29 Jan 2009

Швед орны тухай


Швед улсад ирж энэ улсын соёлтой танилцаж мөн агуу их сонгодог урлагыг энэ газараас илүү ихээр сурч мэдэх гэж хичээж яваа болхоор энэ орны тухай багахан зүйл бичье гэж бодлоо . Үнэндээ би энд ирээд жил гаруй болж байгаа ч одоо хүртэл хоттойгоо бүрэн танилцаж чадаагүй л байна . Стокхолм гэдэг хот тийм томдоо биш зүгээр л миний явдаг зам сургууль ажил гэр гэсэн 3-хан чиглэлтэй учраас тэр . Ер нь бол Швед тийм том газар биш шиг санагдаж байна 9 сая орчим хүн амтай газар нутагийнх нь хэмжээг сайн мэдэхгүй юм , нилэнхийдээ усаар хүрээлэгдсэн газар шиг байгаа юм атлантын далай нь хүрээлсэн юм уу Балт ч Басти ч билүү тэнгис нь хүрээлсэн юмуу сайн мэдэхгүй ямар ч байсан 120 орчим холбогдсон арлаас бүрддэг гэнэ лээ . За тэр газарзүй нь ямар хамаа байх вэ хүсвэл газрын зураг гаргаад үзчихэд болно биз . Харин эдийн засгын хувьд дэлхийд маш дээгүүрт ордог нийгмийн халамж хүн амьдрах нөхцөл бүрдсэн зэргээрээ ч их өндөр үзүүлэлттэй улс юм байна . Энэ нь ч ирээд жил гаруй хугацаа өнгөрхөд мэдэгдэж байна . Дэд бүтэц зам харилцаа бол мэдээж маш сайн дээр нь хууль гэдэг зүйл яг л зорилгийнхоо дагуу хэрэгждэг , мэдээж тэр нь ч хөгжлийнх нь гол түлхүүр байх . Нэг сонин ч гэх юм уу жоохон бухимдмаар зүйл нь татвар . Швед дэлхийн хамгийн өндөр татвартай орны нэг, дундаж орлоготой иргэн сард цалингийнхаа 30% -ыг татварт төлнө харин дундажаас дээш буюу жилийн орлого нь 350 мянган кроноос дээш орлоготой иргэд 50%-ын татвар төлнө . Бүх ажлаа өөрөө хийчихээд цалингийнхаа талыг зүгээр л хураалгаад байна гэж бодхоор жоохон ундууцмаар гэхдээ эндхийн иргэд нь яахав тэр мөнгөө тэтгэвэр болгоод авна л даа харин мань мэтийн гадны нөхдүүд бол бараг л зүгээр хөрөнгө оруулалт хийж байгаа шахуу . Энэ тал дээр ганц тайтгарах зүйл нь жилийн эцэст татварт төлсөн мөнгөний хэдэн хувь ч юм бүү мэд мөнгө буцааж өгдөг гэсэн би ч одоохондоо тийм юм авч үзээгүй л байна . Бага татвар төлсөн нь их мөнгө буцааж авдаг ихийг төлсөн нь багыг авдаг гэж байгаа сонин , нийгмийнхээ баян ядуу давхаргын зөрүүг багасгах нэг арга ч байж магад . За одоо энэ татварыг орхие . Швед маш тайван газар анх ирээд гэрээсээ гараад хархаар гадаа нэг ч хүн байхгүй чив чимээгүй ёстой нөгөө чих дүнгэнэмээр нам гүм гэдэг шиг л над шиг хүнд бол ёстой сайхан санагдлаа . Удаан иймэрхүү байгаад байсан чинь харин заримдаа аймар ч юм шиг санагдана кинон дээр гардаг цус сорогчдод дайруулчихсан хот шиг ( ий ) . Швед гэр бүлүүд ч гэсэн амар тайван сайхан амьдралтай өглөө нь хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилдаа явна орой нь ажлаа тараад хүүхдүүдээ аваад гэртээ харьна орой хоолоо хамт идээд сайхан амарна санаа зовох зүйлүүд бага эдийн засаг нь сайн болхоор ажлаа хийгээд цалингаараа хангалттай сайхан амьдарч болно эрсдэл багатай , европын бусад орныг бодвол илүү гэр бүлсэг хүмүүс шиг санагдсан . Хотын өнгө үзэмжийн талаар гэвэл надад харин нэг их таалагдаггүй юм . Би бол буурал европын хуучин хотуудад дуртай , шведийн хотын хэв маяг ямар ч гэмээр юм холимогдуу хуучин биш бас орчин үеийн барилгууд ч тийм их биш , хотоор нь тийм их үзэж хараад байх юм байхгүй . Итали, Испани , Австри мэтийн хотынх нь хашаанаас эхлээд байшин бүгд нь түүхийн дурсгал урлагын бүтээл болчихсон орнуудын хажууд бол тэр тал дээр маш муу . Харин сүүлийн үед маш өвөрмөц архитектуртай орчин үеийн барилгууд барьж эхэлж байгаа саяхан нэг сэтгүүл дээрээс ойрын үед баригдах шинэ барилгуудын танилцуулга харсан үнэхээр тасархай хэлбэр үзэмжтэй харагдана лээ . Сонгодог урлагын хувьд ч гэсэн тийм их эртний түүхтэй биш харин одоо бол мэдээж бусад европын улсуудын адил өндөр хөгжилтэй .Харин манай сургууль дэлхийн эртний консуудын нэг. Ер нь ямарваа нэг юмыг голчилж хөгжүүлхээсээ илүү өөрсдөдөө авч сайн хэрэгжүүлж чаддаг улс шиг байгаан . Өвөг дээдэс нь ч бас тэгж их энд тэнд ямар нэг юмаар цойлж гараад байдаггүй бас нэг их доор ороод байдаггүй өөрсдийгөө болгоод явдаг байсан шиг байна лэ би урьдах түүхийг нь бол бараг мэдэхгүй . Эртний Viking гэж нэг нилээн дайнч ард түмэний л үр сад юм байна лээ . Одоо бол дэлхийд хамгийн танил нөхдүүд нь алдарт Нобель , ABBA хоёр л байх шив дэ ( би ч энэ 2-ийг шведийх гэдгийг энд ирээд л мэдсэн дээ хэ хэ ) .
За энэ удаад ингээд дуусгая унтахгүй бол болхоо болилоо би гадуур дотуур нөгөө 3-н чиглэлийнхээ дагуу явж байхдаа харж ойлгосон зүйлүүдээсээ л хальт бичлээ зарим нь миний бодсоноос тэс ондоо байж ч магад гэхдээ яахав дараа үргэлжлүүлээд жоохон юм бичнэ ээ .

9 сэтгэгдэл:

Дашхүү.Галбадрах on 14 February 2009 at 20:39 said...

test

Unknown on 1 April 2009 at 22:54 said...

Hi Galaa,
Bi chinii blog-iig barag ihenh bichlegiig unshlaa. mash ih taalagdlaa. Manai suuliin ueiin muuhan setguulchdees iluu sain hund yum bodogduulahaar boljee.
ene bichleg ih ineedtei, hoorhon sanagdlaa.
Ih yum suraad mundag hogjimchin bolooroi.
Amgalan egch ni

Anonymous said...

Hoorhon bichleg bnaa

Anonymous said...

taalagdlaa

Anonymous said...

Muuhan setguulchid baitugai
ta yur n mongold irj huviin sonin setguultei bolul ireedui undur bnaa
End bid tm ymaar dutaj bn Goy urlagiin tuhai eldev hov jivees hol iim zuileer dutaj bn
Galaa ahdaa amjilt maaaaaaaash iheer huseyee
Saran

Дашхүү.Галбадрах on 10 August 2009 at 14:22 said...

Сэтгэгдлээ хуваалцаж урам өгдөгт баярлалаа . Сайн уу Саран миний дүү хичээл ном сайн биз дээ , ах нь өшөө олон хэрэгтэй зүйлүүд хийхийг хичээнээ . Гэхдээ чи ахыгаа арай л хэтрүүлж магтаад нүүр улайлгаад байхиймаа хэхэ . Сэтгүүлч гэдэг чинь над шиг хэдэн юм сараачаад болчдог мэргэжил биш шүү дээ , надад дэндүү томдсон магтаал бичсэн байна шүү . Ах нь Рихтерийн тухай кино олж тавьхийг бодноо .

Anonymous said...

mash taalagdalaa hicheel deer swedish ulsiin taar EZ NIIGEM huul ntr geed yer ni heregtei zuilseee awchlaa thanks
swedish uls chamaar baharhag

zugeer 1 net uhagch yamar 1 egch duu hamaatan sadan bish bolno :D

Anonymous said...

hi bi odoo 3r kurst surdag l daa. surguulia togsood shveded surah sanaatai. tegsen chin bas garahad bas joohon hetsuu gej sonsogdoh yum. er ni yaj garch baridag talaar delgerengui biched ogooch tehuu hehe.

Anonymous said...

Сайн байна уу? Швед-д суралцах талаар өөрийн чинь санаа бодол зөвөлгөөг авах гэсэн юм. Өөртэй чинь яаж шууд холбогдох вэ мессенжер ч юм уу. Миний мессенжер id a.avaadorj@yahoo.com add хийнэ гэдэгт найдаж байна баярлалаа.

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Баярлалаа

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

:
 

Copyright © 2008 D.Galbadrakh. All rights reserved.