28 Jan 2009

Зүгээр л сараачсан зүйл



Унтах гээд хэвтсэн нойр хүрэхгүй хөрвөөж хэвтсээр байгаад босоод ирлээ . Одоо уг нь шөнийн 2 цаг өнгөрч байна хаашаагаа алга болчихсон нойр юм бүү мэд ээ . Нэгэнт л унтахгүйгээс хойш жоохон дэмий юм бичье гээд босчихлоо . Хүн ер нь бүр унтахаа больчихвол амар юм дө , ямарч үр ашиггүй цаг үрж хэвтэхээр компютер шиг хааяа халаад болхоо байвал унтрааж сэнсээ хөргөчөөд явж байвал амар юм . Би ч бас хүн юм болхоор бусдын адил амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөх л байх да бодхоос хайран юм золиг . Энэ цагаа унталгүй хөгжим давтахад зарцуулбал би ч дэлхийгээс тасарцан хөгжимчин болох байх да уг нь . За зөвхөн хөгжим ч биш ер нь юу ч хийсэн энэ их цагт ямар нэг амжилт гаргах нь дамжиггүй хөгжлийн бэрхшээлтэй л биш бол хэ хэ . Гэхдээ энэ яагаад ч бүтэхгүй зүйл л дээ . Би хэдэн жилийн өмнө нэг удаа 4 байна уу 5 хоног нойргүй явж үзсэнээ санаж байна сүүлчийн өдөр нь гэртээ ирээд унтах гээд хэвтсэн чинь нүдээ аньж чаддаггүй , тэгсээр байж нэг юм унтлаа тэгсэн шөнө нь харин сайхан ч юм шиг аймар ч юм шиг юм боллоо . Би унтаж байна нэг зүүд зүүдлээд байхын тэгсэн хэрнээ бас сэрүүн байх юм эргэн тойрныхоо бүх юмыг яг сэрүүн байгаа юм шиг мэдэрч байна . Гадаа машины дуу , хажууд ах хурхираад унтаж байна , цонхон дээр замын гэрэл тусаад л миний компютерийн процесорын дуу хүртэл сонсогдож байна . Эхэндээ зүүдэн дотроо зүүдлээд байна уу гэж бодсон яалт ч үгүй сэрүүн байна тэгээд бодож байна энэ чинь харин зүгээр юм байна амарчихна дээр нь бас энийгээ сайн сурчихвал өөр юм ч бас унтаж байхдаа давхар хийж болох нь гээд . Тэгээд тэр шөнөжингөө би элдэв юм бодсоор бас зүүдэлсээр , унтсаар , нар хэрхэн мандаж гэгээ орж байгааг цонхоороо харж хэвтсээр өглөө сэрлээ . Үнэхээр сонин бас сайхан ч юм шиг шөнө байлаа өглөө нь би яг л шөнөжин унтсан хүн шиг нойр авсан байв . Гэхдээ түүнээс хойш дахиж тэгж сэрүүн унтаж үзээгүй харин хүн заавал унтаж байх хэрэгтэйг л сайн ойлгосон нойроо өөрөөсөө харамлаад байвал яваандаа тиймэрхүү болж мэдэх байх гэхдээ тэр унтаж байхдаа ажиллаж чадах чадвар биш нойргүйдлийн солиорол юм байна лээ хөөрхий тархи минь яаж ажиллахаа мэдэхээ байсан юм шиг байгаа юм . Хүн, хүний бие организм цаанаасаа л өөр нэмэлт хэрэггүй төгс бүтээгдсэн зүйл болхоор байх ёстой юм нь тэрүүгээрээ л байх хэрэгтэй байдаг байх . Харин би хааяа энэ яагаад ийм байж болдоггүйн бол гээд л солиотой юм боддын тэгээд л удалгүй тэрнийхээ угаасаа л тийм байж болдоггүй гэдгийг нь ойлгоод тэр зүйлдээ нэг сайн алгадуулаад хоцорно . Гэхдээ л алгадуулах хүртэлх тэрнийг эрж хайх явц нь сонирхолтой шүү . за за нойр хүрэхгүй шал хэрэггүй хачин юм биччихлээ унтах хэрэгтэй гэдгийг ойлгосон энэ тэр гэсэн хэрнээ одоо хүртэл унтаж чадахгүй л сууж байна . Орондоо ороод нүдээ аниад тоолоод л хэвтэхээс , 3 цаг болж байна .

0 сэтгэгдэл:

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Баярлалаа

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

:
 

Copyright © 2008 D.Galbadrakh. All rights reserved.