18 Jun 2009

Цаг Хугацаа




Цаг Хугацаа гэдэг хоёр үг заримдаа өөр өөр утга агуулга илэрхийлдэг гэхдээ хоёулаа нэгдэж байж нэг төгс утга илэрхийлдэг . Утга агуулга үе бүтцийн задаргаа гэх мэтээр үг гэдэг утгаар нь шинжлэн судалж ойлгож мэдэхгүй л дээ харин хамтдаа нийлсэн хэлбэрээр нь ямар утга агуулж болох ямар зорилго агуулж байдаг , үнэн бодит тайлал нь юу болохыг бодож үзлээ .
Маш хэцүү юм аа , үнэндээ энэ зүйлийг хэн ч хэзээ ч хараагүй харах ч үгүй , агаар салхи шиг л юм , үүнээс ч бодигүй зүйл санагдах юм . Өдөрөөс өдөрт сараас сард он жилүүд өнгөрөн одож цаг хугацаа л бүхний гэрч , түүх , үнэн худал , дурсамж болон үлддэг . Хүний амьдрал урт юм шиг хэрнээ цаг хугацааны хүрдэнд өчүүхэн нэг зурвас л болж хоцорсон байдаг . Цаг хугацаа бүх зүйлийг элээж өөртөө авна түүний эргэлтэд үлдэж хоцрох зүйл нэгээхэн ч үгүй . Нэгэн цагт бид нарны туяаг сарны гэрэл од гариг байгаль дэлхийгээ бахдан харж Бурханы ч юмуу бугын ч юмуу өгсөн энэ амьдралд баярлаж гуниж , ялж ялагдаж , унаж босож , алдаж ухаарсаар эцэст нь өөрийгөө өгч төгсдөг . Хүн амьдрал дэлхий гэсэн үгнүүдтэй салшгүй холбоотой цаг хугацаа гэгч энэ зүйл хичнээн хүчтэй юм бэ . Цаг минут өдөр хоног сар жил энэ л цаг хугацаа гэж үү , дээр нь бас би миний хувь заяа өнгөрсөн одоо ирээдүй , цаг хугацаа бол би, эсрэгээрээ миний хөдөлгөгч хүч миний хувь тавилан байж ч болох юм . Энэ л миний олсон хамгийн сайн тайлбар болж байгаа гэж үү . Хүний амьдралыг урт удаан аялал угтан авдаг , өндөр уул ч таарна өргөн уудам талаар ч алхана , зэрлэг араатантай ч таарна , өгсөж уруудаж өөрийгөө хайж нэг хүслээс нөгөө хүслийг олж эцсийн зогсоолоо аялалын төгсгөлийг нүд цавчилгүй ширтэн хайсаар л . Энэ замын төгсгөл хаана хүрэхийг хэн ч мэдэхгүй . Хүний хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй эцэс төгсгөлгүй зүйл, цаг хугацааг үүнтэй л зүйрлэж болох мэт гэхдээ цаг хугацаа тэр хязгааргүй их хүсэлийн эцсийн цэгийг тавьдаг . Үнэндээ ингээд бичээд сууж байхад ч би нэг л зүйлийг 2 хуваах гээд байгаа ч юм шиг санагдах юм , магадгүй юм , цаг хугацаа хувь тавилан хүний амьдрал оюун ухаан энэ дэлхий гариг эрхэс бүгд л салгаж болшгүй нэг бүхэл байж болно . Гэхдээ эдгээр бүх зүйлс хүний амьдрал үхэл сэхэл сайн муу бүгд алтан дундаж дээр л тогтдог . Хэзээ ч нэг нь дангаараа оршин тогтнож чадахгүй , бүх зүйл хоёр талтай бүгд сайн муу сайхан муухайн дундажийн нэгдэлийг агуулж байдаг . Цаг хугацаа л ганцаар дундажаас үл хамаарч оршдог , үнэндээ түүн дотор энэ дундаж гэдэг ойлголт орших боломжгүй . Эртний нэг ийм үг байдаг мянган жил нь нэг өдөртэй нэг өдөр нь мянган жилтэй адил аа гэж , утгы нь задалбал цаг минут өдөр сар жилүүд нь бидний оюундаа боловсруулж амьдралдаа хэрэглэсэн цаг хугацаа болхоос цаг хугацаа өөрөө биш гэсэн үг . Цаг хугацаа улиран оддог биш бид улиран оддог гэсэн үг , өөрөөр хэлбэл цаг хугацаа хэзээ ч явдаггүй харин бид түүн дотор явж алхаж өөрсдийн амьдралын цаг хугацаа гэгчийг буй болгодог юм байна . Бидний зам дуусахад бидний цаг хугацаа дуусна харин цаг хугацаа байсан байгаа хэвээрээ үлдэнэ . Энэ утгаар бол бидний амьдрал цаг хугацаан дотор аялсан он жилүүд гэсэн утгатай үг болно . Энэ үгийг нөгөө өнцөгөөс нь авч үзье , хүний амьдралын цаг хугацаа утга агуулгаар нь бодож үзье . Бидний цаг хугацаан доторх ойлголтоор бол энэ үгийг маш олон утгаар ойлгож болно хамгийн нийтлэгээр Итгэл ,утгагүй философи , бие биенээ үгүй хийх харшилдсан утгатай үг гэж хэлж болно . Гэвч утгаараа бол , өөрийгөө олсон нэг өдөр өөрийгөө хайсаар ололгүй өнгөрөөсөн мянган жилээс хэд дахин илүү үнэ цэнэ утга учиртай , мөн мянган жил хайсаар олсон байлаа гэхэд нөгөөх нэг өдөртэй бас л адил утга учиртай . Нөгөө талаар нэг өдөр ч мянган жил ч хайгаад олоогүй бол нэг өдөр мянган жил нь бас адилхан болно . Аль ч утгаар нь бодсон энэ 2 цаг хугацаа хоорондоо адилхан болж таарч байна тэгхээр цаг хугацааг хэзээ ч явдаггүй улиран оддоггүй бүх зүйлийн утга учир гол зангилааг зангидсан нэг цөм гэж хэлж бас болох нь . Энэ утгаар цаашилбал маш олон зүйлийн уг чанар гарч ирж ч магадгүй , "Өнөөдөр би өвс ногоон дээр гишгэнэ өнө хожимоо харин тэд над дээр ургана" гэж манай нэг найрагчын шүлгэнд байдаг , цаг хугацааны тухай үгс мөн амьдралын эхлэл төгсгөл өгсөж уруудахыг илэрхийлхийг хүссэн санаа , үйлийн үр гэж ардын маань үг ч найрагчын энэ үгстэй утга нэг , үйл нь бид үр нь цаг хугацаа байж болно шүү дээ . Цаг хугацаа гэдэг зүйл үргэлж эхлэл төгсгөл , утга учир зорилго тэмүүлэл , сайн муу гэсэн зүйлүүдтэй хамт оршдог , бидний цаг хугацаа шүү дээ харин жинхэнэ цаг хугацаа энэ зүйлүүдийг бидэнд бэлдсэн байдаг . Үйлийн үр гэсэн үг өөр нэг хэлбэрээр буудаг " Гэм нүгэл чинь чамайг олно гэдэгт итгэлтэй бай " гэж цаг хугацаа бидэнд хэлсэн үг байдаг . Цаг хугацаа биш бид явсан учраас хэзээ нэг өдөр магадгүй эцсийн өдөр бид үйлийн үрээ , гэм нүгэлээ олох болно . Цаг хугацаа яваад өнгөрчихдөггүй учраас бидний үйл ч хэзээ ч яваад өнгөрчихдөггүй тийм учраас бид явсаар эцэст нь өөртэйгээ нүүр тулна . Харин хэн гэдэг өөртэйгөө нүүр тулхаа бид л шийднэ . " Цагийг авар . Учир нь өдрүүд нь бузар булай билээ " энэ юу гэсэн утгатай үг вэ , бидний бүтээсэн цаг хугацаа юм болуу , эсвэл биднийг хороохоор гэтэж буй бузар өдрүүд юм болуу аль нь ч байсан энэ бидэнтэй хамааралтай цаг хугацаа өдрүүд . Миний цаг хугацааг тайлах гэсэн бодол ийм л үр дүнд хүрч байх шиг байна магадгүй хэн нэгэн нь аль хэдийн цаг хугацааг олоод нээгээд учры нь тайлаад томъёолоод биччихсэн байж болно гэхдээ би өөрөөрөө тайлахыг л хүсэж байна тийм ч болхоор оролдож байна цаашдаа ч олтолоо хайх болно . . .


0 сэтгэгдэл:

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Баярлалаа

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

:
 

Copyright © 2008 D.Galbadrakh. All rights reserved.