11 Aug 2009

The Enigma

0сэтгэгдэл
The Enigma Оросын агуу хөгжимчдийн нэг Святослав Рихтерийн
амьдрал уран бүтээлийн тухай кино.

















Дэлгэрэнгүй...

10 Aug 2009

Святослав Рихтер

2сэтгэгдэл
Саран дүүгийхээ захьсанаар Рихтерийн кино концертийг орууллаа .











Дэлгэрэнгүй...

8 Aug 2009

Art of the Violin 2

0сэтгэгдэл
Өмнө нь оруулж байсан киноны хоёрдугаар хэсгийг орууллаа .














Дэлгэрэнгүй...

3 Jul 2009

J.Brahms Sonata violin and piano No.3

1 comment
J.Brahms Sonata violin and piano No.3
Itzhak Perlman , Daniel Barenboim













Дэлгэрэнгүй...

18 Jun 2009

Цаг Хугацаа

0сэтгэгдэл


Цаг Хугацаа гэдэг хоёр үг заримдаа өөр өөр утга агуулга илэрхийлдэг гэхдээ хоёулаа нэгдэж байж нэг төгс утга илэрхийлдэг . Утга агуулга үе бүтцийн задаргаа гэх мэтээр үг гэдэг утгаар нь шинжлэн судалж ойлгож мэдэхгүй л дээ харин хамтдаа нийлсэн хэлбэрээр нь ямар утга агуулж болох ямар зорилго агуулж байдаг , үнэн бодит тайлал нь юу болохыг бодож үзлээ .
Маш хэцүү юм аа , үнэндээ энэ зүйлийг хэн ч хэзээ ч хараагүй харах ч үгүй , агаар салхи шиг л юм , үүнээс ч бодигүй зүйл санагдах юм . Өдөрөөс өдөрт сараас сард он жилүүд өнгөрөн одож цаг хугацаа л бүхний гэрч , түүх , үнэн худал , дурсамж болон үлддэг . Хүний амьдрал урт юм шиг хэрнээ цаг хугацааны хүрдэнд өчүүхэн нэг зурвас л болж хоцорсон байдаг . Цаг хугацаа бүх зүйлийг элээж өөртөө авна түүний эргэлтэд үлдэж хоцрох зүйл нэгээхэн ч үгүй . Нэгэн цагт бид нарны туяаг сарны гэрэл од гариг байгаль дэлхийгээ бахдан харж Бурханы ч юмуу бугын ч юмуу өгсөн энэ амьдралд баярлаж гуниж , ялж ялагдаж , унаж босож , алдаж ухаарсаар эцэст нь өөрийгөө өгч төгсдөг . Хүн амьдрал дэлхий гэсэн үгнүүдтэй салшгүй холбоотой цаг хугацаа гэгч энэ зүйл хичнээн хүчтэй юм бэ . Цаг минут өдөр хоног сар жил энэ л цаг хугацаа гэж үү , дээр нь бас би миний хувь заяа өнгөрсөн одоо ирээдүй , цаг хугацаа бол би, эсрэгээрээ миний хөдөлгөгч хүч миний хувь тавилан байж ч болох юм . Энэ л миний олсон хамгийн сайн тайлбар болж байгаа гэж үү . Хүний амьдралыг урт удаан аялал угтан авдаг , өндөр уул ч таарна өргөн уудам талаар ч алхана , зэрлэг араатантай ч таарна , өгсөж уруудаж өөрийгөө хайж нэг хүслээс нөгөө хүслийг олж эцсийн зогсоолоо аялалын төгсгөлийг нүд цавчилгүй ширтэн хайсаар л . Энэ замын төгсгөл хаана хүрэхийг хэн ч мэдэхгүй . Хүний хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй эцэс төгсгөлгүй зүйл, цаг хугацааг үүнтэй л зүйрлэж болох мэт гэхдээ цаг хугацаа тэр хязгааргүй их хүсэлийн эцсийн цэгийг тавьдаг . Үнэндээ ингээд бичээд сууж байхад ч би нэг л зүйлийг 2 хуваах гээд байгаа ч юм шиг санагдах юм , магадгүй юм , цаг хугацаа хувь тавилан хүний амьдрал оюун ухаан энэ дэлхий гариг эрхэс бүгд л салгаж болшгүй нэг бүхэл байж болно . Гэхдээ эдгээр бүх зүйлс хүний амьдрал үхэл сэхэл сайн муу бүгд алтан дундаж дээр л тогтдог . Хэзээ ч нэг нь дангаараа оршин тогтнож чадахгүй , бүх зүйл хоёр талтай бүгд сайн муу сайхан муухайн дундажийн нэгдэлийг агуулж байдаг . Цаг хугацаа л ганцаар дундажаас үл хамаарч оршдог , үнэндээ түүн дотор энэ дундаж гэдэг ойлголт орших боломжгүй . Эртний нэг ийм үг байдаг мянган жил нь нэг өдөртэй нэг өдөр нь мянган жилтэй адил аа гэж , утгы нь задалбал цаг минут өдөр сар жилүүд нь бидний оюундаа боловсруулж амьдралдаа хэрэглэсэн цаг хугацаа болхоос цаг хугацаа өөрөө биш гэсэн үг . Цаг хугацаа улиран оддог биш бид улиран оддог гэсэн үг , өөрөөр хэлбэл цаг хугацаа хэзээ ч явдаггүй харин бид түүн дотор явж алхаж өөрсдийн амьдралын цаг хугацаа гэгчийг буй болгодог юм байна . Бидний зам дуусахад бидний цаг хугацаа дуусна харин цаг хугацаа байсан байгаа хэвээрээ үлдэнэ . Энэ утгаар бол бидний амьдрал цаг хугацаан дотор аялсан он жилүүд гэсэн утгатай үг болно . Энэ үгийг нөгөө өнцөгөөс нь авч үзье , хүний амьдралын цаг хугацаа утга агуулгаар нь бодож үзье . Бидний цаг хугацаан доторх ойлголтоор бол энэ үгийг маш олон утгаар ойлгож болно хамгийн нийтлэгээр Итгэл ,утгагүй философи , бие биенээ үгүй хийх харшилдсан утгатай үг гэж хэлж болно . Гэвч утгаараа бол , өөрийгөө олсон нэг өдөр өөрийгөө хайсаар ололгүй өнгөрөөсөн мянган жилээс хэд дахин илүү үнэ цэнэ утга учиртай , мөн мянган жил хайсаар олсон байлаа гэхэд нөгөөх нэг өдөртэй бас л адил утга учиртай . Нөгөө талаар нэг өдөр ч мянган жил ч хайгаад олоогүй бол нэг өдөр мянган жил нь бас адилхан болно . Аль ч утгаар нь бодсон энэ 2 цаг хугацаа хоорондоо адилхан болж таарч байна тэгхээр цаг хугацааг хэзээ ч явдаггүй улиран оддоггүй бүх зүйлийн утга учир гол зангилааг зангидсан нэг цөм гэж хэлж бас болох нь . Энэ утгаар цаашилбал маш олон зүйлийн уг чанар гарч ирж ч магадгүй , "Өнөөдөр би өвс ногоон дээр гишгэнэ өнө хожимоо харин тэд над дээр ургана" гэж манай нэг найрагчын шүлгэнд байдаг , цаг хугацааны тухай үгс мөн амьдралын эхлэл төгсгөл өгсөж уруудахыг илэрхийлхийг хүссэн санаа , үйлийн үр гэж ардын маань үг ч найрагчын энэ үгстэй утга нэг , үйл нь бид үр нь цаг хугацаа байж болно шүү дээ . Цаг хугацаа гэдэг зүйл үргэлж эхлэл төгсгөл , утга учир зорилго тэмүүлэл , сайн муу гэсэн зүйлүүдтэй хамт оршдог , бидний цаг хугацаа шүү дээ харин жинхэнэ цаг хугацаа энэ зүйлүүдийг бидэнд бэлдсэн байдаг . Үйлийн үр гэсэн үг өөр нэг хэлбэрээр буудаг " Гэм нүгэл чинь чамайг олно гэдэгт итгэлтэй бай " гэж цаг хугацаа бидэнд хэлсэн үг байдаг . Цаг хугацаа биш бид явсан учраас хэзээ нэг өдөр магадгүй эцсийн өдөр бид үйлийн үрээ , гэм нүгэлээ олох болно . Цаг хугацаа яваад өнгөрчихдөггүй учраас бидний үйл ч хэзээ ч яваад өнгөрчихдөггүй тийм учраас бид явсаар эцэст нь өөртэйгээ нүүр тулна . Харин хэн гэдэг өөртэйгөө нүүр тулхаа бид л шийднэ . " Цагийг авар . Учир нь өдрүүд нь бузар булай билээ " энэ юу гэсэн утгатай үг вэ , бидний бүтээсэн цаг хугацаа юм болуу , эсвэл биднийг хороохоор гэтэж буй бузар өдрүүд юм болуу аль нь ч байсан энэ бидэнтэй хамааралтай цаг хугацаа өдрүүд . Миний цаг хугацааг тайлах гэсэн бодол ийм л үр дүнд хүрч байх шиг байна магадгүй хэн нэгэн нь аль хэдийн цаг хугацааг олоод нээгээд учры нь тайлаад томъёолоод биччихсэн байж болно гэхдээ би өөрөөрөө тайлахыг л хүсэж байна тийм ч болхоор оролдож байна цаашдаа ч олтолоо хайх болно . . .

"Нар жаргах үед бүх байгаль шаргалтаж , Толгод даван алхаж буй тэр сүүдэр миний тэжээдэг нохой ч юм шиг намайг хороох гэж байгаа чоно ч юм шиг , Ялгаж салгахын аргагүй цаг мөч , Ийм цагт сайн муу бүгд улаан харагдана" -сүүлд үзсэн кино миний бодож явдаг цаг хугацааг ингэж дүрсэлж дуусаж байх юм .Тиймээ сайн муу сайхан муухай , бидний хайрладаг бидний үзэн яддаг , бидний өгсөж уруудах бүхий л мөчүүд бүгд л цаг хугацаа гэсэн нэг л утга дотор багтдаг тэд бүгд л ялгагдахгүй улаан харагддаг . Хачин юм шүү сүүлийн үед сонсож байсан , мэддэг , үзсэн бүх л зүйл дээр маань цаг хугацаа намайг нөмөрч аваад байх юм . Тэгээд бүгд би хэзээ ч явдаггүй харин чи явдаг , заримдаа чи яараад байна шүү гэж надад сануулна , үнэхээр толгод даван алхаж байгаа тэр сүүдэр толгодын цаана намайг хүлээх нохой минь ч юм шиг , толгодын цаана намайг хороохоор хүлээх чоно ч юм шиг . Цаг хугацаа тэр чигээрээ л ялгаж салгахын аргагүй утга агуулга учрал тохиол , харин толгодын цаана намайг хүлээх үнэн ч нохой минь ч , намайг хороохоор хүлээх тэр чоно ч би өөрөө . Толгод даван алхаж буй тэр сүүдэр , тэр би алийг нь сонгоно тэр миний Цаг хугацаа болно .

Дэлгэрэнгүй...

Maxim Vengerov

0сэтгэгдэл
Concerto for Violin in D major, Op. 35 by Peter Ilyich Tchaikovsky
Performer: Maxim Vengerov (Violin)
Conductor: Pavel Kogan
Orchestra/Ensemble: Moscow State Symphony Orchestra
Нилээн удаан бичлэг оруулсангүй , гэхдээ миний блогт байгаа бичлэгүүд нэг үзээд дуусчих кино биш хэд ч дахин үзсэн улам л их зүйлийг сурах бичлэгүүд учраас бас та бүхэнийг өмнөх бичлэгүүдийг дахиж нэг тогтож үзээсэй гэж хүссэн юм . За одооноос дахин бичлэгүүд оруулж эхэлнээ .












tchaikovski violin concerto in D maxim vengerov


Дэлгэрэнгүй...

25 May 2009

Janine Jansen

0сэтгэгдэл
Janine Jansen Mendelssohn Violin Concerto in E minor, Op.64
BBC.Proms
Сүүлийн үед Европ-д нэрд гарч байгаа залуу хөгжимчин . Үнэхээр мундаг хөгжимчин шүү энд тоглосон тоглолтыг нь нэг удаа үзэх аз таарсан юм . Эмэгтэй хүн гэж хэлмээргүй хүчтэй хөгжимчин санагдсан , хүчтэй хэрнээ зөөлөн гоё өнгөтэй сайн хөгжимчин шүү .














Дэлгэрэнгүй...

24 May 2009

The Violin

1 comment
George Pastic: 1974 онд богино хэмжээний киноны төрөлд Оскард нэр дэвшиж байсан
" Хийл " хэмээх киног орууллаа . Дажгүй кино санагдлаа та бүхэн өөрсдөө үзээд дүгнэлтээ өгнө биз .














Дэлгэрэнгүй...

18 May 2009

Dvorak Cello Concert

0сэтгэгдэл
Dvorak Cello Concert Yo Yo Ma, Lorin Maazel,
New York Philharmonic 2007/2008 Season Opener.
Нилээн олон хоног бичлэг оруулсангүй , бараг блогоо мартах шахаж . Зав цаг , техникийн асуудлаас болоод бас боломж гарсангүй . Харин энэ тоглолтын бичлэгийг оруулж байгаадаа үнэхээр баяртай байна . Дворжак-ын морин хийлд зориулсан концерт хүн болгоны мэддэг алдартай бүтээлүүдийн нэг , уг нь энэ концертыг Ростроповичын тоглосныг олж тавъя гэж бодсон олж чадсангүй . Гэхдээ л Yo Yo Ma шүү дээ бас л агуу хөгжимчин .









Дэлгэрэнгүй...

7 May 2009

Барса Ромыг зорихоор боллоо

2сэтгэгдэл


Өнөөдөр Аваргуудын Лигийн хамгийн их дуулиан дэгдээсэн тоглолт болж өнгөрлөө .Барселон-Челси багуудын хариу тоглолт Лондоны Стемфорд Бридж цэнгэлдэхэд болж өндөрлөлөө . Энэ хоёр багын тоглолтоор энэ улирлын хамгийн хүнд хэцүү хэсэгээс Ромд очих багын нэр тодрох байв . Хамгийн хүнд гэсэний учир нь энэ хэсэгт европын ихэнхи томчууд үзэлцэх хатуу оноолт таарсан . Челси , Ливерпуль, Реал , Ювентус, Барса, Бауерн , Лион гэх мэт . Эдгээр аваргуудаас шалгарч үлдсэн хоёр маань өнөөдөр ширүүхэн л юм боллоо тоглолтоос гадна , тоглолтын уур амьсгал шүүлт гээд өөр ширүүн зүйлүүд олон байлаа . Манайхны хувьд энэ тоглолт яалт ч байхгүй маш хүнд тоглолт болох нь анхнаасаа л тодорхой байсан дээр нь Бридж-д болох хариу тоглолтонд хамгаалалтын гол цөм болсон Пуйол , Маркес , энэ жил гайхалтай амжилттай тоглож байгаа алдарт гурвалын маань нэг Анри тоглохгүй болсон нь үнэхээр том цохилт болж байлаа . Энэ хоёр багын тоглолт эртнээсээ л маш ширүүн болдогыг хөлбөмбөг сонирхогч хүн болгон мэднэ , тийм ч учраас миний хувьд энэ чухал тоглолтонд гол цөм болсон зарим тоглогчид маань оролцохгүй болсонд үнэхээр итгэл алдармаар байлаа . Ингээд манай багын хувьд хүндхэн тоглолтоо эхэлсэн юм . Тоглолтын эхнээс л талбайн эзэд ширүүн довтолж эхэлсэн манайхан ч чадалын хирээр хамгаалаад л үзэлцэв . Харин тоглолтын дөнгөж эхний 9 дэх минутанд Эссьен санаанд оромгүй гайхалтай цохилт хийж тооны харьцааг 1-0 болгочихов . Эссьен-ий цохилт үнэхээр ямар ч хаалгач байсан бархааргүй гайхалтай цохилт байлаа . Ингээд манайхан хэцүү байдалд орсон ч тасралтгүй янз бүрийн байрлалаар довтолгоон зохиохыг оролдсоор л байв . Гэвч Челсигийн хамгаалалт яг л Ноу Камп-д байсан шигээ орох ямар ч зай өгөхгүй байсан нь үзүүлэлтээс харахад илхэн байсан юм . Барса бөмбөгийг 70 хувьтай эзэмшиж байсан хэрнээ хаалга руу оновчтой цохилт нэг ч хийж чадаагүй гэж бодхоор Челси хэрхэн хамгаалсан нь ойлгомжтой байх . Харин тоглолтын шүүгчийн мэдлийн 4 минутийн 3 дахь минутад Месси-ийн дамжуулсан бөмбөгийг Иньеста хаалганд оновчтой цохиж ялалт авчирсан цохилт бараг цорийн ганц хаалга руу чиглэсэн бөмбөг байлаа . Гэхдээ энэ тоглолт маш их будилаантай болж өнгөрлөө Норвегын шүүгч Oвребэ өнөөдрийн тоглолтыг харин ч нэг самарсан гэж болно хоёр багын тоглогчдын зүгээс будлиан гаргах ганц ч үйлдэл хийгээгүй байхад л мань шүүгч ганцаараа ёстой түйвээсэн дээ . Ялангуяа Челсигийн хувьд илүү ихээр гай тарив , зарим мэдээллээр 4-н пеналти өгсөнгүй гэж бичсэн байсан би бол арай ч дөрөв байсан гэж бодохгүй байна гэхдээ ядаж нэг бол үнэхээр байсаан гэхдээ нөхөр шүүгч алийг нь ч өгсөнгүй . Бас зөвхөн Челсиг балласан гэвэл үгүй тоглолтын 66 дахь минутанд өөрөө бүдрээд унасан Анелка-ийн араас гүйж явсан Абидалд улаан өгөөд хөөгөөд гаргачихав мань Абидал ч жигтэйхэн гомдоод л гараад явчихсан . Ер нь л энэ тоглолт 100% шүүгчийн буруу үйлдэлээр дүүрэн байсан гэхдээ энэ бас Барса маань шүүгчтэй нийлээд нухчихсан гэсэн үг биш угаасаа асуудалтай хамгаалалтынх нь нэг нөхрийг хөөгөөд гаргачихна гэдэг пеналтигаас ялгарахааргүй том асуудал . Харин манайхан 10-уулаа үлдсэн ч гэсэн шантралгүй байнга довтолгоон зохиож Челсигийн өндөр хана-ыг давахыг оролдож байсныг хархад үнэхээр бахархмаар байсан . Энэ зогсолтгүй хүчин чармайлт нь ч үр дүнгээ өгч тоглолтын сүүлийн минутын өмнө ялалтаа олж авч чадлаа . Мөн өнөөдөр манай Вальдес үнэхээр сайн байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй хааяа ч гэсэн ингэмээр юм даа . За тэгээд өнөөдөрийн Oвребэ-ийн тарьсан будлианыг яриад бичээд байвал их юм болсоон өөр шүүгч шүүсэн бол хоёр баг тэс ондоо тоглолт гаргах байсан ч байж болох юм . Ямартаа ч Барса маань Ромыг зорихоор боллоо Челсигийн хувьд үнэхээр азгүй баг юм даа гэхээс өөр хэлэх үг үнэхээр алга сайн тоглосон ч цааш гарч чадсангүй дээ . Сайн тоглосон нь заавал түрүүлдэггүй гэдэг үнэхээр үнэн юм спортод аз од гэж байдгыг өнөөдрийн тоглолт харуулах шиг боллоо . Гэхдээ манайхан хүртэх ёсгүйгээ хүртсэн гэсэн үг биш адилхан сайн байсан харин Челсигээс илүү азтай байлаа .
Челсиг хожсон ч яахав гэж бодож байсан ч цаг явах тусам нэг хийчээсэй гээд өөрийн эрхгүй хараад байсан шүү , ёстой уйгагүй харсаний эцэст манайхан урам хугалсангүй , гоол гэж орилоод ширээгээ нүдээд босож давхиад дээд доод хамаг айл амьтан сэрээчих шахав . Одоо ганц даваа л үлдлээ дээ гэхдээ саяны давааг бодвол арай намхан гэж бодоод байгаа бас бөмбөг бөөрөнхий гэдгийг мартаж болохгүй л дээ . Аваргуудын цомыг авчуул манайхан энэ жил бараг трипле хийх гээд байгаа сүүлийн нилээн хэдэн жил гараагүй амжилт шүү , Ла лигийн рекордуудыг ч аль хэдийн эвдээд эхэлцэн л дээ . Нээрээ өнөөдөр хамт чат-д байсан Барса-ийн фанатууд манайх хожигдуул үсээ хусна гээд , хэрвээ хожигдцон бол маргааш Улаанбаатараар л нэг халзан нөхдүүд явах байсан байх даа би бас энд нэг халзан нөхөр хаха . За за Барса минь зүтгээд байгаарай Браво Барса

Челси - Барселона 1:1

Гоол: Эссьен, 9 - Иньеста, 90
Челси: Чех, Э.Коул, Эссьен, Лэмпард, Дрогба (Беллетти, 72), Баллак, Малуда, Босингва, Терри, Алекс, Анелька
Барселона: Вальдес, Пике, Эрнандес, Иньеста (Гудьонсен, 90), Это’О (Силвиньо, 90), Месси, Кейта, Алвес, Абидаль, Туре, Бускетс (Кркич, 85)

Шар хуудас: Эссьен, 74; Алекс, 77; Баллак, 90; Дрогба, 90 - Алвес, 30; Это’О, 90; Иньеста, 90
Улаан хуудас: Абидаль, 66

Шүүгч: Oвребэ (Норвеги)
Лондон “Стэмфорд Бридж”
Эхний тоглолт - 0:0




Дэлгэрэнгүй...
:
 

Copyright © 2008 D.Galbadrakh. All rights reserved.