31 Jan 2009

Хийл төгөлдөр хуурт зориулсан Сонат


Энэ удаад Брамс , Бузони , Корелли , Дебусси нарын сонатнынотууд орууллаа . нотууд орууллаа . Брамсын сонатууд бол маш алдартай сайхана 3-р сонат бол техникийн хувьд тийм хүнд биш ч тоглогчоос маш их хүч ухаан шаардсан бүтээл шиг санагддаг . Харин Дебусси-н сонат бол илүү хөнгөн гоёмсог , өнгө аялгууны олон янзын илэрхийлэлтэй сонсоход дундад ази орчмын хөг аялгуу сонсогддог миний бодлоор . Та бүхэн өөрсдөө нотийг нь аваад үзнэ биз . Нөгөө 2 зохиолчын сонатыг харин тоглож үзээгүй болхоор мэдэхгүй юм . За амжилт хүсье :-)
Татах

Дэлгэрэнгүй...

30 Jan 2009

Хийл төгөлдөр хуурт зориулсан Сонат


Манайд нэг их тоглогдоод байдаггүй хийл төгөлдөр хуурт зориулсан сонатны нот орууллаа . Эхний удаад Ж.Тартини , Р.Штраус, К.Сен-санс , О.Respighi нарын сонатууд оруулж байна цаашдаа өөр олон ховор бас орчин үеийн зохиолчдын бүтээлээс оруулна аа . Энд оруулсан Штраусын сонат бол үнэхээр сайхан хөгжимтэй миний маш дуртай сонат . Мөн O.Respighi бол бидний огт тоглож байгаагүй нэрийг нь ч дуулаагүй зохиолч 1879-1936 оны хоорай зохиолч . Урьд нь огт сонсож байгаагүй бүтээл болхоор тоглож үзвэл сонин л байх . За тэгээд амжилт хүсье хэрвээ бичлэгүүд нь олдохгүй байвал надад хэлээрэй би олж өгье .
Татах

Дэлгэрэнгүй...

29 Jan 2009

Швед орны тухай


Швед улсад ирж энэ улсын соёлтой танилцаж мөн агуу их сонгодог урлагыг энэ газараас илүү ихээр сурч мэдэх гэж хичээж яваа болхоор энэ орны тухай багахан зүйл бичье гэж бодлоо . Үнэндээ би энд ирээд жил гаруй болж байгаа ч одоо хүртэл хоттойгоо бүрэн танилцаж чадаагүй л байна . Стокхолм гэдэг хот тийм томдоо биш зүгээр л миний явдаг зам сургууль ажил гэр гэсэн 3-хан чиглэлтэй учраас тэр . Ер нь бол Швед тийм том газар биш шиг санагдаж байна 9 сая орчим хүн амтай газар нутагийнх нь хэмжээг сайн мэдэхгүй юм , нилэнхийдээ усаар хүрээлэгдсэн газар шиг байгаа юм атлантын далай нь хүрээлсэн юм уу Балт ч Басти ч билүү тэнгис нь хүрээлсэн юмуу сайн мэдэхгүй ямар ч байсан 120 орчим холбогдсон арлаас бүрддэг гэнэ лээ . За тэр газарзүй нь ямар хамаа байх вэ хүсвэл газрын зураг гаргаад үзчихэд болно биз . Харин эдийн засгын хувьд дэлхийд маш дээгүүрт ордог нийгмийн халамж хүн амьдрах нөхцөл бүрдсэн зэргээрээ ч их өндөр үзүүлэлттэй улс юм байна . Энэ нь ч ирээд жил гаруй хугацаа өнгөрхөд мэдэгдэж байна . Дэд бүтэц зам харилцаа бол мэдээж маш сайн дээр нь хууль гэдэг зүйл яг л зорилгийнхоо дагуу хэрэгждэг , мэдээж тэр нь ч хөгжлийнх нь гол түлхүүр байх . Нэг сонин ч гэх юм уу жоохон бухимдмаар зүйл нь татвар . Швед дэлхийн хамгийн өндөр татвартай орны нэг, дундаж орлоготой иргэн сард цалингийнхаа 30% -ыг татварт төлнө харин дундажаас дээш буюу жилийн орлого нь 350 мянган кроноос дээш орлоготой иргэд 50%-ын татвар төлнө . Бүх ажлаа өөрөө хийчихээд цалингийнхаа талыг зүгээр л хураалгаад байна гэж бодхоор жоохон ундууцмаар гэхдээ эндхийн иргэд нь яахав тэр мөнгөө тэтгэвэр болгоод авна л даа харин мань мэтийн гадны нөхдүүд бол бараг л зүгээр хөрөнгө оруулалт хийж байгаа шахуу . Энэ тал дээр ганц тайтгарах зүйл нь жилийн эцэст татварт төлсөн мөнгөний хэдэн хувь ч юм бүү мэд мөнгө буцааж өгдөг гэсэн би ч одоохондоо тийм юм авч үзээгүй л байна . Бага татвар төлсөн нь их мөнгө буцааж авдаг ихийг төлсөн нь багыг авдаг гэж байгаа сонин , нийгмийнхээ баян ядуу давхаргын зөрүүг багасгах нэг арга ч байж магад . За одоо энэ татварыг орхие . Швед маш тайван газар анх ирээд гэрээсээ гараад хархаар гадаа нэг ч хүн байхгүй чив чимээгүй ёстой нөгөө чих дүнгэнэмээр нам гүм гэдэг шиг л над шиг хүнд бол ёстой сайхан санагдлаа . Удаан иймэрхүү байгаад байсан чинь харин заримдаа аймар ч юм шиг санагдана кинон дээр гардаг цус сорогчдод дайруулчихсан хот шиг ( ий ) . Швед гэр бүлүүд ч гэсэн амар тайван сайхан амьдралтай өглөө нь хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилдаа явна орой нь ажлаа тараад хүүхдүүдээ аваад гэртээ харьна орой хоолоо хамт идээд сайхан амарна санаа зовох зүйлүүд бага эдийн засаг нь сайн болхоор ажлаа хийгээд цалингаараа хангалттай сайхан амьдарч болно эрсдэл багатай , европын бусад орныг бодвол илүү гэр бүлсэг хүмүүс шиг санагдсан . Хотын өнгө үзэмжийн талаар гэвэл надад харин нэг их таалагдаггүй юм . Би бол буурал европын хуучин хотуудад дуртай , шведийн хотын хэв маяг ямар ч гэмээр юм холимогдуу хуучин биш бас орчин үеийн барилгууд ч тийм их биш , хотоор нь тийм их үзэж хараад байх юм байхгүй . Итали, Испани , Австри мэтийн хотынх нь хашаанаас эхлээд байшин бүгд нь түүхийн дурсгал урлагын бүтээл болчихсон орнуудын хажууд бол тэр тал дээр маш муу . Харин сүүлийн үед маш өвөрмөц архитектуртай орчин үеийн барилгууд барьж эхэлж байгаа саяхан нэг сэтгүүл дээрээс ойрын үед баригдах шинэ барилгуудын танилцуулга харсан үнэхээр тасархай хэлбэр үзэмжтэй харагдана лээ . Сонгодог урлагын хувьд ч гэсэн тийм их эртний түүхтэй биш харин одоо бол мэдээж бусад европын улсуудын адил өндөр хөгжилтэй .Харин манай сургууль дэлхийн эртний консуудын нэг. Ер нь ямарваа нэг юмыг голчилж хөгжүүлхээсээ илүү өөрсдөдөө авч сайн хэрэгжүүлж чаддаг улс шиг байгаан . Өвөг дээдэс нь ч бас тэгж их энд тэнд ямар нэг юмаар цойлж гараад байдаггүй бас нэг их доор ороод байдаггүй өөрсдийгөө болгоод явдаг байсан шиг байна лэ би урьдах түүхийг нь бол бараг мэдэхгүй . Эртний Viking гэж нэг нилээн дайнч ард түмэний л үр сад юм байна лээ . Одоо бол дэлхийд хамгийн танил нөхдүүд нь алдарт Нобель , ABBA хоёр л байх шив дэ ( би ч энэ 2-ийг шведийх гэдгийг энд ирээд л мэдсэн дээ хэ хэ ) .
За энэ удаад ингээд дуусгая унтахгүй бол болхоо болилоо би гадуур дотуур нөгөө 3-н чиглэлийнхээ дагуу явж байхдаа харж ойлгосон зүйлүүдээсээ л хальт бичлээ зарим нь миний бодсоноос тэс ондоо байж ч магад гэхдээ яахав дараа үргэлжлүүлээд жоохон юм бичнэ ээ .

Дэлгэрэнгүй...

28 Jan 2009

Зүгээр л сараачсан зүйл



Унтах гээд хэвтсэн нойр хүрэхгүй хөрвөөж хэвтсээр байгаад босоод ирлээ . Одоо уг нь шөнийн 2 цаг өнгөрч байна хаашаагаа алга болчихсон нойр юм бүү мэд ээ . Нэгэнт л унтахгүйгээс хойш жоохон дэмий юм бичье гээд босчихлоо . Хүн ер нь бүр унтахаа больчихвол амар юм дө , ямарч үр ашиггүй цаг үрж хэвтэхээр компютер шиг хааяа халаад болхоо байвал унтрааж сэнсээ хөргөчөөд явж байвал амар юм . Би ч бас хүн юм болхоор бусдын адил амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөх л байх да бодхоос хайран юм золиг . Энэ цагаа унталгүй хөгжим давтахад зарцуулбал би ч дэлхийгээс тасарцан хөгжимчин болох байх да уг нь . За зөвхөн хөгжим ч биш ер нь юу ч хийсэн энэ их цагт ямар нэг амжилт гаргах нь дамжиггүй хөгжлийн бэрхшээлтэй л биш бол хэ хэ . Гэхдээ энэ яагаад ч бүтэхгүй зүйл л дээ . Би хэдэн жилийн өмнө нэг удаа 4 байна уу 5 хоног нойргүй явж үзсэнээ санаж байна сүүлчийн өдөр нь гэртээ ирээд унтах гээд хэвтсэн чинь нүдээ аньж чаддаггүй , тэгсээр байж нэг юм унтлаа тэгсэн шөнө нь харин сайхан ч юм шиг аймар ч юм шиг юм боллоо . Би унтаж байна нэг зүүд зүүдлээд байхын тэгсэн хэрнээ бас сэрүүн байх юм эргэн тойрныхоо бүх юмыг яг сэрүүн байгаа юм шиг мэдэрч байна . Гадаа машины дуу , хажууд ах хурхираад унтаж байна , цонхон дээр замын гэрэл тусаад л миний компютерийн процесорын дуу хүртэл сонсогдож байна . Эхэндээ зүүдэн дотроо зүүдлээд байна уу гэж бодсон яалт ч үгүй сэрүүн байна тэгээд бодож байна энэ чинь харин зүгээр юм байна амарчихна дээр нь бас энийгээ сайн сурчихвал өөр юм ч бас унтаж байхдаа давхар хийж болох нь гээд . Тэгээд тэр шөнөжингөө би элдэв юм бодсоор бас зүүдэлсээр , унтсаар , нар хэрхэн мандаж гэгээ орж байгааг цонхоороо харж хэвтсээр өглөө сэрлээ . Үнэхээр сонин бас сайхан ч юм шиг шөнө байлаа өглөө нь би яг л шөнөжин унтсан хүн шиг нойр авсан байв . Гэхдээ түүнээс хойш дахиж тэгж сэрүүн унтаж үзээгүй харин хүн заавал унтаж байх хэрэгтэйг л сайн ойлгосон нойроо өөрөөсөө харамлаад байвал яваандаа тиймэрхүү болж мэдэх байх гэхдээ тэр унтаж байхдаа ажиллаж чадах чадвар биш нойргүйдлийн солиорол юм байна лээ хөөрхий тархи минь яаж ажиллахаа мэдэхээ байсан юм шиг байгаа юм . Хүн, хүний бие организм цаанаасаа л өөр нэмэлт хэрэггүй төгс бүтээгдсэн зүйл болхоор байх ёстой юм нь тэрүүгээрээ л байх хэрэгтэй байдаг байх . Харин би хааяа энэ яагаад ийм байж болдоггүйн бол гээд л солиотой юм боддын тэгээд л удалгүй тэрнийхээ угаасаа л тийм байж болдоггүй гэдгийг нь ойлгоод тэр зүйлдээ нэг сайн алгадуулаад хоцорно . Гэхдээ л алгадуулах хүртэлх тэрнийг эрж хайх явц нь сонирхолтой шүү . за за нойр хүрэхгүй шал хэрэггүй хачин юм биччихлээ унтах хэрэгтэй гэдгийг ойлгосон энэ тэр гэсэн хэрнээ одоо хүртэл унтаж чадахгүй л сууж байна . Орондоо ороод нүдээ аниад тоолоод л хэвтэхээс , 3 цаг болж байна .
Дэлгэрэнгүй...

Evgeny Kissin


Evgeny Kissin: Chopin Grand Valse (London 97)
Дэлгэрэнгүй...

27 Jan 2009

Jascha Heifetz


Энэ хүний нэрийг надаар хэлүүлэлтгүй мэдэх байх нэг жижигхээн танилцуулга бичлэг орууллаа удахгүй сайхан сайхан тоглолтууд мастер классуудын бичлэг оруулнаа .
Дэлгэрэнгүй...

Миний анхны бичлэг


Би энэ блогийг нилээн хэдэн сарын өмнө нээсэн боловч өнөөдөр л анх удаагаа бичиж байна . Сүүлийн хэдэн жил юунаас болсон юм бүү мэд элдэв зүйл бичих их дуртай болчихож . Тэмдэглэлийн дэвтэртээ эсвэл зүгээр нэг жижиг цаасан дээр юун дээр ч хамаагүй юм бичээд л ихэнх нь ямар ч хэрэггүй хаана нэг газар хаягдаад л өнгөрдөг байлаа . Гэхдээ шүлэг яруу найраг мэдээж биш би тэр талаар бол хасах руугаа чиглэчихсэн хүн зүгээр л санаанд орсон элдэв бодлоо бичиж байгаа нь тэр . Хэдэн сарын өмнө нэг нөхрийн блог уншиж байгаад ер нь дэмий энд тэнд сараачиж суухаар ийм зүйл хийгээд тэрэн дээрээ сараачиж байя гэж шийдлээ, юмийг яаж мэдэх вэ над шиг хирээ мэдэхгүй олон юманд сарвайж явдаг хүмүүст хэрэг болох ч юм билүү гэж бодлоо . Тэгээд л нэг блог нээчихлээ, тэгсэн нээгээд л нөгөөхөө таг мартчихдийн байна . 1,2,3-н сар өнгөрчихөж саяхнаас гэнэт ухаан ороод нөгөөх дээрээ нээрээ нэг юм бичье байз гээд орох гэсэн блогийнхоо нэр нууц үг алийг нь ч санадаггүй юм байна , байж болох бүх л хувилбараар үзлээ болдоггүй нилээн хэд хонолоо өөрийнхөө ойгүй мартамхай болсонийг гайхаад л суулаа , тэгээд дахиад шинээр нээдэг юм билүү гээд бодож суутал харин нэг байж магадгүй гэсэн нэр ороод ирлээ тэгээд тэрийгээ хийгээд үзтэл ашгүй болчихлоо . Ингээд сүүлийн нэг сар харин бодож байгаад энэ блогийг ямар зорилгоор ажиллуулхаа мэдэж авлаа . Энэ бол миний найз нартайгаа бас дүү нартайгаа харилцах бас бидний санал бодлоо солилцож уулзах газар байхаар шийдлээ бас энэ блог дээрээ монголд байгаа мэргэжил нэгт дүү нартаа хэрэг болох зүйлсийг чадах хирээрээ олж тавьж байх юм . Үүнээс гадна энэхүү блогийн хамгийн гол зорилго нь миний найз нөхөд дүү нар бидний бүгдийн зүрх сэтгэлд байдаг Beacon үүн дотор оршиж байх болно гэж найдаж байна .
Дэлгэрэнгүй...
:
 

Copyright © 2008 D.Galbadrakh. All rights reserved.