4 Feb 2009

Ходоод, тархи хоёр хоорондоо хэдэн км зайтай вэ


Мянганы зам, єндєр хvчдэлийн шугам, харилцаа холбоо гээд хатуу дэд бvтэц хурдацтай хєгжсєний vр дvнд хот хєдєє хоёр хоорондоо ойртож байна. Харин ходоод, тархи хоёрын хоорондын зай л улам холдож байна.
Ерээд онд хаяад нvvсэн буурь шиг vлдсэн их, дээд сургуулиуд, бvх жvжигчид нь ганзагын наймаанд мордож хаалгаа барьсан театрууд, алах ухааны их сургууль шиг америк кинонд дэлгэцээ алдсан Монгол сvvдэр ший, хуруу зузаан тоос дарсан ном, номын сангууд ходоод, тархи хоёрын дунд хэрэм мэт хєндєлссєн юм. Энэ vед Баянхонгор аймагт очсон тухайгаа тєрийн шагналт яруу найрагч Д.Цоодол гунигтай дурссан нь бий.


Талийгаач Ж.Болд-Эрдэнэ тэд аймгийн тєвийн номын дэлгvvрт ортол тал илvv хувьд нь эртний бараа дэлгэчихсэн, vvдэн хавийн ганц лангуун дээр хэдэн шоовдор ном баглаад хаячихсан байж. Тєрхємдєє буцаж буй бэрийн хувцас шиг хайш яйш баглаж орхисон ном дунд А.Чехов, Ф.Достоевский, Ч.Айтматов, Ю.Нагибин, Я.Смеляков гээд монгол сэхээтэнд нvдний гэм болсон сайхан номнууд байх байхдаа хоёр гурваараа байх юм гэнэ. Мань хоёр халаг хуухай болон "хvvе, энийг ч авья", пєєх, тэрийг ч худалдаж авья гэтэл худалдагч нь хєдлєх янзгvй. Бvр сvрхий шалж vзвэл -Хvн авчирсан юмаа гээд халгаасангvй.
Хэрдээ омогтой Болд-Эрдэнэ
-Хоёр гурваар нь зэрэг уншдаг хvн vv гэж асуухад худалдагч
- Хоёрдугаар тvvхий эдэд тушаах гэж байгаа юм аа. Та нарт ширхэглэж зарсанд орвол тэрэнд киллэж /кг/ зарсан нь хамаагvй ашигтай хэмээсэн юм гэдэг.
Ийн ходоод, тархи хоёрын зай єдєр єнгєрєх тусам єртєє єртєєгєєр холдож, ороо бусгаа цагийн эрхээр хууль тогтоож, тєсєв хуваарилагчид "ходоодтой тулж" ажилласаар тархийг гаргуунд нь гаргачихсан юм. Хvн тєрєлхтний бvтээсэн нэгэн гайхамшиг ном хэмээх энэ ертєнцийг тойрон оюун санааны эрч хvч цацарч, эх оронч сэтгэлгээний vр хєврєл бvрэлдэж, даяаршиж буй хорвоо дэлхийн хамгийн сайн сайхны гэрэл гэгээ ундарч байдаг билээ. Тэрхvv их оюуны бєєгнєрєл болсон номын сангийн босго алхахдаа Сократ, Платон бvгд л улавч" юугаа тайлж, шавь нараараа цэцэгт ус бэлдvvлж хєлєє угааж ордог байсан юм гэсэн. Ийм гэгээн номын чуулган ариун сvм мэт газар сум, сургууль бvхэнд байсан ч єнєє хаалгаа барихад тулаад байна. Хvн тєрєлхтний бvтээсэн нєгєє нэгэн их соёл кино, уран зохиол, уран зураг, хєгжим, театрын урлагийн нийлбэр ер бусын гайхамшгийг бид 1935 оноос эхэлж єєрийн оронд чадлын хэрээр бvтээж Оскар, Алтан алим, Алтан баавгайгаа больё гэхэд Москва, Берлин, Карловы-Вар, Каннын кино фестивалиас ганзага хоосон ирдэггvй л байсан. "Цогт тайж", "Мандухай сэцэн хатан", "Эх бvрдийн домог", "Нар хиртсэн жил" гээд хэний ч ємнє нvvр улайхгvй хэд хэдэн сайн кино бий. Кино хэмээх урлаг нь том, Монгол хэмээх улс нь жижиг ч "Монголд vйлдвэрлэв" гэсэн кинотой л байсан. Гэтэл єнєєдєр "Монгол кино" гэдэг балгас болов. Наяад оны vед тєрийн шагналт кино найруулагч Б.Балжинням Амгалан хавьд хуучин шургааган хашаа их байх юм. Мєд устаж алга болж мэднэ. Улсын хамгаалалтад аваад тvvхэн киноны зураг авч байх юм сан гэж ярьдаг байж билээ. Одоо "Монгол кино" vйлдвэр дээр л тvvхэн киноны зураг авч байхаар балгас болжээ. Ийн ходоод, тархи хоёрын хоорон дахь гvvр хойно хойноосоо нурж унасаар єнєєг хvрэв. Гэтэл удаа дараагийн Засгийн газар тvvний аймаг, орон нутаг дахь тvшмэлvvд номын тухай биш намын тухай ярьсаар сонгуульт хугацаагаа дуусгадаг нь харамсавч баршгvй vлгэр, халаглавч дуусашгvй жишиг билээ, Ном тєвтэй оюуныг шvтэхийн оронд нам тєвтэй улс тєрд залбирсаар нэг л єдєр тамгаа хадган дээр тавьж дараагийн хvндээ шилжvvлэхэд хvрдэг байна.
Оюуны салбарт хєрєнгє оруулалт хийнэ гэж vе vе хvчтэй рекламддаг хэдий ч хаа нэгтэй улс гvрнээс хаягдсан компьютер ачиж ирж ядуу иргэддээ шахах, цэцэрлэг, ясли, єнчдийг асрах сургууль, єндєр настны тэтгэмжийн газар тvгээх тєдийгєєс илvv гарахгvй байна. Энэ бол оюуны хєрєнгє оруулалт биш оюун санаанд дєнгє оруулалт боллоо.
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр энэ тухайд "...Харин сургууль соёлын байгууллагыг єргєтгєх, нэмж байгуулах, хvнээ сургаж гэгээрvvлэх, номын санг бэхжvvлэх нь оюуны тєвлєрлийг бий болгож хvнээ нээх, юмыг зєвєєр сэтгэх чадвартай болгоход тусалдаг. Ийм бvтцээ бий болгохгvйгээр хєгжлийн тухай ярих нь vр дvн муутай байна. Зєєлєн дэд бvтцийг бий болгосноор хєдєєд оюунлаг хvмvvсийн тоо єенэ. Одоогоор хомс байгаа эх оронч vзэл нэмэгдэнэ" гэсэн нь зvvн аймагт ажилласан томилолтынхоо явцад олж харсан олон шинэлэг зvйлийн нэг нь байв.
Эх орон хэзээ ч бусдын тусламжаар хєгжихгvй. Бид бvх л улс орны ємнє шал шагайж, газар ширтэн тусламж, зээлийн тухай ярьж ханасан. Далан жилийн тусламжид дараа нь яаж дарамтлуулснаа мартах болоогvй. Єнєєдєр ч бид зээл авч єрєнд орж, тусламж авч бусдын доог тохуу болсоор байна. Монголчууд бид улс шиг улс байя гэвэл зєєлєн дэд бутэц оюунлаг, гэгээлэг ирээдvйг бvтээхэд хєрєнгє оруулах хэрэгтэй.
Гэтэл хєдєєд тєдийгvй хотод, хотод тєдийгvй УИХ-д Засгийн газарт тєсєв хуваарилахдаа "шавхруу" ч хаядаг нь социалист нийгмээс амь бєхтэй євлєж авсан уламжлал ходоод, тархи хоёрын зайг улам л холдуулж байна.
Сургууль соёлын байгууллагыг єргєтгєх асуудал цагийн цагт мєнгє хєрєнгєний хэрvvл дагуулдаг. Авилгалын сvvдэрт бvртэлзсэн тvшмэлvvд асуудлын нєгєє талын гэрэл гэгээг харахыг хvсдэггvйд л хэргийн гол учир байна. Зєєлєн дэд бvтцийн хєгжилд єглєє санхvvжилт хийснээр vд дунд юм уу, vдэш орой нь vр дvн гараад ирэхгvй нь мэдээж. Харин тэсвэр тэвчээрийн эцэст, удаан оролдлого, уйгагvй хєдєлмєрийн vр дvнд л оюунлаг хvмvvс бий болно. Гэгээлэг ард тvмэн тєрж тєлжинє. Одоо ажихад хотод, тэр тусмаа Улаанбаатарт ямар нэг хэмжээгээр оюунлаг хvмvvсийн бєєгнєрєл vvсч, тvvнээс шилдэг нь гадаадын єндєр хєгжилтэй улс орныг зорьж буй нь манай улс оюуны асар их нєєц бололцоогоо харьд алдаж буйн тод жишээ болно. Уг нь монгол толгой хэрэгтэй толгой.
Компьютерийн эрин зууны манлайлагч компанид Монгол хvн ажиллаж программ зохиож байгаа нь, дэлхий дахины машины тэргvvлэгч vйлдвэрvvд монгол залуугийн зохион бvтээсэн загвараар vйлдвэрлэлээ явуулж буй нь монгол толгой "хоосон толгой" бусыг харуулж байна.
Монголын найруулагч бvсгvй "Оскар"-ын тайзан дээр нэрээ дуудуулж, Д.Батбаярын гаргасан жим даган аварга, арслангууд Сvмогийн ертєнцийг байлдан дагуулж, Г.Єсєхбаярын харгуй дагаж авирсан бvсгvйчvvд минь Эверестийн оргилоос мишээж байгаа нь Монгол толгой "хоосон толгой" бишийг нотолж байна.
Гэтэл энэхvv чадавхи сайтай тархи толгойд багаас нь хvрэх зам ходоод хавьцаа хvрээд л зогсчихоод байгаа нь улсын тєсєв менгє хуваарилагчдын алдаа. Шуудхан хэлэхэд гай хєє. Тэд даяарчлал нємєрсєн дэлхийд монгол монголоороо vлдэх нь эх оронч сэтгэлгээтэй оюунлаг хvмvvний хийх ажил vйлс мєн гэдгийг ойлгохгvй, харахгvй байна. Арай єєрийнх нь ойлголтод дєхvvлж хvvхдийн єсч хvмvvжих орчин, цэцэрлэг яслийн барилга байшинг тррдох, аливааг тусгаж авах оргил нас буюу сургуулийн жилvvдийг vр бvтээлтэй єнгєрєєхийн тулд компьютерийн єрєє, номын сан, уншлагын танхим гэж яривал "мєнгє" гэдэг тvлхvvргvй цоож л юуны тvрvvнд толгойд нь тасхийнэ. Уг нь энэ цоожны тvлхvvр єєрсдийнх нь гарт бий. Нєхцєл байдал ийм атал сургууль, соёлын газрыг нэмж байгуулах бvv хэл єргєтгєл, засварын мєнгєн дээр "голоо цохиж" гараа татах болсон нь засгийн бодлого доголдож буйн дохио. Баруун аймгуудын нэгэнд юм даг. Монгол Улсын Ерєнхийлєгч хєдєлмєрчидтэй уулзаж санал бодлыг нь сонсч явжээ. Vнэхээр ажилд тус дэм болууштай цаашид анхаарууштай олон сайхан санал гарсан юм санж. Харин нэг удаагийн ярилцлага дээр хижээл насны эр гар єргєн босч ирсэнээ:
-Энэ Мянганы зам, гэрлийн шон их тус нэмэр болж байна л даа. Гэхдээ л оюуны хєрєнгє оруулалт ер хийгдэхгvй байна хэмээн шvvмжилж гарчээ. Ерєнхийлєгч, тvvнийг дагалдан яваа хvмvvс ч чухал санаа оноо хэлэх вий хэмээн амьегаа даран чагнаж байтал мєнєєх эр,
-Одоо хvртэл манай аймгийн тэтгэврийн хєгшчvvл нарлахдаа наадаж суух шатрын хєлєг, тоглох шатар алга байна гээд суучихсан аж.
Мэдээж энэ бол бэлэнчлэх сэтгэлгээ. Харин Ерєнхийлєгч
-Би танд шатар бэлэглэнэ. Гэхдээ бvгдийг тєр эасгаас нэхээд байж болохгvй. Хєдєєд зєєлєн дэд бvтцийг хєгжvvлэхэд хvн бvрийн хvчин оролцоо чухал гэж хариулсан байж. Зєєлєн дэд бvтэц буюу бидний ярьж сурснаар хєдєєгийн нийгмийн асуудалд тєсєв хуваарилагчид тvлхvv анхаарал тавих нь зайлшгvй, бас хойшлуулшгvй. Юу юуны тvрvvнд сумын болон сургуулийн номын сангийн хємрєгийг сэлбэх шинэчлэх хэрэгтэй байна. Сурах бичгийн тендер зарлаж жил бvр хэвлэж байгаа ч хvн чанарын сурах бичиг болсон уран зохиолын ном сургуулиудад, ялангуяа сумдын номын санд нvдний гэм боллоо. Vлдэгдэл тєсвєєс шавхрууг тэдэнд хvртээдэг нь сайд дарга нарын vдийн зоогны мєнгєнєєс ч бага байх тул єдєр тутмын сонин захиалахад ч хvрдэггvй билээ. Аль ч аймгийн ямар ч суманд очсон номын сангийн дээврээс дусаал дусч байх нь ёс. Сургуулийн анги танхимыг засварлах хєрєнгє дутагдаж байх нь жам. Соёлын тєвийн эрхлэгч хєдєєд тогтохгvй байх нь ёс. Алдарт Ванган гуайн нэгэн кинонд гардаг шиг "ёегvй ёс гэж байх юм" гэмээр ийм л харгуйгаар арван зургаан жил бэдрэхдээ оюун, санаа, тархи толгойн ертєнцєєс бид улам л холдсоор байна шvv. Ходоод, тархи хоёр хоорондоо хэдэн км зайтай юм бэ.

Тєрийн шагналт зохиолч Д.ТЄРБАТ

0 сэтгэгдэл:

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Баярлалаа

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

:
 

Copyright © 2008 D.Galbadrakh. All rights reserved.