11 Aug 2009

The Enigma


The Enigma Оросын агуу хөгжимчдийн нэг Святослав Рихтерийн
амьдрал уран бүтээлийн тухай кино.

















Дэлгэрэнгүй...

10 Aug 2009

Святослав Рихтер


Саран дүүгийхээ захьсанаар Рихтерийн кино концертийг орууллаа .











Дэлгэрэнгүй...

8 Aug 2009

Art of the Violin 2


Өмнө нь оруулж байсан киноны хоёрдугаар хэсгийг орууллаа .














Дэлгэрэнгүй...

3 Jul 2009

J.Brahms Sonata violin and piano No.3


J.Brahms Sonata violin and piano No.3
Itzhak Perlman , Daniel Barenboim













Дэлгэрэнгүй...

18 Jun 2009

Цаг Хугацаа




Цаг Хугацаа гэдэг хоёр үг заримдаа өөр өөр утга агуулга илэрхийлдэг гэхдээ хоёулаа нэгдэж байж нэг төгс утга илэрхийлдэг . Утга агуулга үе бүтцийн задаргаа гэх мэтээр үг гэдэг утгаар нь шинжлэн судалж ойлгож мэдэхгүй л дээ харин хамтдаа нийлсэн хэлбэрээр нь ямар утга агуулж болох ямар зорилго агуулж байдаг , үнэн бодит тайлал нь юу болохыг бодож үзлээ .
Маш хэцүү юм аа , үнэндээ энэ зүйлийг хэн ч хэзээ ч хараагүй харах ч үгүй , агаар салхи шиг л юм , үүнээс ч бодигүй зүйл санагдах юм . Өдөрөөс өдөрт сараас сард он жилүүд өнгөрөн одож цаг хугацаа л бүхний гэрч , түүх , үнэн худал , дурсамж болон үлддэг . Хүний амьдрал урт юм шиг хэрнээ цаг хугацааны хүрдэнд өчүүхэн нэг зурвас л болж хоцорсон байдаг . Цаг хугацаа бүх зүйлийг элээж өөртөө авна түүний эргэлтэд үлдэж хоцрох зүйл нэгээхэн ч үгүй . Нэгэн цагт бид нарны туяаг сарны гэрэл од гариг байгаль дэлхийгээ бахдан харж Бурханы ч юмуу бугын ч юмуу өгсөн энэ амьдралд баярлаж гуниж , ялж ялагдаж , унаж босож , алдаж ухаарсаар эцэст нь өөрийгөө өгч төгсдөг . Хүн амьдрал дэлхий гэсэн үгнүүдтэй салшгүй холбоотой цаг хугацаа гэгч энэ зүйл хичнээн хүчтэй юм бэ . Цаг минут өдөр хоног сар жил энэ л цаг хугацаа гэж үү , дээр нь бас би миний хувь заяа өнгөрсөн одоо ирээдүй , цаг хугацаа бол би, эсрэгээрээ миний хөдөлгөгч хүч миний хувь тавилан байж ч болох юм . Энэ л миний олсон хамгийн сайн тайлбар болж байгаа гэж үү . Хүний амьдралыг урт удаан аялал угтан авдаг , өндөр уул ч таарна өргөн уудам талаар ч алхана , зэрлэг араатантай ч таарна , өгсөж уруудаж өөрийгөө хайж нэг хүслээс нөгөө хүслийг олж эцсийн зогсоолоо аялалын төгсгөлийг нүд цавчилгүй ширтэн хайсаар л . Энэ замын төгсгөл хаана хүрэхийг хэн ч мэдэхгүй . Хүний хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй эцэс төгсгөлгүй зүйл, цаг хугацааг үүнтэй л зүйрлэж болох мэт гэхдээ цаг хугацаа тэр хязгааргүй их хүсэлийн эцсийн цэгийг тавьдаг . Үнэндээ ингээд бичээд сууж байхад ч би нэг л зүйлийг 2 хуваах гээд байгаа ч юм шиг санагдах юм , магадгүй юм , цаг хугацаа хувь тавилан хүний амьдрал оюун ухаан энэ дэлхий гариг эрхэс бүгд л салгаж болшгүй нэг бүхэл байж болно . Гэхдээ эдгээр бүх зүйлс хүний амьдрал үхэл сэхэл сайн муу бүгд алтан дундаж дээр л тогтдог . Хэзээ ч нэг нь дангаараа оршин тогтнож чадахгүй , бүх зүйл хоёр талтай бүгд сайн муу сайхан муухайн дундажийн нэгдэлийг агуулж байдаг . Цаг хугацаа л ганцаар дундажаас үл хамаарч оршдог , үнэндээ түүн дотор энэ дундаж гэдэг ойлголт орших боломжгүй . Эртний нэг ийм үг байдаг мянган жил нь нэг өдөртэй нэг өдөр нь мянган жилтэй адил аа гэж , утгы нь задалбал цаг минут өдөр сар жилүүд нь бидний оюундаа боловсруулж амьдралдаа хэрэглэсэн цаг хугацаа болхоос цаг хугацаа өөрөө биш гэсэн үг . Цаг хугацаа улиран оддог биш бид улиран оддог гэсэн үг , өөрөөр хэлбэл цаг хугацаа хэзээ ч явдаггүй харин бид түүн дотор явж алхаж өөрсдийн амьдралын цаг хугацаа гэгчийг буй болгодог юм байна . Бидний зам дуусахад бидний цаг хугацаа дуусна харин цаг хугацаа байсан байгаа хэвээрээ үлдэнэ . Энэ утгаар бол бидний амьдрал цаг хугацаан дотор аялсан он жилүүд гэсэн утгатай үг болно . Энэ үгийг нөгөө өнцөгөөс нь авч үзье , хүний амьдралын цаг хугацаа утга агуулгаар нь бодож үзье . Бидний цаг хугацаан доторх ойлголтоор бол энэ үгийг маш олон утгаар ойлгож болно хамгийн нийтлэгээр Итгэл ,утгагүй философи , бие биенээ үгүй хийх харшилдсан утгатай үг гэж хэлж болно . Гэвч утгаараа бол , өөрийгөө олсон нэг өдөр өөрийгөө хайсаар ололгүй өнгөрөөсөн мянган жилээс хэд дахин илүү үнэ цэнэ утга учиртай , мөн мянган жил хайсаар олсон байлаа гэхэд нөгөөх нэг өдөртэй бас л адил утга учиртай . Нөгөө талаар нэг өдөр ч мянган жил ч хайгаад олоогүй бол нэг өдөр мянган жил нь бас адилхан болно . Аль ч утгаар нь бодсон энэ 2 цаг хугацаа хоорондоо адилхан болж таарч байна тэгхээр цаг хугацааг хэзээ ч явдаггүй улиран оддоггүй бүх зүйлийн утга учир гол зангилааг зангидсан нэг цөм гэж хэлж бас болох нь . Энэ утгаар цаашилбал маш олон зүйлийн уг чанар гарч ирж ч магадгүй , "Өнөөдөр би өвс ногоон дээр гишгэнэ өнө хожимоо харин тэд над дээр ургана" гэж манай нэг найрагчын шүлгэнд байдаг , цаг хугацааны тухай үгс мөн амьдралын эхлэл төгсгөл өгсөж уруудахыг илэрхийлхийг хүссэн санаа , үйлийн үр гэж ардын маань үг ч найрагчын энэ үгстэй утга нэг , үйл нь бид үр нь цаг хугацаа байж болно шүү дээ . Цаг хугацаа гэдэг зүйл үргэлж эхлэл төгсгөл , утга учир зорилго тэмүүлэл , сайн муу гэсэн зүйлүүдтэй хамт оршдог , бидний цаг хугацаа шүү дээ харин жинхэнэ цаг хугацаа энэ зүйлүүдийг бидэнд бэлдсэн байдаг . Үйлийн үр гэсэн үг өөр нэг хэлбэрээр буудаг " Гэм нүгэл чинь чамайг олно гэдэгт итгэлтэй бай " гэж цаг хугацаа бидэнд хэлсэн үг байдаг . Цаг хугацаа биш бид явсан учраас хэзээ нэг өдөр магадгүй эцсийн өдөр бид үйлийн үрээ , гэм нүгэлээ олох болно . Цаг хугацаа яваад өнгөрчихдөггүй учраас бидний үйл ч хэзээ ч яваад өнгөрчихдөггүй тийм учраас бид явсаар эцэст нь өөртэйгээ нүүр тулна . Харин хэн гэдэг өөртэйгөө нүүр тулхаа бид л шийднэ . " Цагийг авар . Учир нь өдрүүд нь бузар булай билээ " энэ юу гэсэн утгатай үг вэ , бидний бүтээсэн цаг хугацаа юм болуу , эсвэл биднийг хороохоор гэтэж буй бузар өдрүүд юм болуу аль нь ч байсан энэ бидэнтэй хамааралтай цаг хугацаа өдрүүд . Миний цаг хугацааг тайлах гэсэн бодол ийм л үр дүнд хүрч байх шиг байна магадгүй хэн нэгэн нь аль хэдийн цаг хугацааг олоод нээгээд учры нь тайлаад томъёолоод биччихсэн байж болно гэхдээ би өөрөөрөө тайлахыг л хүсэж байна тийм ч болхоор оролдож байна цаашдаа ч олтолоо хайх болно . . .



Дэлгэрэнгүй...

Maxim Vengerov


Concerto for Violin in D major, Op. 35 by Peter Ilyich Tchaikovsky
Performer: Maxim Vengerov (Violin)
Conductor: Pavel Kogan
Orchestra/Ensemble: Moscow State Symphony Orchestra
Нилээн удаан бичлэг оруулсангүй , гэхдээ миний блогт байгаа бичлэгүүд нэг үзээд дуусчих кино биш хэд ч дахин үзсэн улам л их зүйлийг сурах бичлэгүүд учраас бас та бүхэнийг өмнөх бичлэгүүдийг дахиж нэг тогтож үзээсэй гэж хүссэн юм . За одооноос дахин бичлэгүүд оруулж эхэлнээ .












tchaikovski violin concerto in D maxim vengerov


Дэлгэрэнгүй...

25 May 2009

Janine Jansen


Janine Jansen Mendelssohn Violin Concerto in E minor, Op.64
BBC.Proms
Сүүлийн үед Европ-д нэрд гарч байгаа залуу хөгжимчин . Үнэхээр мундаг хөгжимчин шүү энд тоглосон тоглолтыг нь нэг удаа үзэх аз таарсан юм . Эмэгтэй хүн гэж хэлмээргүй хүчтэй хөгжимчин санагдсан , хүчтэй хэрнээ зөөлөн гоё өнгөтэй сайн хөгжимчин шүү .














Дэлгэрэнгүй...

24 May 2009

The Violin


George Pastic: 1974 онд богино хэмжээний киноны төрөлд Оскард нэр дэвшиж байсан
" Хийл " хэмээх киног орууллаа . Дажгүй кино санагдлаа та бүхэн өөрсдөө үзээд дүгнэлтээ өгнө биз .














Дэлгэрэнгүй...

18 May 2009

Dvorak Cello Concert


Dvorak Cello Concert Yo Yo Ma, Lorin Maazel,
New York Philharmonic 2007/2008 Season Opener.
Нилээн олон хоног бичлэг оруулсангүй , бараг блогоо мартах шахаж . Зав цаг , техникийн асуудлаас болоод бас боломж гарсангүй . Харин энэ тоглолтын бичлэгийг оруулж байгаадаа үнэхээр баяртай байна . Дворжак-ын морин хийлд зориулсан концерт хүн болгоны мэддэг алдартай бүтээлүүдийн нэг , уг нь энэ концертыг Ростроповичын тоглосныг олж тавъя гэж бодсон олж чадсангүй . Гэхдээ л Yo Yo Ma шүү дээ бас л агуу хөгжимчин .









Дэлгэрэнгүй...

7 May 2009

Барса Ромыг зорихоор боллоо




Өнөөдөр Аваргуудын Лигийн хамгийн их дуулиан дэгдээсэн тоглолт болж өнгөрлөө .Барселон-Челси багуудын хариу тоглолт Лондоны Стемфорд Бридж цэнгэлдэхэд болж өндөрлөлөө . Энэ хоёр багын тоглолтоор энэ улирлын хамгийн хүнд хэцүү хэсэгээс Ромд очих багын нэр тодрох байв . Хамгийн хүнд гэсэний учир нь энэ хэсэгт европын ихэнхи томчууд үзэлцэх хатуу оноолт таарсан . Челси , Ливерпуль, Реал , Ювентус, Барса, Бауерн , Лион гэх мэт . Эдгээр аваргуудаас шалгарч үлдсэн хоёр маань өнөөдөр ширүүхэн л юм боллоо тоглолтоос гадна , тоглолтын уур амьсгал шүүлт гээд өөр ширүүн зүйлүүд олон байлаа . Манайхны хувьд энэ тоглолт яалт ч байхгүй маш хүнд тоглолт болох нь анхнаасаа л тодорхой байсан дээр нь Бридж-д болох хариу тоглолтонд хамгаалалтын гол цөм болсон Пуйол , Маркес , энэ жил гайхалтай амжилттай тоглож байгаа алдарт гурвалын маань нэг Анри тоглохгүй болсон нь үнэхээр том цохилт болж байлаа . Энэ хоёр багын тоглолт эртнээсээ л маш ширүүн болдогыг хөлбөмбөг сонирхогч хүн болгон мэднэ , тийм ч учраас миний хувьд энэ чухал тоглолтонд гол цөм болсон зарим тоглогчид маань оролцохгүй болсонд үнэхээр итгэл алдармаар байлаа . Ингээд манай багын хувьд хүндхэн тоглолтоо эхэлсэн юм . Тоглолтын эхнээс л талбайн эзэд ширүүн довтолж эхэлсэн манайхан ч чадалын хирээр хамгаалаад л үзэлцэв . Харин тоглолтын дөнгөж эхний 9 дэх минутанд Эссьен санаанд оромгүй гайхалтай цохилт хийж тооны харьцааг 1-0 болгочихов . Эссьен-ий цохилт үнэхээр ямар ч хаалгач байсан бархааргүй гайхалтай цохилт байлаа . Ингээд манайхан хэцүү байдалд орсон ч тасралтгүй янз бүрийн байрлалаар довтолгоон зохиохыг оролдсоор л байв . Гэвч Челсигийн хамгаалалт яг л Ноу Камп-д байсан шигээ орох ямар ч зай өгөхгүй байсан нь үзүүлэлтээс харахад илхэн байсан юм . Барса бөмбөгийг 70 хувьтай эзэмшиж байсан хэрнээ хаалга руу оновчтой цохилт нэг ч хийж чадаагүй гэж бодхоор Челси хэрхэн хамгаалсан нь ойлгомжтой байх . Харин тоглолтын шүүгчийн мэдлийн 4 минутийн 3 дахь минутад Месси-ийн дамжуулсан бөмбөгийг Иньеста хаалганд оновчтой цохиж ялалт авчирсан цохилт бараг цорийн ганц хаалга руу чиглэсэн бөмбөг байлаа . Гэхдээ энэ тоглолт маш их будилаантай болж өнгөрлөө Норвегын шүүгч Oвребэ өнөөдрийн тоглолтыг харин ч нэг самарсан гэж болно хоёр багын тоглогчдын зүгээс будлиан гаргах ганц ч үйлдэл хийгээгүй байхад л мань шүүгч ганцаараа ёстой түйвээсэн дээ . Ялангуяа Челсигийн хувьд илүү ихээр гай тарив , зарим мэдээллээр 4-н пеналти өгсөнгүй гэж бичсэн байсан би бол арай ч дөрөв байсан гэж бодохгүй байна гэхдээ ядаж нэг бол үнэхээр байсаан гэхдээ нөхөр шүүгч алийг нь ч өгсөнгүй . Бас зөвхөн Челсиг балласан гэвэл үгүй тоглолтын 66 дахь минутанд өөрөө бүдрээд унасан Анелка-ийн араас гүйж явсан Абидалд улаан өгөөд хөөгөөд гаргачихав мань Абидал ч жигтэйхэн гомдоод л гараад явчихсан . Ер нь л энэ тоглолт 100% шүүгчийн буруу үйлдэлээр дүүрэн байсан гэхдээ энэ бас Барса маань шүүгчтэй нийлээд нухчихсан гэсэн үг биш угаасаа асуудалтай хамгаалалтынх нь нэг нөхрийг хөөгөөд гаргачихна гэдэг пеналтигаас ялгарахааргүй том асуудал . Харин манайхан 10-уулаа үлдсэн ч гэсэн шантралгүй байнга довтолгоон зохиож Челсигийн өндөр хана-ыг давахыг оролдож байсныг хархад үнэхээр бахархмаар байсан . Энэ зогсолтгүй хүчин чармайлт нь ч үр дүнгээ өгч тоглолтын сүүлийн минутын өмнө ялалтаа олж авч чадлаа . Мөн өнөөдөр манай Вальдес үнэхээр сайн байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй хааяа ч гэсэн ингэмээр юм даа . За тэгээд өнөөдөрийн Oвребэ-ийн тарьсан будлианыг яриад бичээд байвал их юм болсоон өөр шүүгч шүүсэн бол хоёр баг тэс ондоо тоглолт гаргах байсан ч байж болох юм . Ямартаа ч Барса маань Ромыг зорихоор боллоо Челсигийн хувьд үнэхээр азгүй баг юм даа гэхээс өөр хэлэх үг үнэхээр алга сайн тоглосон ч цааш гарч чадсангүй дээ . Сайн тоглосон нь заавал түрүүлдэггүй гэдэг үнэхээр үнэн юм спортод аз од гэж байдгыг өнөөдрийн тоглолт харуулах шиг боллоо . Гэхдээ манайхан хүртэх ёсгүйгээ хүртсэн гэсэн үг биш адилхан сайн байсан харин Челсигээс илүү азтай байлаа .
Челсиг хожсон ч яахав гэж бодож байсан ч цаг явах тусам нэг хийчээсэй гээд өөрийн эрхгүй хараад байсан шүү , ёстой уйгагүй харсаний эцэст манайхан урам хугалсангүй , гоол гэж орилоод ширээгээ нүдээд босож давхиад дээд доод хамаг айл амьтан сэрээчих шахав . Одоо ганц даваа л үлдлээ дээ гэхдээ саяны давааг бодвол арай намхан гэж бодоод байгаа бас бөмбөг бөөрөнхий гэдгийг мартаж болохгүй л дээ . Аваргуудын цомыг авчуул манайхан энэ жил бараг трипле хийх гээд байгаа сүүлийн нилээн хэдэн жил гараагүй амжилт шүү , Ла лигийн рекордуудыг ч аль хэдийн эвдээд эхэлцэн л дээ . Нээрээ өнөөдөр хамт чат-д байсан Барса-ийн фанатууд манайх хожигдуул үсээ хусна гээд , хэрвээ хожигдцон бол маргааш Улаанбаатараар л нэг халзан нөхдүүд явах байсан байх даа би бас энд нэг халзан нөхөр хаха . За за Барса минь зүтгээд байгаарай Браво Барса

Челси - Барселона 1:1

Гоол: Эссьен, 9 - Иньеста, 90
Челси: Чех, Э.Коул, Эссьен, Лэмпард, Дрогба (Беллетти, 72), Баллак, Малуда, Босингва, Терри, Алекс, Анелька
Барселона: Вальдес, Пике, Эрнандес, Иньеста (Гудьонсен, 90), Это’О (Силвиньо, 90), Месси, Кейта, Алвес, Абидаль, Туре, Бускетс (Кркич, 85)

Шар хуудас: Эссьен, 74; Алекс, 77; Баллак, 90; Дрогба, 90 - Алвес, 30; Это’О, 90; Иньеста, 90
Улаан хуудас: Абидаль, 66

Шүүгч: Oвребэ (Норвеги)
Лондон “Стэмфорд Бридж”
Эхний тоглолт - 0:0




Дэлгэрэнгүй...

3 May 2009

Bravo Barca












Өчигдөр ёстой хэзээ ч мартахгүй тоглолт боллоо . Барса маань эзэн хааны багийг нутагт нь жинхэнэ болгож тавьлаа , тэдний довтолгоо Сантьяго Бернабеу-г арай л нураачихсангүй . Хэдийгээр эхний гоолийг реал-ын довтлогч аргентина залуу сайхан мөргөн хийж талбайн эзэд урамтай эхэлсэн ч удалгүй манайхан ёстой бөмбөгдөж эхэлсэн дээ . Анри (17) , Пуйол (20) , Месси (35) гээд эхний үед дараалсан гурван гоолийг хөнгөхөөн гэгч нь оруулчихав , гоолоос гадна бараг бүх л аюултай довтолгоонууд реалын хаалганы өмнө өрнөж талбайн эзэд цөөн хэдэн оролдлогоос хэтэрсэнгүй . Хоёрдугаар үед Реалын Рамос (55) мөргөж тооны харьцааг 1-ийн зөрүүтэй болгосон нь тэдэнд маш их урам зориг итгэл нэмсэн ч хоёрхон минутын дараа Анри тэдний урмыг хугалж орхив , ингээд дахиад л манайхан буудаад айлыхан хаагаад хуучин байдалдаа оров . Талбайн эзэд гоол алдахгүйг хичээн нилээн үзсэн боловч 17 минутын дараа Чави Месси хоёр тэднийг амьдрах итгэлгүй болгочихов Чави 3-н тоглогчийн толгойг ёстой ар дээр нь гартал эргүүлсэн гайхалтай хууралт хийгээд дамжуулсан дамжуулалтыг Месси ч чулуу болгов . Чавид хуурагдсан 3-н тоглогч ёстой үхмээр санагдсан байх аа :-) . Энэ гоолын дараагаас гутарсан фанатууд суудлаа орхин цэнгэлдэхээс гарч эхэлсэн , горьдлогын харцаар харан үлдсэн бусадыг нь 83-дахь минутад Пике бүр хөөгөөд гаргачихлаа . Ингээд Барса маань 6-2 гэсэн харьцаагаар Эзэн хааны багийг хожсон түүхэн дэхь хамгийн том тоглолтоо өндөрлөв . Үнэндээ Реалын хаалгыг арван найман насандаа Эзэн хааны багийн үндсэн хаалгач хэмээх хүндтэй алба-ыг хүлээж авсан ховорхон гоц авъяастан манаагүйсэн бол ахин хэдэн гоол хаалганд орох байсныг хэлхэд хэцүү байлаа . Хаалгандаа 6-н гоол алдсан ч Касильяс үнэхээр сайн хаалгач гэдгээ харуулж чадсан гэхэд болно , Барса-ын хүчтэй довтолгоонуудыг өөр хаалгач үүнээс илүүгээр хамгаалан авч гарч чадах байсан уу гэдэг үнэхээр эргэлзээтэй бараг үгүй л байх . Тоглолтын статистик нэг иймэрхүү байлаа .
Real Barca
2 Gool 6
36.6% Possession 63.4%
5 Shots 17
4 Shots on target 13
17 Tackles 27
266 Accurate passes 499
Нэгэнт хамгийн чухал тоглолтоо гайхалтай үр дүнгээр дуусгасан болхоор Каталончуудын халаасанд Ла лига орсон гэхэд хилсдэхгүй биз . Харин одоо тэднийг хүндхэн даваа хүлээж байгаа , энэ 3-дахь өдөр Stamford Bridge-д аваргуудын лигийн түүхэн тоглолтуудын нэг болно гэдэгт итгэлтэй байна . Лондонд тэднийг Мадридаас тэс ондоо зүйл хүлээж байгаа алдарт Челси аль хэдийн домог болсон Гүүс Хиддинг . Гүүс-ийг ирсэнээс хойш Челси хэрхэн тоглож байгааг хүн болгон харсан Ливерпуль-г хэрхэн буулган авсаныг санахад л тэд бол амар даваа биш гэдэг нь тодорхой . Үүнээс ч илүүгээр энэ үед Гүүрэн дээр тэднийг буулгаж авна гэдэг хэлхэд л итгэмээргүй сонсогдоно . Мөн Гүүс-ийг энэ улиралд Барса-тай тоглох аргыг олж чадсан ганц хүн гэж хэлж болно , одоо бол Барса-тай довтолж тоглоод ямар ч нэмэргэй гэдгийг ухаарч чадсан ганц хүн бол Гүүс , бүхэл бүтэн тоглолтийн турш хамгаалаад тэгээд Барсагын эсрэг бөмбөг алдалгүй зогсож чадсан баг Челсигээс өөр байхгүй бусад нь тэгж сэтгэж ч чадаагүй харин Гүүс үнэхээр жирийн хүн биш юм . Өчигдөрийн Реал-г харахад л ойлгомжтой хэдий тэд довтолж тоглосон ч үр дүн шившигээр төгслөө . Харин Пеп-ийн цэргүүд Гүүрийг давж чадах болов уу гэдэг үнэхээр таашгүй зүйл , дээр нь тэд хамгаалалтандаа хүндхэн асуудалтай байгаа Пуйол , Маркуйз нар тоглохгүй болхоор тэдэнд хагасаар , урд хэсэгт хүчтэй довтолгоогоор хойдохоо нөхөхөөс өөр зам байхгүй л байх гэж бодож байна . Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй тэд энэ улирал үнэхээр онцгой байгаа гэдгийг , хаана ч ямар ч нөхцөлд тэд гайхамшгийг бүтээж чадахуйц хэмжээнд буй . Бүтэн жилийн тоглолтдоо тэд ердөө гуравхан удаа ялагдал хүлээж эсрэг багуудынхаа хаалганд оруулсан бөмбөг +72 гэсэн үзүүлэлтүүд нь тэдний довтолгоо ямар аймшигтай , хэнээс ч илүү жигд формтой , гоолоор хэрхэн бороо оруулж буйг харуулж байна . Бас нэгэн давуу тал нь Барсагын гурвал Это Анри Месси гурвыг хэрхэн зогсоох вэ гэдэг Челсигийн хамгаалагчдын хувьд толгойны өвчин болж байгаа нь мэдээж . Хичнээн хичээгээд ч Лео-г зогсооно гэдэг бүтэшгүй тул түүнийг муу тоглоосой гэж л залбирья да гэж Малуда -ийн залбирсанаар Месси эхний тоглолтод үнэхээр хангалттай тоглоогүй харин хоёрдахиа тэр байгаа бүхнээ гаргана гэж найдаж байна . За тэгээд 3 дахийг хүлээх л үлдэж байна даа хоёулаа миний дэмждэг баг болхоор аль нь ч хожсон яахав гэж бодоод л байна Челси цом авбал уг нь илүү онох байх л даа учир нь өнгөрсөн жилийн азгүйтэл нулимс , бүтэн жил Ром-д очихийг хамгийн ихээр хүсэж их ч хөдөлмөрлөж тэмүүлсэн , бас бүхэл бүтэн түүхийнхээ туршид энэ цомыг мөрөөдөж хүсэж ирсэн боломж чадал нь байсан ч авч чадаагүй азгүй баг шүү дээ . Манайх харин энэ жил Ла Лига -ээ авах нь бараг тодорхой болчихлоо бас Copa del rey-г ч манайхан авчих байх тэхээр 2 цом чамлахаар амжилт биш шүү гэхдээ л Барса-аа дэмжинэ л дэ тэд бол миний шүтээн :-)
FORCA BARCA
MES QUE UN CLUB
BARCA BARCA BARCA


























Монголын маань фанатууд Дэлхийн фанатууд болжээ . Спорт нюьсын зарим сэтгэгдэлийг бичлээ . I love football !!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Barca
Бид хүрэн, цэнхэрүүд
Бидний хаанаас гэдэг нь чухал биш
Өрнө зүгээсүү дорноос уу,
Харин биднийг энэ туг нэгтгэх үед
Нэг зүйл, зорилгодоо хамдтаа

Хүрэн - цэнхэрүүд салхинд авч гарна
Дайчин уриа,
Бид хэн бэ гэдгийг бүгд мэднэ,
BARÇA!! BARÇA!! BAAAARÇA!!!!

Тамирчид,
Хөгжөөн дэмжигчид,
Хамтдаа бид хүчтэй,
Энэ он жилүүдээр дүүрэн хү*** чармайлт, сорилтууд,
Олон ч гоол бид хийсэн,
Үүгээрээ бид харуулсан, харуулсан,
Ялагдашгүй гэдгээ.

Хүрэн - цэнхэрүүд салхинд авч гарна
Дайчин уриа,
Бид хэн бэ гэдгийг бүгд мэднэ,
BARÇA!! BARÇA!! BAAAARÇA!!!!


Chelsea
Барса чамайг би дэмждэг байсаан гэхдээ
Миний шүтээн Рональдо байх үед л
Мөн чиний ялалтыг тэсэн ядан хүлээдэг байсаан гэхдээ
Миний шүтээн Becks-г хөөхөөс нь өмнө

Харин миний мөнхийн шүтээн баг бол Чэлси, Реал, Милан
Харин миний мөнхийн дуулах дуу бол Ялалтаас ялалт ба Амьдрал
Харин миний үргэлж мөрөөдөх хүсэл бол 6 дараалсан CL-н цом
Харин миний үхтэл үзэх амьдрал бол Хөлбөмбөг

Алдар суутнууд ирж байдаг явж л байдаг гэвч
Алдрай жулдрай бацаануудаар дүүрэн байсан ч би багаа л дэмжинэ
Абра нь байна уу Обро нь эзэн байна уу надад хамаагүй чиний л тоглолтыг хүлээнэ

Чиний ялалтанд тэмүүлэх хүсэлт намайг дууддаг
Чиний сохор азаар хождоггүй чинь намайг ирлэдэг
Чамайг мөнгөөр боссон машин л гэнэ
Чамайг мөнх оршихгүй унтарна л гэнэ - Хамаагүй
Чи миний сэтгэл зүрхэнд мөнх оршино - Үүрд
Сэтгэлийн их тэнхээ байхад - Тэр нэгэн өдөр харийн тэр будант тэнгэр
Миний Монголын тэнгэрийн цэнхэр өнгөөр дүүрнэ гэдэгт би итгэдэгээ


СҮҮЛИЙН 5 ЖИЛ ЧЕЛСИ ШИГ ЗҮТГЭСЭН ХӨДӨЛМӨРЛӨСӨН БАС УЙЛСАН БАГ БАЙНА ГЭЖ ҮҮ.
ҮГҮЙ, ОДОО ТЭДНИЙ ЭЭЛЖ !!!
СҮҮЛИЙН 5 ЖИЛ БИД НАР ШИГ ЗҮТГЭСЭН ХӨДӨЛМӨРЛӨСӨН БАС УЙЛСАН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД БАЙНА ГЭЖ ҮҮ. ҮГҮЙ ЭЭ, ОДОО БИДНИЙ БАЯРЛАХ ЭЭЛЖ !!!

Дэлгэрэнгүй...

30 Apr 2009

Van Cliburn


Performed by the legendary winner of the 1.Tschaikovsky Competition Van Cliburn, Conductor: Kirill Kondrashin - Symphony Orchestra of the Moscow State Philharmony
Johannes Brahms Piano Concert No.2 op.83









<a href="http://www.joost.com/1760004/t/Johannes-Brahms-Piano-Concerto-No-2-Op-83">Johannes Brahms - Piano Concerto No.2, Op.83</a>

Дэлгэрэнгүй...

Oistrakh and Richter


Johannes Brahms violin and piano sonata No.2 op.100
D.Oistrakh , S.Richter












<a href="http://www.joost.com/1760003/t/Johannes-Brahms-Sonata-for-Violin-and-Piano-No-2-Op-100">Johannes Brahms &#8211;Sonata for Violin and Piano No.2, Op.100</a>

Дэлгэрэнгүй...

26 Apr 2009

The Bekova Trio


The Bekova Trio M.Ravel Piano Trio in A-minor op.70
Eleonora Bekova - piano Elvira Bekova - violin Alfia Bekova - cello














Дэлгэрэнгүй...

21 Apr 2009

Тэмдэглэлийн Дэвтэрээс


Хүн юуны төлөө амьдарч байна вэ ?

Хэтэрхий нухацтай асуулт зарим нэгэнд бол хэтэрхий тэнэг асуулт . Хэн нэгнээс биш өөрөөсөө асууж үзлээ миний хувьд тэнэг ч биш нухацтай ч биш зүгээр л миний амьдралдаа заавал мэдэж хариулж чаддаг байх ёстой зүйл . Гэтэл би хариулж чадсангүй , ийм тийм зүйлийн тулд гэж олон төлөвлөгөө зорилго маягийн зүйл хэлж чадах ч яг эцсийн зорилгоо хэлж чадсангүй .

Өөрийнхөө амьдралын эцсийн туйлыг олж чадсангүй . Хичнээн олон талаас нь бодож үзсэн ч миний амьдралдаа олж авахыг , хийж бүтээхийг хүссэн бүхэн эцэстээ үгүй үгүй болохын тулд л болж таараад байх юм . Ийм байлгахгүй гэж их ч үзлээ гэсэн ч яалт ч үгүй ингэж л таараад байх юм . Өөрийн зүрх сэтгэл оюун ухаан бүх зүйлээ өгсөн , өнгөрсөн ирээдүй бүгдтэй минь салшгүй холбоотой хөгжимөөсөө эхэлж бодлоо учир нь Урлагт үхэл , төгсгөл байдаггүй гэж ярьдаг учраас юм . Би сайн хөгжимчин болохыг хүсдэг , хөгжимөөрөө бусдад хүсэл мөрөөдөл , баяр хөөр амар тайван , хязгааргүй нандин мэдрэмжүүдийг өгөхийг хүсдэг . Үүнээс ч илүүгээр өөрөө энэ бүхнийг мэдэрч байхыг хүсдэг , магадгүй би хэн нэгэнд биш өөртөө л тоглохыг хүсдэг , өөрөө энэ бүхнийг мэдэрч байвал бусад хүмүүс ч миний хөгжимөөс үүнийг мэдрэнэ гэж боддог байх юм . Гэхдээ үнэндээ өөрөө л хөгжимөө ингэж мэдэрч байвал бусад хүмүүс хамаагүй л дээ энэ тал дээр бол их хувиаа хичээсэн хүн байх . За тэр ч яахав гол нь тэгээд эцсийн үр дүн утга учир нь юу юм бэ ?
Сайнаар нь бодъё би маш сайн хөгжимчин боллоо , бүх насаараа маш олон гайхалтай тоглолтууд хийлээ нэр алдартай боллоо , мэдрэхийг хүссэн бүхнээ мэдэрлээ олж авлаа бусдад ч өглөө . Тэгээд эцсийн үр дүн нь юу вэ .... эцсийн үр дүн нь энэ бүгд дуусна . Би дуусахад миний мэдрэмж , миний тоглолт миний гэсэн бүхэн надтай хамт нэг хайрцаганд хийгдээд хэдэн метрийн гүнд булагдаад л дуусна тэгээд л гүйцээ . За яахав хүний нэр алдар хийж бүтээсэн уран бүтээл өөрийнх нь амьдралаас хэд дахин урт насалдаг юм хойно хэр удаан ч юм миний нэр миний хөгжим хүмүүсийн дунд амьдрах л байх , тэглээ гээд намайг зүрх сэтгэл оюун санаандаа амьдруулж байсан тэр хүмүүс ч бас нэг өдөр дуусна . Тэр хүн ч өөрөө хэн нэгний дурсамжинд амьдарч эхэлнэ гэхдээ надгүйгээр , би тэр хүнтэй хамт 1, 2, 3 . . .20 . .30 . . цаашлаад хэддэхээ ч юм дуусч байгаа нь тэр . Зөвхөн би ч биш бүх л хүмүүсийн хувьд энэ адилхан , энэ үйл явц иймэрхүү давтамжтайгаар хэр удаан явахыг бүү мэд гэхдээ л ингэж явсаар эцэстээ бүгд дуусна . Тэгэхээр би тэр бүгдийг үгүй болж дуусахын төлөө л хийсэн байх нь бид бүгдээрээ . Би өмнөх амьдрал , хойд насандаа хонин гүрвэл болж төрхөд итгэдэггүй , шумуулийн амьдралаар амьдарч байгаад сармагчингаас хүн болтол хөгжсөн амьтны биенд шилжээд дэлхийд хүрээд ирсэн гэдэгээс илүү учир шалтгаан надад хэрэгтэй би сармагчин удамтай биш хүн удамтай хүнээс төрсөн хүн энэ дэлхийд ганц удаа амьдрахаар ирсэн гэхдээ ямар зорилгоор юуны тулд . Хүн болгон янз бүрээр л ярьж тайлбарлана мэдээж энэ зүйл тэр хүний , миний хувьд хорвоогийн тоосыг хөдөлгөж сайн муугаар хэлэгдэж сайхан муухайг хийж , баярлаж , гуньж гутарч , унаж босож , дээш цойлж доош шидэгдэн амьдарч яваа амьдралыг минь гэрчлэх зөвтгөх цорын ганц зүйл . Тийм ч учраас ертөнцөөр дүүрэн үзэл санаа уран мунхруулга утгагүй философиуд хэдэн саяараа хөглөрч байна . Ганц олдох амьдралдаа амттаны дээдийг идэж , сурч мэдэж , хийж бүтээж , устган сүйтгэж , сэргээн босгож , агуу мундагаараа дуудуулж , архичин солиотойгоороо хэлүүлж , дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж , хүссэнээрээ хөглөрч хөлөөрөө толгой хийж яваад дуусая гэж л хүмүүс эцэстээ өөрийгөө ганц өмөөрдөг . Ганц олдох амьдрал гээд зугаа цэнгэлээс өөр юм хийдэггүй толгойд нь архи дарс авгай хүүхэн гэдэг үгнүүдээс өөр гялтайх юмгүй залуучууд хаа сайгүй л хөглөрч байна "ганц олдох амьдрал " гэдэг үг тэдний хувьд арчаагүйгээ халхлах ганц үг . Идэж уугаад үржихээс өөр эрдэмгүй чадалгүй бол нохой гахай ч тэгээд амьдарчихаж өлхөн дөнгөнө . Гэхдээ харамсалтай ч нэг үнэн нь хэдий их зүйл бүтээж эрдмийн ихийг олж мэдсэн ч үнэхээр амьдрал миний гарц олж чадахгүй байгаа шиг ингээд дуусчих юм бол нохой гахайний ч чаддагаар амьдарсан тэр хүмүүсийнхтэй минийх ч адилхан болж таарч байгаа юм . Ганц олдох гэдэг үг утга учир гэсэн үгний эсрэг утгатай юм шиг санагдах юм . Хятадуудаас танай Мао дарга чинь та нарт өчнөөн муу зүйл хийсэн байхад та нар яагаад түүнд сайн байдаг юм бэ гэж асуухаар тэр бидэнд олон муу юм хийсэн ч сайн зүйл нь муугаасаа илүү байсан эцсийн үр дүн нь сайн байсан болхоор муу нь бидэнд чухал биш гэж хариулдаг гэнэ лээ . Би хятадуудад жигтэйхэн дургүй ч энэ үгэнд нь их дуртай . Үнэхээр эр хүн туг ч барьна тугал ч хариулна гэдэгээр хичнээн олон жил туг барьсан ч эцэстээ тугалаа ч хариулах чадалгүй дуусвал эцсийн тэр өдөр нь л амьдралд нь дүгнэлтийн бичээс болж хоцроно . Гэхдээ тэртээ тэргүй бүгд дуусдаг амьдрал юм бол туг барьсан тугал хариулсан аль нь ч ялгаа алга . Би яагаад ч үүнээс гарц олж чадахгүй нь сайн сайхныг үзэж мэдэрч , бүтээн туурьвиж , хайрлаж хайрлуулж үр хүүхэд ач гучаа үзэж энэ бүхнийг мэдэрч амьдрана гэдэг үнэхээр сайхан , мэдрэмж бол аз жаргал ч гэлээ миний хувьд мэдрэмж болгон утга учиртай байхгүй бол мэдрэх хэрэг алга гэж бодож байна . Яагаад ингэж зүтгээд байгаагаа мэдэхгүй юм гэхдээ надад миний эцсийн , туйлын зорилго утга учир хэрэгтэй байна . Ингэхгүй л бол миний амьдралын бүх сайхан зүйлүүд бүгд л дээр дурдсан давтамжаар дуусах гээд байх юм , миний гэр бүл миний хайртай хүмүүс найз нөхөд , миний хайрласан намайг хайрласан хүмүүс , миний уран бүтээл , миний босгосон миний нураасан зүйлүүд гээд бүгд . Үүний эсрэг яаж ч бодоод өөр гарц олж чадсангүй . . .

Энэ бол найман жилийн өмнөх би , өдөр болгон инээгээд баясаад л жаргалтай алхдаг байсан ч энэ асуулт миний дотор үргэлж байдаг байлаа . Бодох бүр инээж байсан инээд хийж байсан зүйлс , урлаг хөгжим , шинжлэх ухаан , мөрөөдөл зорилго бүгд утгагүй болдог байв . Харин одоо би энэ асуултынхаа хариултыг нь мэддэг , мэдэх гэж их ч хичээсэн болхоор урмыг минь бодоод мэдүүлж өгсөн байх . Хүн болгон өөрийгөө олж жинхэнэ утга учраа ойлгож амьдраасай гэж би хүсдэг , тэгэхийн тулд эрж хайдаг байгаасай гэж хүсдэг . Хайсан хүн олдог , тогшсон хүнд нээгддэг , гуйсан хүн авдаг гэж эртний сайхан үг байдаг .




Таагүүр-ийн Нобелын шагналт Өргөлийн дуулалаас
Бидний тухай л хэлээд байгаа юм шүү дээ

Тэнэг мунхгын минь хүлээс маш бөх билээ
Тэрнийг та тасалж өг , хүсэх минь энэ байна
Тэгэвч бас түүнийг тасалъя гэхээс
Тэвчихгүй сэтгэл минь зовоод байх юм даа
Хажууд чинь би суллан чөлөөлөөч гэж гуйхаар очдог билээ
Харин тэгэхдээ суллагдахынхаа найдвараас би айгаад байдаг юм даа
Хамгийн дээд эрхэм юм энэ яваа насанд та л байна
Харьцуулан үнэ хэлцэшгүй чухал юм өөр юу ч алга

Энэ учрыг би ойлгож байна , гэвч орон гэрт минь буй
Эвдэрхий хэмхэрхий сав суулгыг таягдахын тэвчээр би гуйхгүй
Биеий минь , зүрхий минь ямархан бүрхүүл бүтээж байнав
Битүү тоос товрог , үхлийн хараалд автаж байна уу
Сэтгэл минь түүнийг жигшин зүхэж байдаг атугай ч
Сэжиглэн тэрнээс ангижран салах нь үгүй юмаа

Өр төлөөсөнд минь эцэс алга
Өдий төдий хүний өглөг өрийн минь дансаар дүүрэн
Өөдгүй бүтэмжгүй юм насанд минь зөндөөн
Өөрийн минь ичгүүр сонжуурт хязгаар алга

Дэлгэрэнгүй...

18 Apr 2009

Mozart Violin Concerto No.5


Mozart Violin Concerto No.5 A-dur KV 219
Conductor and Soloist: Leonidas Kavakos
Mozarteum Orchester Salzburg
Leonidas Kavakos бол J.Sibelius , N.Paganini-ийн конкурсуудад түрүүлж байсан их мундаг хөгжимчин сонсоод та бүхэн өөрсдөө мэдрэх байх аа .
Ойрдоо зав муутай байгаа учраас бичлэг оруулж амжихгүй байна удахгүй сайн бичлэгүүд оруулнаа .









<a href="http://www.joost.com/0740013/t/Mozart-Violinkonzert-in-A-dur">Mozart Violinkonzert in A-dur</a>

Дэлгэрэнгүй...

16 Apr 2009

Lucas Blondeel


Lucas Bondeel plays Mozart in the semi-finals
of the International Queen Elisabeth Competition 2007
Бельгийн Хатан Хааны Нэрэмжит сонгодог хөгжимчид дуулаачдын тэмцээний төгөлдөр хуурын semi-final-ийн бичлэг . Сонгодог хөгжимийн өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн анхдагч гэж хэлж болхоор энэ тэмцээн нь 1937 оноос өнөөг хүртэл зохиогдож байгаа билээ . Анхандаа Eugene Ysaye - ийн нэрэмжит гэдэг нэрээр зохиогдож байгаад 1951 оноос Queen Elisabeth Competition хэмээн нэрлэгдэх болжээ .











Дэлгэрэнгүй...

12 Apr 2009

Violin sonatas


Corelli, Elgar, Faure нарын хийл төгөлдөр хуурт зориулсан сонатны нот .
Миний оруулж байгаа эдгээр сонатуудыг татаж аваад тоглож үзвэл уг нь хөгжимчин хүнд их л хэрэгтэй гэж бодсон учраас би эдгээрийг хийгээд байгаа юм . Тоглодгүй юмаа гэхэд ядаж зүгээр өөртөө зориулаад уншаад үзэхэд болохгүй зүйл байхгүй .

Яг одоо бол надад хэн нэгэн хүн миний оруулсан нотыг татаж аваад ядаж ганц удаа уншиж үзсэн гэдэг итгэл алга л байна . Тийм болхоор үнэхээр татаж аваад тоглож үзтэл нь би хийсээр л байх болно . Хөгжимчиддөө амжилт хүсье .


Татах

Дэлгэрэнгүй...

8 Apr 2009

Violin sonatas


Delius , Dohnanyi , Dvorak нарын хийл төгөлдөр хуурт зориулсан сонатны нот татаж авахаар орууллаа. Эхний хоёр зохиолчыг нь бол огт мэдэхгүй юм байна харин Dvorak-н сонатыг тоглож байсан юм байна их характерны бас их сайхан аялгуутай соната тоглож үзээрэй .

Татах

Дэлгэрэнгүй...

Die Zauberflöte


The Metropolitan Opera
Conductor : James Levine
Starring : Kathleen Battle,Luciana Serra ,Francisco Araiza
Manfred Hemm ,Kurt Moll , Barbara Kilduff ,Heinz Zednik
Andreas Schmidt
Алдарт Моцартын Шидэт Лимбэ дуурийг Metropolitan Opera тоглосон
тоглолтыг таалан сууж соёрхоно уу .














Дэлгэрэнгүй...

7 Apr 2009

W.A.Mozart violin concerto No4


W.A.Mozart violin concerto No4_k218
Julia Fischer 24-н настай Германы залуу хийлч төгөлдөр хуурч . Хоёр хөгжимийг зэрэг мэргэжилийн төвшинд тоглодог гэхээр ямархуу чадварлаг хөдөлмөрч бас авъяаслаг хөгжимчин гэдэг нь ойлгомжтой бол уу .











Дэлгэрэнгүй...

Prokofiev . 5 melodias op.35


Prokofiev . 5 melodias op.35 for violin
David Oistrakh















Дэлгэрэнгүй...

31 Mar 2009

Миний Аав



Маргааш 4 сарын 1 . монголчуудын инээдмийн баяр хэмээн бие биендээ инээд бэлэглэдэг өдөр . Энэ өдөр миний болон манай гэр бүлийн хувьд бусад энгийн өдрүүдээс онцгой өдөр . Учир нь хайрт аав минь энэ өдөр Элдэв зураг нэртэй өөрийн зохион найруулж тоглодог инээдмийн хөтөлбөрийг ард түмэндээ бэлэг болгон барьдаг байсан юм . Энэ л өдөр Хүүхэд залуучуудын Театр хөл гишгэх зайгүй шахам үзэгчидээр дүүрч монголчууд маань бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр цалгиж баяр хөөрөөр бялхдаг байв .

Энэ хөтөлбөр бол аавын минь насан өөд болтлоо үзэгч олон ард түмэндээ барьж байсан уран бүтээлийн бэлгүүдийн нь томоохон байр суурь эзлэх нэгэн хэсэг нь байлаа . Бид ч энэ өдрийг энэ хөтөлбөрийг бүтэн жил төрсөн өдөр шигээ л хүлээдэг байсан тийм сайхан өдөр . Миний аавыг Гончигийн Дашхүү гэдэг 1948 онд Баянхонгор аймгийн Богд сумын "Хоёр худаг" гэдэг газар малчин ард Ишжанцангийн Гончигийн ууган хүү болон мэндэлсэн юм . Аав минь 1970 оноос насан өөд болтлоо Хүүхэд залуучуудын Театрт урлагт уран бүтээлд бүх амьдралаа зориулсан юм . Миний аавыг хүмүүс хадам ээжээс эхлээд олон дүрүүдээр нь овоглож харж үзэж ойлгодог харин миний хувьд өмөг түшиг хоргодох газар минь хайр , халамж хамгаалагч , итгэл найдвар урам зориг минь болсон хайртай аав минь бүх юм минь байв . Аавд минь хошин урлагыг тайзны бүрэн хэмжээний хөтөлбөр болтол нь хөгжүүлсэнээс эхлээд тайз дэлгэцийн урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө их хувь нэмэр оруулсан олон бүтээлүүд бий ч эдгээрийг ярьж бичих нь миний хувьд хэтэрхий ахадсан хэрэг учраас миний хувьд бүх юм минь байсан аавыгаа л дурсахыг хүссэн юм .
Миний бага нас аав гэдэг хүнгүйгээр төсөөлөгдөхөөргүй өнгөрсөн .
Би багаасаа л их өвддөг хүүхэд байлаа толгой шүд гэдэс гээд л ер нь өвдөхгүй юм тун ховор эмнэлэг рүү аавтайгаа л хамт явна жигтэйхэн өвдсөн толгой аавыг барихаар л зүгээр болно , халуураад хэвтэхээр аав гараа хүйтэн болгож байгаад толгой барьна юу ч өвдөөгүй юм шиг л сайхан болно , аавын гар бол миний хувьд шидэт гар л гэсэн үг , хэзээ ч зүглэхээргүй газар луу ч аавтайгаа хамт бол юунаас ч айлгүй явна . Надад аавгүйгээр хийдэг зүйл бараг байсангүй . Аав гэртээ хэвтэж байхдаа байнга л амандаа зохиолоо давтаад л гараа хөдөлгөөд хэвтэнэ би гэдсэн дээр нь үлээгээд л пар пар гэж дуугаргаж тоглох их дуртай байж билээ . Аавын бүдүүн гэдэс миний хувьд юутай ч зүйрлэшгүй сайхан тоглоом . Аавтайгаа байхад ямар ч зүйл хэцүү санагддаггүй байлаа харин одоо өөр болж Аавтайгаа байхад амьдрал их хялбархан байж дээ.
Хэдийгээр өнөөдөр аавтайгаа хамт байхгүй байгаа ч миний зүрх сэтгэлд үргэлж байж надад одоо ч урам зориг өгсөөр байдаг . Аавыгаа бодох бүр надад итгэл найдвар сайн сайхан төсөөллийг аав минь өгдөг .
Мэдээ орсон цагаасаа л би аавтайгаа хамт байнга л ийш тийшээ явж үргэлж л хамт байдаг байв , цэцэрлэгийн оронд Аавын театр ( Хүүхэд залуучуудын Театрыг бид ингэж хэлдэг юм) миний цэцэрлэг болдог байсан юм өглөөнөөс орой хүртэл театрын тайз , жижиг хэрэглэл хувцасны өрөөнүүд дамжин тоглох үнэхээр сайхан гаднаас бол ховорхон олдох буу сэлэм зэвсэг хэрэглэлүүд эртний баатруудын хувцас ардын хувьсгалчдын хувцас гээд эрэгтэй хүүхдийн хорхой хүргэхээр зүйлс тэнд захаасаа аваад мундахгүй их байна . Аав дээр өрөөнд юмуу тайзан дээр сургуулилт хийгээд л би тоглоод л өдрийг бардаг байв да . Мөн аавтайгаа хамт цөөхөн ч гэсэн тайзан дээр гарах боломж олдсонд би маш их баярладаг , хайрыг хайрла , гарын таван хуруу зэрэг жүжигт аавтайгаа хамт тоглодог байв коршонкоо бариад л ааваа гээд тайзан дээр аавруугаа гүйдэг байсан тэр үе миний амьдралын хамгийн сайхан дахин хэзээ ч давтагдашгүй үе . Жүжиг тараад аав ах хоёртойгоо жигтэйхэн том үйл бүтээчихсэн хүн шиг л маадгар таван буудал руу гэрлүүгээ харьдаг байв . Манайх Театрын байр гэдэг жүжигчид хөгжимчидийн амьдардаг таван буудлын байранд байдаг байлаа . Орой театраас гараад Хайлаастын автобусанд суугаад гэртээ харьна автобусанд хүмүүс аавтай мэндлээд л бүгд л танина би хажууд нь бас өөрөө сүрхий мундаг амьтан шиг л явдаг байж билээ . Театраас зуны жүжигчдийн бригад гэж явна аавтайгаа хамт бас л явна жүжигчдийн ярих дуулахыг сонсоод пааз автобусныхаа урд мотор дээр чихрээ идээд л хэвтээд явдаг байв . Бригадаар явах үнэхээр сайхан хэдийгээр жоохон байсан ч хэзээ ч мартдаггүй олон дурсамж надад үлдсэн Монголын 21-н аймгийн бараг ихэнхээр аавтайгаа хамт явсан тэр замуудад аав минь надад жүжигчин хүн урлагын хүн гэдэг ямар хүн байх ёстойг анх мэдрүүлж өгсөн юм .
Анх намайг хөгжим бүжигт шалгуулаад тэнцэхэд Театр дээр очоод л хүмүүст гайхуулаад л миний хүү хөгжимчин болно та нар энэ гарыг нь хар гээд миний гарыг үзүүлээд хуруунуудыг минь суулгаж үзүүлээд л хөгжимчин хүн чинь ийм уян гартай байдаг байхгүй юу гээд жигтэйхэн онгирч билээ . Би ч жүжигчдийн дунд од болдог байлаа . Аавтайгаа хамт өнгөрүүлсэн миний бага нас хэн хүнд олддоггүй тийм ховор өдрүүд байсан юм . Аав минь бас хөгжимийн их авъяастай морин хуур , баян хуур сайхан тоглоно бас цэрэгт үлээвэр хөгжим тоглодог байсан гэдэг . Надад заримдаа чи ингэж тогловол яасан юм гээд зөвлөнө тэхээр нь би танд би жүжигт яаж тоглохыг заадаггүй биз дээ гээд томроно . Нэг монгол ая тоглоод өг гэхээр нь дургүй гээд л бас томроно тэнэг байж дэ тэр үед . Аав бид хоёр их маргалдана , маргалдана ч гэж би л хирээ мэдэхгүй том том юм их ярьна , аав иш миний хүү хошуу нь цорвойчоод л юм хэлж байгаа үгүй нь мэдэгдэхүй юм ярьхийн ядаж чанга яриач гээд л инээдэг байж билээ . Нэг удаа аав жаахан халамцуухан бид хоёр маргалдаад би ч чаддагаараа уйлаад л суучихав . Аав минь надад тэхэд миний хэзээ ч мартдаггүй үгийг хэлсэн юм , миний хүү урлагын хүн л урлагын хүнээ ойлгодог юм тийм болхоор би чамайг намайг илүү ойлгох ёстой гэж боддог юм , миний хүү жоохон байна чи ирээдүйд олон юмыг ойлгоно . . . улаанаа (намайг гэрийнхэн маань ингэж дууддаг) хүнд дурлаж хайрлана гэр бүлтэй үр хүүхэдтэй болно , уран бүтээлийн төлөө яаж явдагыг мэднэ тайзан дээр олон гарна , чи олон юмны учрыг ойлгоно гэж билээ . Аав бид хоёр цорын ганц удаа ийм зүйлийн талаар ярилцсан нь энэ байх . Үнэхээр энэ үгс амьдралд минь бүгд биелсэн үнэхээр урлагын хүн урлагын хүнээ жинхэнээр нь ойлгож чаддагыг би одоо маш сайн ойлгодог , мөн амьдралд тохиолддог заримдаа ойлгож ухаархыг ч хүсмээргүй олон зүйлсийг би ойлгож эхэлж байна . Аавтайгаа байхад олон хэцүү зүйлс хичнээн амархан байсан юм бэ гэж би унах бүрдээ боддог .
Миний аав Баянхонгор аймагт энгийн малчны гэрт төрж өссөн нэгэн харин би Монголын нэрт жүжигчиний гэрт төрж алдарт жүжигчдийн өвөр дээр тоглож үгийг нь сонсож өссөн . Энэ их өвийг аав минь бидэнд их хүсэл мөрөөдөл , нөр их хөдөлмөр бусдад өгсөн их хайраараа олж өгсөн юм . Аав минь 1970 онд цэргээс халагдаад Улаанбаатар хотыг хоёр шуудай байцаа төмснөөс өөр зүйлгүй эд хогшил гэх юмгүй толгойдоо Баянхонгорын номын санг хийчихсэн жүжигчин бол их хүслээ тээн ирсэн хүн . Аавд минь эцэг эхээс нь заяасан авъяас билиг өөрийнх нь хүсэл мөрөөдөлөөс өөр зүйл байсангүй , гэвч бидэнд оргүй хоосон суурийг энэ өндөр байшин болтол барьж өгсөн юм . Аав минь их зөөлөн гэнэн цайлган хүн , өөрөөсөө илэрхий сул дорой нэгэнд хүртэл заамдуулчихсан зогсож байхыг нь хараад би аав минь их тэвчээртэй хүн юм гэж боддог байлаа харин аав минь тэвчээрээсээ илүү тэр хүнийг хайрладаг байсан болов уу , би дөнгөж аавыхаа тал насан дээр яваа хэдий ч түүнтэй харьцуулашгүй олон удаа хүн заамдаж үзсэн . Би хааяаа аав минь хэрвээ бусдад муу санаддаггүй хэлсэнд нь л итгэдэг хүүхэд шиг гэнэн цайлган хүн байгаагүй бол илүү урт удаан амьдрах байсан бол уу гэж боддог . Гэхдээ тийм байсан бол урлагт , хүмүүсийн бидний зүрх сэтгэлд үлдээсэн түүний дүрүүд , Дашхүү гэдэг хүн байхгүй байх байсан болов уу энэ чанар бол аавын минь салгаж боломгүй нэгэн хэсэг . Аав минь урлагт өөрийн эцсийн өдрөө хүртэл бүхнээ зориулсан 1990 оноос хойш Хүүхэд Залуучуудын Театрыг үгүй болтол нь миний аав авч явсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх . Гэртээ хомсхон хоол ундтай байсан ч аав минь жүжигийнхээ санхүүг олох гэж бүхнээ зориулдаг байлаа түүний сүүлийн уран бүтээлүүдийг жүжигчид найруулагч уран бүтээлчид юм үзсэн юм шиг боллоо , удаан хугацаанд монголд тавигдаагүй бүтээл боллоо гэж үнэлж байлаа . Уран бүтээлийнхээ төлөө өөрийнхөө бүхнээ зориулж өөрийгөө золиослон бүтээлээ амьдруулсан агуу хүмүүсийг тэхэд би Ааваасаа харсан юм . Эдгээр бүтээлүүдийг аав минь бараг бүхий л зүйлийг нь өөрөө хийсэн юм , бие нь муу байгааг ч анзааралгүй уран бүтээлдээ бүхнээ зориулсан юм . Хэрвээ ингэж зүрх сэтгэл эрүүл мэнд эд эрхтэн бүхнээ зориулаагүй бол одоо ч бидэнтэй хамт байх байсандаа гэж би боддог гэхдээ жинхэнэ уран бүтээлч хүнд бүтээлээс нь бусад нь чухал биш байдаг болхоор Аав минь энэ л жамаар бүхнээ зориулсан юм . Аавыг минь биднээс явсан өдрөөс л түүний бүх амьдралаа зориулсан Хүүхэд Залуучуудын Театр эзгүй хоцорсон юм . Тэр өдөр тэнгэр ханараад унаад ирж байгаа юм шиг л болж билээ , гэр маань ч хов хоосон болчихож билээ . Би ийм аавын хүү болж төрсөндөө дэндүү азтай хүн бас аавтайгаа 19-хөн жил хамт байх хувьтай азгүй хүн . Би аавыгаа маш их санадаг . . . тоглосон юм аа гээд ороод ирж байна гэж би одоо ч зүүдэлдэг магадгүй өөрөө очтолоо зүүдлэх байх . Байхад нь заримдаа маргалдаад л үүрд надтай хамт байх юм шиг л аашилдаг байлаа харин одоо би аавдаа ганц удаа загнуулаад уйлаад суухсан гэж маш их хүсдэг . Аав шигээ хүн болохыг би маш их хүсдэг бусдад инээд баяр хөөр бэлэглэж үнэн зүрхнээсээ хайрладаг тэр зүрх сэтгэлийг нь өөртөө авахыг маш их хүсдэг . Уран бүтээлч хүнд үхэл гэж байдаггүй юм даа гэж нэг хүн хэлж билээ үнэхээр ч аав минь биеэрээ надтай хамт байхгүй ч мөнхрөн үлдсэн дүрүүдээрээ үргэлж над руу инээмсэглэн байдаг .



Дараах хаягаар орж миний аавын амьдрал, уран бүтээлтэй танилцана уу...

Жүжигчин Г.Дашхүүгийн блог : dashkhuu.blogspot.com




Дэлгэрэнгүй...

28 Mar 2009

Go Maradona Go Argentina


Өнөөдөр дэлхийн аваргын урьдчилсан тоглолтууд хэсэг завсарласны дараа дахин явагдаж эхэллээ . Миний хувьд хэдэн сар хүлээсэн нэг тоглолтоо ашгүй интернетээс олж үзэж чадлаа . Алдарт Марадона бол миний шүтээн хөлбөмбөгчин хар багаасаа л энэ хүний тоглохыг үзэх гэж үхэн хатан зүтгэдэг хөлбөмбөг тоглохдоо ч Марадона шиг гоол оруулж байна гэж мөрөөддөг байлаа .

Энэ агуу хөлбөмбөгчин маань их спортоо орхисоноос хойш хар тамхи архи гээд муу зүйлүүдтэй орооцолдож амьдрал нь таагүй байсан ч хэдэн сарын өмнө Аргентины хөлбөмбөгийн холбоо түүнийг шигшээ багын дасгалжуулагч болох санал тавьснаар зүрх сэтгэл амьдралаа зориулсан их спортдоо эргэн ирсэн юм . Миний хувьд бол энэ үнэхээр сайхан мэдээ байлаа . Өнөөдөр агуу хөлбөмбөгчин маань дасгалжуулагчын хувиар 2 дахь дэлхийн аваргын анхны тоглолтоо Венесуэлтэй хийлээ хэдийгээр Аргентиныг хожно гэдэгт итгэж байсан ч өмнөд америкийн багууд бүгд хоорондоо их өрсөлдөөнтэй тоглодог болхоор жоохон эмээж байв . Харин өнөөдрийн тоглолт Марадона бид хоёрын хувьд ёстой янзын сайхан тоглолт боллоо . Аргентина Венесуэлийг 4-0 оор бут ниргэв тоглолтын хөтлөгч төгсгөлд нь энэ орой бол Марадонадын орой байлаа гэж байв . Үнэхээр Марадонагын үдэш болов түүний дасгалжуулалтын анхны үр дүн гялалзсан ялалтаар өндөрлөлөө . Эхний гоолыг одоо ид гялалзаж яваа дэлхийн бүх хамгаалагчдын зүрхийг чичрүүлдэг гайхамшигтай тоглогч Leo Messi хийлээ тэгээд л Carlos Tevez , Maxi , Kun Aguero гээд нэгэн үеийн шилдэг залуу тоглогчид ар араасаа залгасан сайхан гоолуудыг хийв . Би ч гэртээ ганцаараа байсан болхоор ганцаараа орилоод л үзлээ . Агуу тоглогч маань агуу дасгалжуулагч болж чадах уу Аргентинийг дэлхийн аварга болгож чадах уу гэсэн асуултыг одоо хүн бүхэн тавьж байгаа түүхэнд агуу тоглогч агуу дасгалжуулагч болсон тохиолдол 2-с хэтрээгүй харин гуравдахь нь Марадона болж чадах уу гэсэн асуулт хаа сайгүй бичигдэх болж . Аргентинийг дэлхийн аварга болхыг арван тав зургаан жил хүлээж байгаа миний хувьд бол түүнийг энэ агуу амжилтыг дахин давтаасай гэж хамгийн их хүсэж байгаа хүний нэг . Leo Messi , Carlos Tevez , Maxi , Mashcerano , гээд эдгээр залуучууд хамтдаа залуучуудын дэлхий аварга болсон Олимпийн аварга болсон одоо тэдэнд ганцхан Дэлхий аварга л үлдэж байна тийм болхоор урагшаа залуусаа . Алдарт Марадонад эргэн ирэхийг хархад үнэхээр сайхан байна Урагшаа Марадона Урагшаа Аргентина дэлхийн аварга болох болтугай .




Дэлгэрэнгүй...

27 Mar 2009

L.w.Beethoven


L.w.Beethoven Triple Concert , Choral Fantasy
Berliner Philharmoniker
Itzhak Perlman , Yo Yo Ma , Daniel Barenboim















Дэлгэрэнгүй...

25 Mar 2009

European Concert 2002


European Concert 2002 Beethoven Brahms Dvorak
Berliner Philharmoniker
Dirigent Claudio Abbado Solist Gil Shaham















Дэлгэрэнгүй...

L.w.Beethoven Piano Sonata No.8


L.w.Beethoven Piano Sonata No.8
Daniel Barenboim














Дэлгэрэнгүй...

24 Mar 2009

Evgeny Kissin The Gift of Music


Evgeny Kissin The Gift of Music
Урд нь энэ киноны хэсгээс оруулж байсан бол энэ удаа бүрэн эхээр нь орууллаа .














Дэлгэрэнгүй...

23 Mar 2009

W.A.Mozart Concerto violin No 2


W.A.Mozart Concerto violin No 2 D-dur Kv 211
Anne Sophie Mutter Camerata Salzburg
















Дэлгэрэнгүй...

19 Mar 2009

Уур хүрэх юм мундахгүй их болжээ


Саяхан нет-ээс мэдээ уншиж байгаад инээдтэй ч юм шиг уур хүрмээр ч юм шиг мэдээ уншлаа . Жавхлан Бат-Эрдэнэ Баясгалан гээд гурван зохиолын дуучинд монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар монгол улсын гавъяат цол олгов гээд бичсэн байхыг нь хараад итгэсэнгүй ороод уншсан чинь яах аргагүй юмаа . Монголын соёл урлагын өнөөдөрийн нүүр царай нь энэ юм уу даа .

Миний хувьд зохиолын дуу гэж сүүлийн үед газар аваад байгаа энэ урлагын урсгал ч гэхэд хаашаа юм нэг юманд их дургүй хүн л дээ тийм ч болхоор үүнд хачин ихээр дургүйцэв . Намайг соёл урлагын их сургуульд суралцаж байх үед нэг ийм зүгээр л үнэнийг хэлээд онигоо болчихсон яриа их яригдаж байв . Нэг хүн соёл урлагын их сургууль дотор явж байгаад нэг оюутанаас асууж байна гэнэ энэ зохиолын дууны анги нь хаана байдаг вэ гэж . Яг үнэндээ зохиолын дууны анги гэж монгол орос хятад , европ америк гээд дэлхийн хаана ч байхгүй , миний мэдхээр манайд бол сонгодог буюу дуурийн дуулаачын , уртын дууны , эстрадын дуучины анги л байдаг . Сүүлийн үед монголд тарваган тахал , шувуун ханиад лугаа эрчимтэй сайн тарж байгаа энэ зохиолын дуучид гэдэг нь үнэн хэрэгтээ дуурийн дуучин болох гэж сурч байгаа нөхдүүд юм л даа . Харин монголын дуурийн театр сүүлийн үед томхон дууриудын гол дүрийг аваад дуулчихаар дуучингүй болж байгаа гэхэд хилсдэхгүй , дуулах ёстой хүмүүс нь зохиолын дуу дуулаад зав байдаггүй . Би цөөн гэхээргүй хамтлаг дуучны дуунд хөгжим тоглож байсан нэг удаа манай СУИС -ын нэг залуу намайг дуунд нь хөгжим тоглоод өгөөч гэв би ч тоглож өгөв . Би түүнтэй бодож байгаа зүйлийнх нь талаар багахан ярилцав ирээдүйн зорилго төлөвлөгөө уран бүтээл энэ тэр гээд тэгсэн нөхөрийн амнаас тийм зохиолчын тэр ари романс тэр дуурийн тэр дүр энэ тэр гэж нэг ч үг гарсангүй харин энэ жилдээ багтаад нэг cd гаргаад цаашаагаа их сайхан зохиолын дуучин болох тухай л яриад байлаа . Өнөөдөр Соёл урлагын их сургууль хөгжим бүжгийн коллеж гэх мэт сургуульд дуучин болхоор орж байгаа ихэнхи хүүхдүүдийн бодол санаа иймэрхүү л байна . Яахав cd гаргана энэ тэр гээд ярихаар мэдэхгүй хүнд бол их уран бүтээлч нөр их хөдөлмөрч мундаг нөхөр харагдана харин үнэнийг хэлхэд зохиолын дууны нэг цомог гаргах Рахманиновын нэг романс дуулахаас амархан бага хөдөлмөр зүтгэл шаардсан ажил . Тийм ч болхоор энэ зүйл өнөөдөр урлаг гэхээсээ илүү амар хялбар мөнгө олох бизнесийн нэг хэлбэр болчихоод байна . Бизнесийн хүнд гавъяат жүжигчин гэдэг цол урьд өмнө нь хэн ч өгч байгаагүй шиг санагдах юм харин манай агуу их зальт ерөнхийлөгч Энхбаяр гуай өгчихдөг юм байна ерөнхийлөгч маань эдгээр хүмүүсийн авъяас чадварт нь биш өөрийнхөө сонгуулийн компанит ажилыг тохиолдуулж өгсөн гэж л найдья . Урлаг тэр дундаа сонгодог урлаг мэргэжилийн урлагт мөнгөнөөс илүү эрхэм тэнгэрлэг чанар байдаг тийм ч учраас хүнд тэр чинээгээр их сэтгэлийн цэнгэл баяр баясал амьдрал бэлэглэдэг . Зохиолын дууг муулаад буй учир нь энэ дуу дуучид хүмүүсийн сэтгэхүй сэтгэлгээг доош нь чирж байна мэдээж зохиолын дуу сонсох дуртай түүнээс бас сэтгэлийн баяр хөөр авдаг хүмүүс бий гэхдээ үүнээс илүү гайхамшигт сайханыг мэдрэх мэдрэмжийг нь үгүй хийж байгаа нь хамгийн муу нь . Мэргэжлийн үүднээс нь авч үзвэл хөгжимийн бичлэг арга барил дуулах ур чадварын хувьд бүр ярих юм алга ийм зүйлээр хүмүүсийн тархи толгой эргүүлээд хошуурч давхиад байвал монголын хөгжим цааш хөгжихөд их хэцүү болно . Харин нэг зүйлийг хэлхэд зохиолын гээд байгаа энэ дууг ядаж Шарав гуай шиг зохиож монголын сонгодог дуучдыг дэлхийд таниулж явсан Ганбат агсан шиг ур чадвар өнгө техникийн өндөр төвшинд дуулвал өөр хэрэг гэтэл манай зохиолын дуучид чих дөжиртөл чанга орилхоос хэтрэхгүй л байна . Манай алдарт гавъяат Батэрдэнэ бол харин сөөнгө хоолойгоороо дэлхийн сонин хачин юмсын жагсаалтад сөөнгө дуурийн дуучин гэж тэмдэглэгдэн үлдэж магадгүй юм . Цол тэмдэгийн тухай цааш үргэлжилье Алдарт гурван дуучин маань 3, 4 жил зохиолын дуу дуулаад гавъяат болж байгаа юм чинь 20-н жилийн дараа эдгээр агуу дуучидад олгох цол тэмдэг монгол улсад үлдэхгүй болов уу . Манай төр засгынхан шинэ цол бодож олхоос аргагүйд хүрэх байх даа Тэнгэрийн амьтан Одны дуучин Наран гэрэлт ч гэдиймуу эсвэл зүгээр урлаг гэчихсэн ч болно доо , монгол улсын Урлаг Бат-эрдэнэ бас л мундаг сонсогдож байгаа биз . За тэр хүн муулах яахав манай төр засаг ард түмнээ доромжлоод байгаа ч юм шиг ийм зүйл хийхээ хэзээ болих юм бол , Цагааны Цэгмид Очирбат Гэндэн ГалсанДанзан Мөрдорж Лувсаншарав Хангалаас эхлээд урлагт бүх амьдралаа зориулсан олон агуу хүмүүсийн дэргэд энэ 3 бол дэндүү жижиг л дээ харин монголын төр ийм хүмүүстэй ижил заримаас нь өндөрөөр үнэлсэнд нь дэндүү ихээр уур хүрэв . Миний нэг ах надад нэг удаа хэлж байсан юм аавтай чинь ижил цол тэмдэгээр дуудуулхаас ах нь их ичдэг гэж эдгээр гурван дуучин харин ингэж дуудуулхаасаа ичэх бол уу . Цагаа олж ухаантнаа хайрладаггүй монгол занд би дургүй гэж манай нэг найрагчын шүлгэнд байдаг харин би бол цагаа олж ухаантнаа хайрлаж чаддаггүй монголын төрд дургүй . Монголын ард түмэн бол эрт дээр үеээсээ ухаант мэргэдээр арвин агуу ард түмэн , ярих нь хүртэл шүлгээр ярьдаг ард түмний дунд яруу найрагч байх хэцүү юм гэж сод найрагч нь хүртэл дуу алдаж байсан тийм л ард түмэн харин энэ их өвийг хэдэн зальхай хүн бусниулхыг оролдож байгаад нь үнэнхүү дургүй хүрч байна . Гэхдээ монголчууд бид тэмдэгийг нь бус тэнгэрлэг их авъяас чадварыг ухаан мэдлэгийг нь үнэлж чаддаг болхоор энэ харанхуй үе удахгүй дуусна гэж найдаж байна .

Дэлгэрэнгүй...

Mozart Concerto violin No 1


Mozart Concerto violin No.1 B-dur Kv 207
Anna Sophie Mutter
















Дэлгэрэнгүй...

Oistrakh Menuhin Rostropovich Kondrashin


Oistrakh Menuhin Rostropovich Kondrashin
Bach Double Concert
Mozart violin and viola Concert
Brahms Double Concert















Дэлгэрэнгүй...

17 Mar 2009

10.000 ХЯТАДЫГ 400 МОНГОЛ ЯЛЖ ЧАДНА…


Хиагтыг чөлөөлөх тулалдаанд 400 монгол цэрэг, 10 000 гамингийн өөдөөс давшаад ялсан нь огт худлаа. Буу, сэлэм барьж үзээгүй 400 малчин орчин үеийн зэвсэгтэй, бас ч гэж байнгын армийн 10 000 цэргийг ялах ямар ч боломж байхгүй, энэ бол “домог” гэлцэнэ.

Энэ гаргалгааг анх Баабар “Нүүдэл суудал” номондоо гаргаснаас хойш ихээхэн тархах шинжтэй болжээ. Хятадуудтай байлдвал заавал ялна гэж боддог Монголчууд сүүлийн үед орчин үеийн зэвсэгтэй хятадууд биднээс илүү гэж бодох болжээ.

Хүн хүчний харьцаа ба зэвсэглэлийн чанарыг тооцвол энэ нь байж болох мэт авч бодит хийгээд бодит бус хүчин зүйлүүд бас бий. Бодит хүчин зүйл нь зэвсэглэлийн хувьд Хиагтыг чөлөөлсөн Монголчууд тийм ч муу байгаагүй юм.

ХХ зууны эхээр Оросын армийг зэвсэглэж эхэлсэн Мосины загварын винтов, морин цэргийн сэлмээр өвч зэвсэглэсэн байлаа. Түүнээс бороохой шийдэм барьж, нум сум эвшээлгэж дайраагүй юм. Пулемёт буу лав дөрөв байжээ. Мөн их бууны галын дэмжлэгтэй байв. Харин 400 цэрэг нь дан малчин байсан эсэх тухайд тун сонирхолтой дүгнэлт хийж болно. Хиагтын орчимд цугларсан Ардын журамт цэргийг лав л Зөвлөлтийн сургагч нар сургасан гэх мэдээлэл байдаггүй. Нөгөө талаас нь үзвэл байлдааны туршлага хийгээд зэвсэг эзэмших чадварын хувьд Монголчууд илүү байсныг нотлож болно.

Учир нь Хиагтын орчим цугласан цэргийн дотор хашир туршлагатай дайчин олон байв. 1913-1919 онд Өвөр Монгол болон Монголын өмнөд хязгаарт хятадуудтай амжилттай байлдаж байсан Богд хаант улсын цэргийн дайчид олноор очжээ. Д.Сүхбаатар ч гэсэн Харчин гүн Бавуужавын цэргийг устгахад гарамгай байлдаж баатар цол шагнуулсан 12 хүний нэг. Ногоон намын дарга Д.Энхбатын дурсан ярьснаас үзвэл Сүхбаатартай зэрэг баатар болсон өвөг ах Сэрээтэр нь Сүхийг дагаж Хиагтад очсон ба хувьсгал хийж байгаа эсэхээ ч мэдэхгүй, хятадтай байлд гэхэд хятадтай, оростой байлд гэхэд Оростой байлдаж явжээ.

Зэвсгээ хураалгаад тарсанд цөөнгүй нь Богд хаант улсын армийн пулемёт сумангийн дарга Д.Сүхбаатар нарын хамт Монгол улсаа чөлөөлөх хүсэлтэй Хиагтад очжээ. Тэд өмнө нь ялж сурсан, хятадуудтай эрэгчин эмэгчнээ үзэхэд бэлэн байв.

Тэр ч байтугай 1918 оны сүүл, 1919 оны эхээр Хятадын цэрэг Монголд орж байхад Баргын ван Манлайбаатар Дамдинсүрэн “Хүрээнд хятадыг бүү оруул, зүүн хязгаараас хятад оруулахгүйг би батлан даана” гэсэн захидал ирүүлж байсныг бодоход Монголчууд хятадтай байлдахдаа огт эмээхгүй байжээ.

Учир нь 1911 оноос хойшхи Монгол Хятадын тулалдаануудад Монголчууд үргэлж ялж байв. Мөн цэргийн хашир дайчид нэгдсэн нь Шинжаанд Хятадыг эсэргүүцэн босоод байлдсаар Оросын хилд орж Сэлэнгэд ирж суусан Илийн Сумъяа бэйсийн хошууны дайчид байв. Тулаанд хатуужсан тэр дайчид байлдааны чадвар өндөртэй байсан нь дамжиггүй. Пулемётчид нь дан Монголчууд байжээ.

Цэргийн тоо чадварыг өсгөхийн тулд Оросын армийн цэргүүдэд лам дээл өмсгөсөн, дээлийн хэлтгий захны цаанаас орос цэргийн форм харагддаг байсан гэх цуу яриа үндэсгүй юм. Хэрэв үнэхээр оросын цэргийг Хиагтын тулаанд оруулсан бол юуны өмнө зэвсэгтэй харьцах чадвараар нь пулемётчидийн дунд оруулах учиртай.

Харин Өвөр Монголоос ирсэн цэргүүдээс нэг цахар суман /тавьт/ Баяр гүний захиргаанд Бароны цэрэгт байв. Энэ тавьт хятадуудтай байлдахдаа аймшигтай харгис агаад өршөөлгүйгээрээ зартай байлаа. Баяр гүн Хиагтыг чөлөөлөөд байсан ардын журамт цэргийг дутуу үнэлсэн үү, харгис дайчидтайгаа түрүүлж давшаад бутцохиулж, өөрөө шархдаж олзлогдсоныг бодоход Хиагтыг чөлөөлсөн Монголчуудын байлдах чадвар сүрхий байжээ.


Үргэлжлэлийг эндээс уншаарай


Дэлгэрэнгүй...

16 Mar 2009

Art of the Violin


Art of the Violin Bruno Monsaingeon
with contributuins from : Ivry Gitlis Ida Haendel Itzhak Perlman Hilary Hahn



















Дэлгэрэнгүй...

Jascha Heifetz Master Class


The Heifetz Master Class at



















Дэлгэрэнгүй...

12 Mar 2009

Beethoven Cello Sonatas M.Rostropovich S.Richter


Beethoven Cello Sonatas No.1-5 M.Rostropovich S.Richter






















Дэлгэрэнгүй...

10 Mar 2009

L.w.Beethoven Violin Concerto Vadim Repin


L.w.Beethoven Violin Concerto D-dur op.61 Vadim Repin
Kirov Orchester St.Petersburg Valerij Gergiev .




















Оросын бас нэгэн гайхамшигт хөгжимчин удирдаач нь ч гэсэн маш мундаг удирдаач шүү бичлэг нь ганц нэг газар жоохон үсэрчихсэн байгаад уучлаарай . Бетховены концерт бол үнэхээр гайхалтай бүтээл шүү би яг одоо тоглож байгаа юм зүүн гараас их хүч шаарддаг зохиол юм билээ октавууд ихтэй тэдгээр нь нот болгоныг нь сайн сонсож сууж нухацтай тоглолтыг шаарддаг баруун гар зүүн гараа их сонсож утастай илүү ойр илүү хөдөлгөөн багатай тоглох хэрэгтэй ер нь их бодож тоглох зохиол юм шиг санагдсан , деташе спикато штрихүүд нь арай өөрөөр тоглогддог юм билээ . Энэ концертыг тоглож байгаа тоглох гэж байгаа бол санал солилцож болно шүү . За концертоо тухлан сууж шимтэн сонсоорой .






Дэлгэрэнгүй...

7 Mar 2009

Бүх эмэгтэйчүүд ээж нартаа олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье


Холын бүдэгхэн цагын минь хонины нэхийн өлгий чи
Энэ хорвоод юуг шүтдэгийм гэж эзнээсээ одоо асуу
Тохойн чинээхэн нялх үед минь толгойн дээр зүүлттэй байсан
Эсгийгээр хайчилсан үнэг чи эзнээсээ одоо асуу
















Шүтлэгтэн биш гэлээ ч би шүтдэг ганцхаан шүтээнтэй
Огторгуй тэнгэрт би шүтдэггүй одон гаригт би шүтдэгүй
Омголон догшин байгалын сүрт үзэгдэлд би шүтдэггүй
Олны хэл ам хараал ерөөлд би шүтдэггүй
Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй
Нүгэл буян бурхан чөтгөрийг ч би шүтдэггүй ээ
Би эмэгтэй хүнийг шүтдэг Би эх хүнийг шүтдэг Би Ээжийгээн шүтдэгийм
Би гагцхүү бие гэдэг дотоод ертөнцийн минь биеийн минь хүчин чадлын минь бишдэд итгэх итгэлийг минь бүтээсэн Аугаа их тэр уран хүнд амьд баримал амьд зураг амьд дууг бүтээж бурхан багшаас ч ид чадлаараа давсан буурал үстэй бяцхаан эмгэний өмнө өөрийн эрхгүй сөхөрнөм.
Он цаг хүмүүс хоёрыг бүрхэг байх үеээр онгон элгэндээ намайг тэвэрч өсгөсийм Ижий минь .
Онгойж үлдсэн аавын минь орон дээр яруу найргийг бүүвэйлж өсгөсийм Ижий минь
Учирсан бэрхийн өмнө унаж сөгдөлгүй улирсан сар жилүүдийн хойноос уйлж унжилгүй
Хэлхээ сувдан нулимсаан бүүвэйн дуу болгож Хэнтий нутгийн боржигон тал дунд айлын ганц багана болж явахдаа энэ хүн арай ч ийм эмгэн байгаагүй юм .
Өнөө харахнээ намрын навчис шиг өчүүхэн шар эмгэн . Намрын навчис шиг өчүүхэн шар эмгэн Намрын навчис шиг биш хаврын цэцэг шиг найган дэлгэрч явсийм
Найган дэлгэрч явсан хаврын цэцгийг хаврын цэцэг байхад
Наян нэгэн сүлжээ хархан гэзэг нь одоогын бүсгүйн булчин шиг байхад
Нас нь залуу шүд нь бүрэн ухаан нь саруулхан байхад
Нар шиг залуус сар шиг гэрэлд нь эрвээхэй шиг эргэж хоргож байхад
Алтан дэлхийн бүсгүй хүний адармаатайхан хувь заяа ард гаралтай энэ хүнээр арай хатуу тоглосийм .
Гал цог шиг залуу насны ган төмөр шиг бие цогцос ганган үзэмж онгон хайрыг гар таталгүй хайрласан мөртлөө хамтад нь бас хар толгойг нь цагаан болтол нь хайрын сэтгэлээр үүрд өнчирөх хатуу тавилан заяасан байна.
Эс танихаас панзчин шиг эрхэм дотноос архичин шиг элдэвтэй хорвоо миний Ижийгийн элэг зүрх рүү цөм өшиглөж эрийг нь булааж гэрийг нь хоослоод энхрий үрсий нь тэврүүлээд ээрэм талын хөдөөгийн нэгэн өвөлжөөнд эргэж харалгүй орхисон байна.
Цаг өөр байж цагаан гурил үйтэн хуарнаас үнэтэй байж Цай алт шиг талх мөнгө шиг байж Цатгалан панзчид эзэн хаан шиг байж . Бугуйвч бөгжнийх нь оронд будааг шанагаар нь биш ширхэгээр нь тоолох дөхөж байж ээмэг даруулганы нь оронд эрээн даавууг уртаар нь биш утсаар нь хэмжих шахаж байж .
Тэгэвч Монгол хүний сайхан сэтгэлийг тэр дайн цуст шанагаараа хэмжиж чадаагүй юм Тэвчээр эхийн итгэл хоёрыг тэр жилүүд шуугиант зээл дээрээ худалдаж амжаагүй юм Эрчүүдийн худал үнэн үгэнд итгэж эрдэнэ болсон залуу насаа худалдаа нь үгүй Ижий минь хуруугаан цоорч нуруугаан бөхийтөл ажил хийж эргэх дөрвөн улиралд орон гэрээн ганцаараа тэжээсийм .
Хүйтэн харанхуй шөнө хотны захад чоно ульхад хүүхдүүдээ айлгахгүй юм шүү гэхдээ өөрөө айгаагүй дүр үзүүлж сүх барин сууж .
Тэсэхэд бэрх салхи шуурганаар чагтаганаасаан зуурч тэнгэр ниргэсэн ширүүн мөндөрнөөр үр хүүхдээ харамлан халхалаж .
Тэмээгээр орон газар очиж чихэр авчирж тэр жилүүдэд биднийг юугаар ч дутаалгүй хүн болгосийм .
Бид инээж баясаж хөөрч элэг бүтэн өсгөсийм Биднээс нуугдаж харин хааяа Ижий минь уйлж биднийг хүн болгосийм .
Ээжийнхээ зовлонг мэдэхгүй бид байн байн аавыгаа асууж элэг зүрхнийх нь шархыг урж хөндөж хүн болсийм .
Гэвч амьдралд өвдөг сөхрөлгүй гэрийнхээ ганц алтан багана болж Гэргий хүнд заяасан хүнд ачааг үүрч Гэрэлт хөшөө мэт бат зогсож чадсиймаа Ижий минь
Одоо больж дээ зайлуул ой ухаан нь уймраа аймхай болж олон үгтэй амархан баярладаг амархан гомддог болж оочсон цайндаа цацдаг үмхсэн хоолондоо зогьсдог болж .
Үг хэлхээр буруу дуулаал хадуурдаг болж үнс бужигнуулж зуухны өмнө хөөрдөг болж Үүлэн сүүдэр дайрхад даардаг болчихож үдийн цай холдохыг даадаггүй болчихож .
Ийм ч хүн байгаагүй юм шүү дээ гэж Ижийгийн тухай хүн бүхэн ярьна
Ийм байгаагүй нь үнээн ийм болгосон хүн нь би байна Гэвч чи намайг ийм болгосон шүү гэж гэмлэж зэмлэж нэг ч удаа хэлээ нь үгүй Тэнгэр шиг уужим тэвчээртэйд нь Тэнгис шиг гүн нинжин сэтгэлтэйд нь эгэлийн эгэл энэ хүнийг би шүтдэгийм .
Энхрий сэтгэлтэн олон чиг надад миний Ижий шиг байгаа ч билүү
Эх хүн олон чиг намайг миний Ижий шиг хайрлаач билүү
Эр бие эндэж тэнгэрт тулмаар хэрэг дэгдээвч эрх багынх шиг минь уучланхан суудаг Эвдэрч хүний нүдний булай болсон ч эвий дээ эрдэнэ мэт үр минь гэж энхрийлэн байдаг Энэ миний шүтээн .
Өсөхөөс өдий болтол өвдөг сөхрөөгүй Өнө мөнх ганц миний шүтээн
Өнөөдөр намрын навчис шиг болсон өчүүхэн шар эмгэн Ижий минь миний шүтээн .
Өөр би юуг шүтэхийн бэ .

Р.Чойном


Дэлгэрэнгүй...

3 Mar 2009

Brahms_Sonat piano and violin Itzhak_perlman , Daniel_barenboim


Brahms_Sonat piano and violin Itzhak_perlman , Daniel_barenboim
Брамсын 1-р Сонат үнэхээр сайхан сонат . Хөгжимчид нь ч гэсэн үнэхээр мундаг хөгжимчид Perlman бол миний биширдэг хийлчдийн нэг энэ хүн өөрөө хийл хөгжим шиг санагддын . Удахгүй энэ хүний тухай кино материал олж оруулахыг бодноо .
















Дэлгэрэнгүй...

Tchaikovsky Symphony No. 1


Tchaikovsky Symphony No. 1: Conductor: Evgeny Svetlanov - State Academic Symphony Orchestra"



<a href="http://www.joost.com/176000f/t/Piotr-I-Tchaikovsky-Symphony-No-1-Op-13">Piotr I. Tchaikovsky - Symphony No.1, Op.13</a>


Дэлгэрэнгүй...

2 Mar 2009

David Oistrakh _ Artist of the people


Агуу Ойстрахын тухай их сайхан кино шүү




















Дэлгэрэнгүй...

The_trout__1970 Schubert Piano Quintet in A major


the_trout__1970
Jacqueline DuPre , Daniel Barenboim,Itzhak Perlman,
Pinchas Zukerman , Zubin Mehta
Бүгд гайхамшигтай хөгжимчид их сайхан кино концерт заавал үзээрэй























Дэлгэрэнгүй...

1 Mar 2009

Хавиргаа хадарч хажуудхаа хавчин түлхэгч халхууд


Саяхан интернэт ухаж байгаад нэг хүний бичсэн нийтлэлийг олж уншлаа . Тэр нийтлэл нь монгол нутагаасаа алс хол , хятад улсын нэгэн хэсэгт амьдран суугаа Дээд монгол буюу Хөх нуурын монголчууд дээр очиж тэдний аж амьдралтай танилцсан тухайгаа бичсэн байв.Тэдний монголоо гэсэн зүрх сэтгэл нь ямар агуу чин сэтгэлийнх тэгээд мөн монголчууд биднээр хичнээн их бахархдагыг сонсоод үнэхээр их сэтгэл хөдөллөө . Тэдний хийсэн нэвтрүүлгээ тавьсан сайт дээр ч чадлаараа дэм өгөх гэж сэтгэгдэлээ бичив . Үүний улмаас ч өөрийн бодож явдаг зүйлээ энд бичиж байна .


Би бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн монгол цустай монголоороо бахархдаг монгол хүн . Монголын төв халхын нэгэн хэлтэрхий харин энд өөрийн хамгийн дургүй зүйлийн нэг халхуудын увайгүй зангийн талаар бичье .
Өнөөдөр бид монгол улсад амьдарч байгаа өөрсдийгөө л монголчууд гэж ярьж ойлгодог , үүгээрээ ч бардамнаж онгирдог . Эх орноороо бахархаж бахдах нь зүйн хэрэг гэхдээ бидэнд байдаг нэг муу зүйл бол бид бусад угсаатнуудаа алагчилж нүд үзүүрлэж хавчин гадуурхдаг . Монгол үндэстэн бол зөвхөн халх бус Дөрвөд , Буриад , Урианхай , Үзэмчин , Торгууд , Өөлд гэх мэт маш олон өөр өөр ёс заншилтай угсаатны нэгдэл . Бүр эртний монгол нутаг дээр амьдарч байсан нүүдэлчдийг оруулаад ярьвал үүнээс ч хавьгүй их бий байх . Эдгээр бүх угсаатан нийлж байж л уг нь жинхэнэ монгол үндэстэний дүр төрх гарч ирнэ харин бид зөвхөн бид нар л монгол юм шиг бусаддаа дээрэлхсээр өдийг хүрсэн . Гэтэл эх нутгаасаа алс хол хүний нутагт 300 , 400 -н жил нүд үзүүрлэгдэн хавчигдаж , монгол хэлээ монгол уламжлалаа монгол цусаа харамлан хадгалах гэж чадах хирээрээ тэмцэж эх нутгаа санан нүдэндээ нулимстай , зүрхэндээ гунигтай суугаа тэдгээр хүмүүсийн дэргэд бидний эх орон гэж цээжээ балбадаг нь ердөө л хоосон хийрхэл төдий зүйл. Тэнд хичнээн эх нутгаасаа хол суугаа ч бидний төлөө сүүгээ өргөж , бидэнд хамаг сайн сайхан бүхнээ ерөөж , Монгол үндэстний өлгий нутагт эх орон тусгаар тогтнолоо зарлан суусан монголын бахархал гэж биднээр бахархаж сууна . Монгол улс монголын газар шороон дээр амьддаа ганц удаа ч болов алхаж үзэхсэн гэж мөөрөөдөж сууна . Бидний өдөр болгон бодох юмгүй алхан яваа газар шороо , дээр гийх цэлмэг хөх тэнгэр , хайр найргүй сэндийчэн онгичдог уул ус , өдөр өдрөөр бусниулан байгаа хэл соёлыг тэнд харь газар хүмүүс эрээд олдохгүй эрдэнэ мэт нандигнан хайрлаж эрхэмлэн дээдэлж байна . Эрт дээр үеээс л монголын бусад угсаатнууд алтан ургийнханыг буюу нууц товчоонд гардагчлан Бөртэ Чонын удмыг хүндэтгэн биширч дээдэлсээр ирсэн . Монголын үе үеийн хаадыг алтан ургийнхан дотроос л сонгодог байв . Алтан ургийнханыг ямар их хүндэлдэгийн нэг илрэл нь Дэлхийн түүхэнд нэр алдраараа их Чингис хаантай дүйцэхүйцээр бичигдсэн Доголон Төмөр хаан хэдийгээр өргөн уудам газар нутгыг эзэлсэн хаан байсан ч алтан ургийн тухайлбал Чингис хааны удмын хүн биш учраас хаан биш гүрхаан хэмээх цол өөртөө авч байж , өөрийгөө хаан гэж зарлах эрх мэдэл нь байсан авч ингээгүй нь хүндлэлийн илрэл болуу . Үүний адил үе үед гарч ирсэн монголын төрийг барих эрх мэдэлтэй байсан бусад угсааны хүмүүс байнга л алтан ургийн нэг хүнийг олж хаанд өргөмжилдөг байсан . Хэдийгээр би түүхийн нарийн холбоосыг нь сайн мэдэхгүй ч өнөөдрийн монгол улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй бид энэ л үндэс угсааны үр удам гэж боддог . Эрт дээр үеээсээ л монголын олон төр хаан ширээний төлөөх алтан ургийнхны тэмцэлээс болж нуран унаж байсан шиг одоо ч энэ газар дээр эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөсөөр монгол улсыг бусниулсаар байна . Нууц товчоонд 800 -н жилийн өмнөх тэр үеийг Одтой тэнгэр орчиж , Олон улс дайтаж , Орондоо унтах завгүй , Олзлон булаалдаж байв гэж тэмдэглэсэн байдаг . Энэ бүхнийг дурьдахын учир нь бидний тухай манай нэгэн эрдэмтний хэлсэнээр монголчуудын , илэрхий толгойлох хүн гарч ирэхгүй л бол хоорондоо ясаа цайтал үзэлцдэг тэр зан чанарын тухай сануулах гэсэн юм . Энэ зан чанар нь халхуудын дунд бүр ихээр илэрдэг бөгөөд бусаддаа дээрэлхүү хоорондоо эв түнжингүй хүмүүс бол чухамдаа л бид шүү дээ . Монголчууд бидний тэр дундаа халхууд бидний энэ жалга довны үзлийг үгүй хийж даван гарсанаараа Чингис хаан тэр агуу их гүрнийг байгуулж чадсан ч гэж зарим хүн ярьдаг юм билээ , үнэний ортой үг шүү . Түрүүний дээд монголчуудын талаар дахин дурьдая , хөх нуурт 3 өөр монголчууд амьдардгийн нэг нь дээд монголчууд юм байна 80 000 гаруй хүн амтай мөн цагаан монголчууд гэж байдаг тэд нар нь 150 000 орчим хүн амтай 13-р зуунд тэнд дайтаж явсан Сүвээдэй жанжны цэргүүд гэж ярьдаг гэнэ . Дээд монголын иргэд нь одоо хүртэл монголоор ярьдаг олон зуун жил хятад улсад байгаа болхоор мэдээж хятад үгнүүд ч бас нилээн байдаг мөн эдгээр ярьж буй монголчууд нь бидний мэддэг өвөр монголчууд биш юм . Аж амьдралын хувьд яг л манай малчид шиг малаа маллаж амьдардаг бөгөөд хятад төвдүүдэд бэлчээрээ байнга булаалгадаг , заргалдая ч гэсэн шийдвэр нь үргэлж л хятад төвдүүдийн талд гардаг учраас тэгээд л өөр бэлчээр хайн бусдад дээрэлхүүлэн амьдардаг . Дээд монголын оюутанууд төвд оюутануудад дээрэлхүүлхээрээ дэлхий дээр төвд гэж улс байдаггүй харин монгол гэж улс байдаг ганц чаддаг гэж гэнэ , үнэхээр өрөвдмөөр шүү хэдэн мянган бээрийн алсад өөрсдийг нь юу гэж хэлсэн ч хамаагүй зөвхөн монгол улс байгаагын төлөө хүмүүс тэгж бахархаж хайрлаж байна харин бид тэднийг хужаагаар нь дуудаад л сууж байдаг . Надад нэг удаа манайд өвөрмонголоос ирж сурч байгаа нэг оюутан ярьж байсан юм бид нар хятадуудтай бараг өдөр болгон зодолддог гэж хэрвээ тэгж зодолдохгүй жоохон л ноомой зан гаргаад дуугай өнгөрвөл тэгээд л хэзээ ч өндийхөөргүйгээр хятадуудад дээрэлхүүлээд эхэлдэг тийм болхоор хятадуудад дээрэлхүүлэхгүйн тулд байнга л зодолддог . Тэгээд хятадууд маш олуулаа болхоор олноороо бас их дээрэлхдэг тухай , ер нь л тэнд бидний боддог шиг биш өвөрмонголчүүд монголоороо үлдэх гэж цаг мөч болгон тэмцэж их гүрний дарангуйлалд арай ядан тогтож байна . Миний нэг сайн найз өвөр монгол надад бас хэлж байсан өвөр монголд үе үе монголчуудтай нэгдэх тухай тусгаар тогтнолын тухай хүмүүс ярьж уриалдаг тэгээд л удалгүй хятадын ардын намийнхан тэр хүнийг аваад явдаг тэгээд л сураггүй болдог гэж . Энэ мэт эх нутгаасаа хол суугаа монголоо мөрөөдөн суугаа монголчууд оросоос эхлээд олон газар бий харин бид тэднийг хужаа казак буриад эрлийз хурлийзаар нь дуудсаар л байх уу ! Өвөр монголын , Оросын буриадууд , Халимагууд гээд монгол угсаатнууд одоо хүртэл халх монголчууд тусгаар тогтнохдоо биднийг авалгүй хаясан гэж гомддог гэсэн хэдийгээр тэр үеийн нөхцөл байдал яаж ч болоогүй арай чамай газар нутаг дээрээ байсан монголчууд нь тусгаар тогтнолоо зарласан ч хэрвээ халхуудад бусдыгаа алагчилж үздэг авир байгаагүй бол тэдний амнаас ийм үг гарахгүй л байсан . Энэ муухай үзэл яагаад биднээс арилахгүй байна вэ ингэж бусдыгаа алагчилсанаас бид хожиж байсан нь үгүй , үеийн үед л харийнхан биднийг хооронд нь алалдуулж дундаас нь завшдаг байсан шүү дээ хамгийн сүүлд л гэхэд монголчуудаас манжид хамгийн сүүлд эзлэгдсэн зүүн гарын хаант улсыг тэр үеийн төв халх манжтай нийлж цохьсон . Хэрвээ тэр үед монголчуудын дотроос хамгийн хүчтэй байсан зүүн гарын хаант улсын Галдан бошгит монголыг нэгтгэж чадсан бол монгол манжид эзлэгдэхгүй байж болох л байсан гэвч халхууд нөгөө л мугуйд үзлээрээ дөрвөн ойрдтой нэгдсэнээс манжид дагаар орсон нь дээр гэж үзсэнээс болж монгол улс 200 гаруй жил манжийн дарлалд элгээрээ мөлхөж газрын хөрснөөс арай л арчигдалгүй үлдсэн шүү дээ . Монголчууд нэгдэж чадсан үедээ унаж байсан нь үгүй тиймээс ч монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үг гарсан биз . Үүнийг ч харийнхан мэддэг тиймээс ч монгол руу цэргээр дайрхаасаа өмнө хооронд нь яс хаяж эхэлдэг үүнийгээ халхуудаас эхэлдэг үүнийг нь мань халхууд ч сайхан хэрэгжүүлдэг байж . Бусдыгаа алагчилхаа больцгооё халхуудаа !!! Би санадаг юм дээхнэ манайд нэг Буриад билүү Халимагын бөх ирж барилддаг байсныг , нэг цагаан сараар мань хүн барилддаг юм байна овоо дажгүй барилдаад 3 давчихлаа тэгсэн манайхан чинь тэнд бөхийн өргөөнд бослого болохнээ нөгөөх муу буриадыг чинь бараг ундааны лаазаараа булж алах нь шүү тэгээд дараагийн даваанд нэг монгол нь амлаж аваад хаячихав тэгсэн тэнд орилолдож байгаа чимээ шуугианийгээ нөгөөх хаясан бөхөд арай л байлдааны гавъяаны улаан тугийн одон монгол улсын баатар өгсөнгүй . Тэнд байсан хүмүүсийн өмнөөс бөгс улайгаад л явчих шиг болсон , буриадаар овоглосон адилхан л монгол хүн шүү дээ . 8-н зууны тэртээ монгол улсад та бид очих юм бол нил сахал үс болсон араб царайтай нөхөр ч би монгол гээд зогсож байхтай таарах вий . Яг үнэндээ монголын төлөө бүх амьдралаа зориулсан монголчуудаас их юм хийсэн харийн олон хүмүүс түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг тэр хүмүүс харин та биднээс илүүтэйгээр монгол хүн гэж дуудуулах эрхтэй .
Бидний бахархан нэрээр нь омгорхож цээжээ дэлддэг Чингис хаан түүний их гүрний хаа хүртэл тэлсэн тухай багахан зүйл бичье . Чингис хаан урьд хожид байгаагүй өргөн уудам газар нутагтай асар том гүрнийг буй болгосон төдийгүй түүнийг нас барсны дараа ч энэ агуу гүрэн улам өргөжөн тэлсэн юм . 1231 онд Өгөөдэй өмнө зүг дайтах дайныг дахин эхлүүлснээр Сүвээдэйн цэрэг 3-н жилийн дотор Алтан улсыг эцсийн замд нь үдсэн төдийгүй солонгосын хойгийг эзэлж япон гэдэг аралтай анх нүүр тулсан юм . Энэ дайн цаашид үргэлжлэн хятадын сүүлчийн династи болох Сүн улстай дайтах дайн эхлэв энэ нүсэр дайн нь Хубилайн Юань гүрэн үүсэх хүртэл 35 -н жил үргэлжилсэн бөгөөд хятадын маш олон сая хүн үхсэнээрээ гиннесын номд бичигдсэн юм гэсэн . Ингээд хятад тэр чигээрээ дууссанаас хойш ази-д монголын эзэнт гүрний харъяанд ороогүй улс бараг үлдсэнгүй . Мөн Өгөөдэй хааны 1230 онд Чормаганаар удирдуулсан 30 000 хүнтэй арми баруун зүгт лалын ертөнцийг түйвээх замдаа Перс , Армен , Гүржийг буулган авч Кавказыг даван европын зүрхэнд тулж иржээ . Энэ үед умард зүгт дайтаж байсан монголын цэрэг аль хэдийн төв европын улсуудыг түйвээгээд эхэлчихсэн байв . Хэрэв 1241 онд Өгөөдэй болон түүний ах Цагаадай нар нас бараагүй бол , онгорхой үлдсэн хаан ширээг булаацалдсан тэмцэл гараагүй бол Сүвээдэйн цэрэг хаа хүрэх байсныг Бурхан л мэдэх байх . Энэ үеийн Монголын эзэнт гүрэн нь гадаад их далайгаас Адриатын тэнгис хүртэл , Ангар мөрнөөс Энэтхэг хүртэл асар уудам газар нутгыг эзэгнэсэн агуу гүрэн байлаа . Өгөөдэй хаан нас барж Сүвээдэйн цэргээс европ аврагдсан шиг явдал 18 -н жилийн дараа 1259 онд дахин тохиолдож лалын ертөнцийг хорвоогын хөрсөн дээрээс арчихаар давшиж Египтэд тулж очоод байсан Хүлэгүгийн цэрэг Мөнх хаан нас барж хаан ширээний төлөөх тэмцэл дахин эхэлсэн шалтгаанаар нутаг буцсанаар лалын ертөнц амьтай үлдсэн юм . Хоёр их хаан нас барсан адилхан шалтгааны улмаас загалмайн , лалын хоёр ертөнц аврагдсан юм ч гэж зарим хүмүүс ярьдаг . Сүүлд 200 гаруй жилийн дараа өмнө нь эртний сайн харилцаатай гээд сүйтгээгүй байсан Энэтхэгийг доголон Төмөр хааны гуч хүү Бабур эзэлж аваад хожим Английн колони болох хүртэл оршин тогтносон Энэтхэгчүүдийн бахархал болсон Их Могол улсыг байгуулсан юм . Дашрамд дурьдахад алдарт Таж Махалын сүмийг Моголын хаан бариулсан юм . Энд монголчуудын гадаад их далай хүртэл хийж явсан дайны зах зухаас бичлээ учир нь монголчуудын дайтаж эзэлж захирч явсан энэ бүх газар нутагт монгол хүн монгол угсаатан амьдарч байсан одоо ч амьдарч байгаа , хэрвээ монголчуудын харгалдааны улмаас ертөнцийн дөрвөн зүг давшиж байсан монголын жанжид буцаагүй бол өнөөдөр европын төвд , египтийн элсэн цөлд ч монгол хүний удам байх байсан биз . Бидний өвөг дээдэс нэгдсэн үедээ ийм их агуу гүрнийг магадгүй дэлхийн хамгийн анхны даяаршсан ардчилсан гүрнийг байгуулж явсан харин бид энэ сайн талаас нь суралцахын оронд хамаг мууг нь уламжлан дэлгэрүүлсээр байх уу . Монголчуудаа халхчуудаа бусдыгаа нүд үзүүрлэхээ больж адилхан монгол хүн гэдгээрээ бүгд бахархаж явцгаая . Дэлхий дээр 2,7 сая монгол биш 10 түүнээс дээш сая монголчууд амьдарч байна Монголчууд нэгдсэн үедээ хэнд ч дийлдэж байгаагүй Монголчууд эвтэй байхдаа хамгаас хүчтэй байдаг .


Дэлгэрэнгүй...
:
 

Copyright © 2008 D.Galbadrakh. All rights reserved.