3 May 2009

Bravo Barca












Өчигдөр ёстой хэзээ ч мартахгүй тоглолт боллоо . Барса маань эзэн хааны багийг нутагт нь жинхэнэ болгож тавьлаа , тэдний довтолгоо Сантьяго Бернабеу-г арай л нураачихсангүй . Хэдийгээр эхний гоолийг реал-ын довтлогч аргентина залуу сайхан мөргөн хийж талбайн эзэд урамтай эхэлсэн ч удалгүй манайхан ёстой бөмбөгдөж эхэлсэн дээ . Анри (17) , Пуйол (20) , Месси (35) гээд эхний үед дараалсан гурван гоолийг хөнгөхөөн гэгч нь оруулчихав , гоолоос гадна бараг бүх л аюултай довтолгоонууд реалын хаалганы өмнө өрнөж талбайн эзэд цөөн хэдэн оролдлогоос хэтэрсэнгүй . Хоёрдугаар үед Реалын Рамос (55) мөргөж тооны харьцааг 1-ийн зөрүүтэй болгосон нь тэдэнд маш их урам зориг итгэл нэмсэн ч хоёрхон минутын дараа Анри тэдний урмыг хугалж орхив , ингээд дахиад л манайхан буудаад айлыхан хаагаад хуучин байдалдаа оров . Талбайн эзэд гоол алдахгүйг хичээн нилээн үзсэн боловч 17 минутын дараа Чави Месси хоёр тэднийг амьдрах итгэлгүй болгочихов Чави 3-н тоглогчийн толгойг ёстой ар дээр нь гартал эргүүлсэн гайхалтай хууралт хийгээд дамжуулсан дамжуулалтыг Месси ч чулуу болгов . Чавид хуурагдсан 3-н тоглогч ёстой үхмээр санагдсан байх аа :-) . Энэ гоолын дараагаас гутарсан фанатууд суудлаа орхин цэнгэлдэхээс гарч эхэлсэн , горьдлогын харцаар харан үлдсэн бусадыг нь 83-дахь минутад Пике бүр хөөгөөд гаргачихлаа . Ингээд Барса маань 6-2 гэсэн харьцаагаар Эзэн хааны багийг хожсон түүхэн дэхь хамгийн том тоглолтоо өндөрлөв . Үнэндээ Реалын хаалгыг арван найман насандаа Эзэн хааны багийн үндсэн хаалгач хэмээх хүндтэй алба-ыг хүлээж авсан ховорхон гоц авъяастан манаагүйсэн бол ахин хэдэн гоол хаалганд орох байсныг хэлхэд хэцүү байлаа . Хаалгандаа 6-н гоол алдсан ч Касильяс үнэхээр сайн хаалгач гэдгээ харуулж чадсан гэхэд болно , Барса-ын хүчтэй довтолгоонуудыг өөр хаалгач үүнээс илүүгээр хамгаалан авч гарч чадах байсан уу гэдэг үнэхээр эргэлзээтэй бараг үгүй л байх . Тоглолтын статистик нэг иймэрхүү байлаа .
Real Barca
2 Gool 6
36.6% Possession 63.4%
5 Shots 17
4 Shots on target 13
17 Tackles 27
266 Accurate passes 499
Нэгэнт хамгийн чухал тоглолтоо гайхалтай үр дүнгээр дуусгасан болхоор Каталончуудын халаасанд Ла лига орсон гэхэд хилсдэхгүй биз . Харин одоо тэднийг хүндхэн даваа хүлээж байгаа , энэ 3-дахь өдөр Stamford Bridge-д аваргуудын лигийн түүхэн тоглолтуудын нэг болно гэдэгт итгэлтэй байна . Лондонд тэднийг Мадридаас тэс ондоо зүйл хүлээж байгаа алдарт Челси аль хэдийн домог болсон Гүүс Хиддинг . Гүүс-ийг ирсэнээс хойш Челси хэрхэн тоглож байгааг хүн болгон харсан Ливерпуль-г хэрхэн буулган авсаныг санахад л тэд бол амар даваа биш гэдэг нь тодорхой . Үүнээс ч илүүгээр энэ үед Гүүрэн дээр тэднийг буулгаж авна гэдэг хэлхэд л итгэмээргүй сонсогдоно . Мөн Гүүс-ийг энэ улиралд Барса-тай тоглох аргыг олж чадсан ганц хүн гэж хэлж болно , одоо бол Барса-тай довтолж тоглоод ямар ч нэмэргэй гэдгийг ухаарч чадсан ганц хүн бол Гүүс , бүхэл бүтэн тоглолтийн турш хамгаалаад тэгээд Барсагын эсрэг бөмбөг алдалгүй зогсож чадсан баг Челсигээс өөр байхгүй бусад нь тэгж сэтгэж ч чадаагүй харин Гүүс үнэхээр жирийн хүн биш юм . Өчигдөрийн Реал-г харахад л ойлгомжтой хэдий тэд довтолж тоглосон ч үр дүн шившигээр төгслөө . Харин Пеп-ийн цэргүүд Гүүрийг давж чадах болов уу гэдэг үнэхээр таашгүй зүйл , дээр нь тэд хамгаалалтандаа хүндхэн асуудалтай байгаа Пуйол , Маркуйз нар тоглохгүй болхоор тэдэнд хагасаар , урд хэсэгт хүчтэй довтолгоогоор хойдохоо нөхөхөөс өөр зам байхгүй л байх гэж бодож байна . Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй тэд энэ улирал үнэхээр онцгой байгаа гэдгийг , хаана ч ямар ч нөхцөлд тэд гайхамшгийг бүтээж чадахуйц хэмжээнд буй . Бүтэн жилийн тоглолтдоо тэд ердөө гуравхан удаа ялагдал хүлээж эсрэг багуудынхаа хаалганд оруулсан бөмбөг +72 гэсэн үзүүлэлтүүд нь тэдний довтолгоо ямар аймшигтай , хэнээс ч илүү жигд формтой , гоолоор хэрхэн бороо оруулж буйг харуулж байна . Бас нэгэн давуу тал нь Барсагын гурвал Это Анри Месси гурвыг хэрхэн зогсоох вэ гэдэг Челсигийн хамгаалагчдын хувьд толгойны өвчин болж байгаа нь мэдээж . Хичнээн хичээгээд ч Лео-г зогсооно гэдэг бүтэшгүй тул түүнийг муу тоглоосой гэж л залбирья да гэж Малуда -ийн залбирсанаар Месси эхний тоглолтод үнэхээр хангалттай тоглоогүй харин хоёрдахиа тэр байгаа бүхнээ гаргана гэж найдаж байна . За тэгээд 3 дахийг хүлээх л үлдэж байна даа хоёулаа миний дэмждэг баг болхоор аль нь ч хожсон яахав гэж бодоод л байна Челси цом авбал уг нь илүү онох байх л даа учир нь өнгөрсөн жилийн азгүйтэл нулимс , бүтэн жил Ром-д очихийг хамгийн ихээр хүсэж их ч хөдөлмөрлөж тэмүүлсэн , бас бүхэл бүтэн түүхийнхээ туршид энэ цомыг мөрөөдөж хүсэж ирсэн боломж чадал нь байсан ч авч чадаагүй азгүй баг шүү дээ . Манайх харин энэ жил Ла Лига -ээ авах нь бараг тодорхой болчихлоо бас Copa del rey-г ч манайхан авчих байх тэхээр 2 цом чамлахаар амжилт биш шүү гэхдээ л Барса-аа дэмжинэ л дэ тэд бол миний шүтээн :-)
FORCA BARCA
MES QUE UN CLUB
BARCA BARCA BARCA


























Монголын маань фанатууд Дэлхийн фанатууд болжээ . Спорт нюьсын зарим сэтгэгдэлийг бичлээ . I love football !!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Barca
Бид хүрэн, цэнхэрүүд
Бидний хаанаас гэдэг нь чухал биш
Өрнө зүгээсүү дорноос уу,
Харин биднийг энэ туг нэгтгэх үед
Нэг зүйл, зорилгодоо хамдтаа

Хүрэн - цэнхэрүүд салхинд авч гарна
Дайчин уриа,
Бид хэн бэ гэдгийг бүгд мэднэ,
BARÇA!! BARÇA!! BAAAARÇA!!!!

Тамирчид,
Хөгжөөн дэмжигчид,
Хамтдаа бид хүчтэй,
Энэ он жилүүдээр дүүрэн хү*** чармайлт, сорилтууд,
Олон ч гоол бид хийсэн,
Үүгээрээ бид харуулсан, харуулсан,
Ялагдашгүй гэдгээ.

Хүрэн - цэнхэрүүд салхинд авч гарна
Дайчин уриа,
Бид хэн бэ гэдгийг бүгд мэднэ,
BARÇA!! BARÇA!! BAAAARÇA!!!!


Chelsea
Барса чамайг би дэмждэг байсаан гэхдээ
Миний шүтээн Рональдо байх үед л
Мөн чиний ялалтыг тэсэн ядан хүлээдэг байсаан гэхдээ
Миний шүтээн Becks-г хөөхөөс нь өмнө

Харин миний мөнхийн шүтээн баг бол Чэлси, Реал, Милан
Харин миний мөнхийн дуулах дуу бол Ялалтаас ялалт ба Амьдрал
Харин миний үргэлж мөрөөдөх хүсэл бол 6 дараалсан CL-н цом
Харин миний үхтэл үзэх амьдрал бол Хөлбөмбөг

Алдар суутнууд ирж байдаг явж л байдаг гэвч
Алдрай жулдрай бацаануудаар дүүрэн байсан ч би багаа л дэмжинэ
Абра нь байна уу Обро нь эзэн байна уу надад хамаагүй чиний л тоглолтыг хүлээнэ

Чиний ялалтанд тэмүүлэх хүсэлт намайг дууддаг
Чиний сохор азаар хождоггүй чинь намайг ирлэдэг
Чамайг мөнгөөр боссон машин л гэнэ
Чамайг мөнх оршихгүй унтарна л гэнэ - Хамаагүй
Чи миний сэтгэл зүрхэнд мөнх оршино - Үүрд
Сэтгэлийн их тэнхээ байхад - Тэр нэгэн өдөр харийн тэр будант тэнгэр
Миний Монголын тэнгэрийн цэнхэр өнгөөр дүүрнэ гэдэгт би итгэдэгээ


СҮҮЛИЙН 5 ЖИЛ ЧЕЛСИ ШИГ ЗҮТГЭСЭН ХӨДӨЛМӨРЛӨСӨН БАС УЙЛСАН БАГ БАЙНА ГЭЖ ҮҮ.
ҮГҮЙ, ОДОО ТЭДНИЙ ЭЭЛЖ !!!
СҮҮЛИЙН 5 ЖИЛ БИД НАР ШИГ ЗҮТГЭСЭН ХӨДӨЛМӨРЛӨСӨН БАС УЙЛСАН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД БАЙНА ГЭЖ ҮҮ. ҮГҮЙ ЭЭ, ОДОО БИДНИЙ БАЯРЛАХ ЭЭЛЖ !!!

0 сэтгэгдэл:

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Баярлалаа

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

:
 

Copyright © 2008 D.Galbadrakh. All rights reserved.