7 May 2009

Барса Ромыг зорихоор боллоо




Өнөөдөр Аваргуудын Лигийн хамгийн их дуулиан дэгдээсэн тоглолт болж өнгөрлөө .Барселон-Челси багуудын хариу тоглолт Лондоны Стемфорд Бридж цэнгэлдэхэд болж өндөрлөлөө . Энэ хоёр багын тоглолтоор энэ улирлын хамгийн хүнд хэцүү хэсэгээс Ромд очих багын нэр тодрох байв . Хамгийн хүнд гэсэний учир нь энэ хэсэгт европын ихэнхи томчууд үзэлцэх хатуу оноолт таарсан . Челси , Ливерпуль, Реал , Ювентус, Барса, Бауерн , Лион гэх мэт . Эдгээр аваргуудаас шалгарч үлдсэн хоёр маань өнөөдөр ширүүхэн л юм боллоо тоглолтоос гадна , тоглолтын уур амьсгал шүүлт гээд өөр ширүүн зүйлүүд олон байлаа . Манайхны хувьд энэ тоглолт яалт ч байхгүй маш хүнд тоглолт болох нь анхнаасаа л тодорхой байсан дээр нь Бридж-д болох хариу тоглолтонд хамгаалалтын гол цөм болсон Пуйол , Маркес , энэ жил гайхалтай амжилттай тоглож байгаа алдарт гурвалын маань нэг Анри тоглохгүй болсон нь үнэхээр том цохилт болж байлаа . Энэ хоёр багын тоглолт эртнээсээ л маш ширүүн болдогыг хөлбөмбөг сонирхогч хүн болгон мэднэ , тийм ч учраас миний хувьд энэ чухал тоглолтонд гол цөм болсон зарим тоглогчид маань оролцохгүй болсонд үнэхээр итгэл алдармаар байлаа . Ингээд манай багын хувьд хүндхэн тоглолтоо эхэлсэн юм . Тоглолтын эхнээс л талбайн эзэд ширүүн довтолж эхэлсэн манайхан ч чадалын хирээр хамгаалаад л үзэлцэв . Харин тоглолтын дөнгөж эхний 9 дэх минутанд Эссьен санаанд оромгүй гайхалтай цохилт хийж тооны харьцааг 1-0 болгочихов . Эссьен-ий цохилт үнэхээр ямар ч хаалгач байсан бархааргүй гайхалтай цохилт байлаа . Ингээд манайхан хэцүү байдалд орсон ч тасралтгүй янз бүрийн байрлалаар довтолгоон зохиохыг оролдсоор л байв . Гэвч Челсигийн хамгаалалт яг л Ноу Камп-д байсан шигээ орох ямар ч зай өгөхгүй байсан нь үзүүлэлтээс харахад илхэн байсан юм . Барса бөмбөгийг 70 хувьтай эзэмшиж байсан хэрнээ хаалга руу оновчтой цохилт нэг ч хийж чадаагүй гэж бодхоор Челси хэрхэн хамгаалсан нь ойлгомжтой байх . Харин тоглолтын шүүгчийн мэдлийн 4 минутийн 3 дахь минутад Месси-ийн дамжуулсан бөмбөгийг Иньеста хаалганд оновчтой цохиж ялалт авчирсан цохилт бараг цорийн ганц хаалга руу чиглэсэн бөмбөг байлаа . Гэхдээ энэ тоглолт маш их будилаантай болж өнгөрлөө Норвегын шүүгч Oвребэ өнөөдрийн тоглолтыг харин ч нэг самарсан гэж болно хоёр багын тоглогчдын зүгээс будлиан гаргах ганц ч үйлдэл хийгээгүй байхад л мань шүүгч ганцаараа ёстой түйвээсэн дээ . Ялангуяа Челсигийн хувьд илүү ихээр гай тарив , зарим мэдээллээр 4-н пеналти өгсөнгүй гэж бичсэн байсан би бол арай ч дөрөв байсан гэж бодохгүй байна гэхдээ ядаж нэг бол үнэхээр байсаан гэхдээ нөхөр шүүгч алийг нь ч өгсөнгүй . Бас зөвхөн Челсиг балласан гэвэл үгүй тоглолтын 66 дахь минутанд өөрөө бүдрээд унасан Анелка-ийн араас гүйж явсан Абидалд улаан өгөөд хөөгөөд гаргачихав мань Абидал ч жигтэйхэн гомдоод л гараад явчихсан . Ер нь л энэ тоглолт 100% шүүгчийн буруу үйлдэлээр дүүрэн байсан гэхдээ энэ бас Барса маань шүүгчтэй нийлээд нухчихсан гэсэн үг биш угаасаа асуудалтай хамгаалалтынх нь нэг нөхрийг хөөгөөд гаргачихна гэдэг пеналтигаас ялгарахааргүй том асуудал . Харин манайхан 10-уулаа үлдсэн ч гэсэн шантралгүй байнга довтолгоон зохиож Челсигийн өндөр хана-ыг давахыг оролдож байсныг хархад үнэхээр бахархмаар байсан . Энэ зогсолтгүй хүчин чармайлт нь ч үр дүнгээ өгч тоглолтын сүүлийн минутын өмнө ялалтаа олж авч чадлаа . Мөн өнөөдөр манай Вальдес үнэхээр сайн байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй хааяа ч гэсэн ингэмээр юм даа . За тэгээд өнөөдөрийн Oвребэ-ийн тарьсан будлианыг яриад бичээд байвал их юм болсоон өөр шүүгч шүүсэн бол хоёр баг тэс ондоо тоглолт гаргах байсан ч байж болох юм . Ямартаа ч Барса маань Ромыг зорихоор боллоо Челсигийн хувьд үнэхээр азгүй баг юм даа гэхээс өөр хэлэх үг үнэхээр алга сайн тоглосон ч цааш гарч чадсангүй дээ . Сайн тоглосон нь заавал түрүүлдэггүй гэдэг үнэхээр үнэн юм спортод аз од гэж байдгыг өнөөдрийн тоглолт харуулах шиг боллоо . Гэхдээ манайхан хүртэх ёсгүйгээ хүртсэн гэсэн үг биш адилхан сайн байсан харин Челсигээс илүү азтай байлаа .
Челсиг хожсон ч яахав гэж бодож байсан ч цаг явах тусам нэг хийчээсэй гээд өөрийн эрхгүй хараад байсан шүү , ёстой уйгагүй харсаний эцэст манайхан урам хугалсангүй , гоол гэж орилоод ширээгээ нүдээд босож давхиад дээд доод хамаг айл амьтан сэрээчих шахав . Одоо ганц даваа л үлдлээ дээ гэхдээ саяны давааг бодвол арай намхан гэж бодоод байгаа бас бөмбөг бөөрөнхий гэдгийг мартаж болохгүй л дээ . Аваргуудын цомыг авчуул манайхан энэ жил бараг трипле хийх гээд байгаа сүүлийн нилээн хэдэн жил гараагүй амжилт шүү , Ла лигийн рекордуудыг ч аль хэдийн эвдээд эхэлцэн л дээ . Нээрээ өнөөдөр хамт чат-д байсан Барса-ийн фанатууд манайх хожигдуул үсээ хусна гээд , хэрвээ хожигдцон бол маргааш Улаанбаатараар л нэг халзан нөхдүүд явах байсан байх даа би бас энд нэг халзан нөхөр хаха . За за Барса минь зүтгээд байгаарай Браво Барса

Челси - Барселона 1:1

Гоол: Эссьен, 9 - Иньеста, 90
Челси: Чех, Э.Коул, Эссьен, Лэмпард, Дрогба (Беллетти, 72), Баллак, Малуда, Босингва, Терри, Алекс, Анелька
Барселона: Вальдес, Пике, Эрнандес, Иньеста (Гудьонсен, 90), Это’О (Силвиньо, 90), Месси, Кейта, Алвес, Абидаль, Туре, Бускетс (Кркич, 85)

Шар хуудас: Эссьен, 74; Алекс, 77; Баллак, 90; Дрогба, 90 - Алвес, 30; Это’О, 90; Иньеста, 90
Улаан хуудас: Абидаль, 66

Шүүгч: Oвребэ (Норвеги)
Лондон “Стэмфорд Бридж”
Эхний тоглолт - 0:0



2 сэтгэгдэл:

Och Oyuntugs on 7 May 2009 at 07:21 said...

Ер нь их муухай тоглолт болсоон. үзэж байгаад дундаас нь дургүй хүрээл унтаад өгсөн. x(

Anonymous said...

manaig hojino shuu Glory MANU :))

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Баярлалаа

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

:
 

Copyright © 2008 D.Galbadrakh. All rights reserved.