23 Feb 2009

Хямрал , Гомдол ,Дурсамж -ыг заавал уншаарай !!!


Нилээн хэдэн өдөр юм бичсэнгүй чамгүй хямралтай байсан болхоор энд юм оруулахтай манатай л байлаа . Дэлхий хямарч байгаа болхоор би ч гэсэн яаж зүгээр байхав хэрэндээ л нилээн хямарч байна , өнгөрсөн долоо хоногт дээд цэгтээ хүрэх шиг болов . Мэдээж хямрал гэдэг хүсэх зүйл биш гэхдээ бас сайн ч талтай муу ч талтай . Миний хувьд гадаад биш дотоод хямрал л голлох шиг боллоо , процессор маань тэр чигээрээ л хямарлаа одоо ч хямрал дуусаагүй л байна дээд цэгтээ хүрээд ram минь шатчихлаа дээрээс нь hard-аа аваад хаячихлаа тэгээд одоо дан процессор л арай чамай үлдэх шиг боллоо .

Ram шатчихсан hard-аа аваад хаячихсан болхоор ажиллах гэж яст мэлхий лугаа адил болсон бөгөөд зарим тооны машин ч надаас хурдтай байгаа харагдаж байна . Удаан гээд яахав бүр унтарчихалтай нь биш болхоор гацаад л сажилж байна . Энэ их хямрал хурдний дутагдал хоосролийг үл хайхран та бүхэнд юм бичиж өгч байгааг минь хүндэтгэн үзэж надад урам хайрлавал зохилтой гэж бодож байна . Иймийн учир энэ гомдолийг бичих гэж байна . Энэ блог дээр юм нийтэлж эхлээд 2 сар орчим болж байна гэтэл миний comment дээр өөрөө бичиж шалгаж үзсэн 2 сэтгэгдэлээс минь өөр сэтгэгдэл байдаггүй гайхаад хүн ороогүй юм болов уу гэж бодоод мэдээллээсээ харсан үгүй юм , тэгээд л та бүхнээс хэрвээ та бичлэгүүдээс мин үзсэн бол надад юу ч хамаагүй нэг юм бичиж үлдээж байгаачээ гэж хүсэх гэсэн юм . Жишээ нь сайхан байлаа баярлалаа , яахав дээ л юм байна , онцгүй , хог шиг юм яах гэж хийдийн , устгавал таарна ч гэдэг юмуу , чөтгөр лүүгээ тонил , үхэр монгол эргүү нүүдэлчин гэх мэт за ер нь юу ч гэсэн болно ш дээ . Би урьд нь хүмүүсийн блог site-уудаар ороод гарахдаа сэтгэгдэлээ бичээрэй гэсэн хүсэлт нь их ядаргаатай санагддаг байлаа харин өөрөө ийм юм хийсэн чинь яагаад тэгдэгийг нь ойлголоо . Нэг ч сэтгэгдэл байхгүй байгаад байсан чинь ганцаараа яриад зогсож байгаа хүн шиг эвгүй санагддаг юм байна хүнд хэрэг болоод байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй бас эргэлзээтэй байдийн байна шүү . Зарим таньдаг хүмүүс миний майл messenger - луу юм бичээд байх юм ийм учраас та бүхэн надад ямар нэгэн санал хүсэлт гомдолоо хэлмээр бол энд блог дээр үлдээж байгаач гэж хүсье . Энэ блогийн хэрэглэгчид голдуу хөгжимийн хүмүүс байгаа болов уу гэж бодож байна тийм ч байхийн тулд хийсийн . Тийм болхоор та бүхэндээ бас өөрийн дурсамжаас багахан хуваалцъя . Би хөгжим бүжгийн коллежийг төгсөөд чамгүй хугацаа өнгөрч , миний сурч байх үе бол хүй нэгдэлийн үе биш ч нийгэм орвонгоороо өөрчлөгдсөн шинэ нийгэмийг бүтээн байгуулах гэж зарим нь зүтгэж зарим нь ороо бусгаа байдлийг ашиглаж дээш гарах гэж тэмүүлсэн , улс орон айл гэр тэр чигээрээ л бүхий л зүйлээр дутагдаж гачигдсан тийм л үе байсан ( үнэндээ одоо ч ялгарах юм ховорхон байна л да ) Үүнийг дурьдаж буй учир нь тэр үед сонгодог хөгжимийн бичлэг олно гэдэг маш хэцүү байлаа . Компютер интернет гэдэг зүйл монголд харьцангүй хойно орж ирсэн тэгээд хөгжимчид энэ талаар бүр маруухан мэдлэгтэй болхоор нилээн хожуу л энэ зүйлийг ашиглаж эхэлсэн юм . Бидний хувьд хүн амьтнаас дам дамаар л нэг юм бичлэгүүдийг олж сонсдог , видео бичлэг бол бүр ховор олдоно . Нэг олсон бичлэгээ бусдадаа дамжуулаад кассеттэн дээр л баахан хувилж авна , видео бичлэгүүд олдвол аудио видео кабинетдээ бүгдээрээ орж байгаад л үзнэ . Хэдийгээр гоё сайхан бичлэгүүд ховорхон олддог байсан ч олдсон бичлэгүүдээ хамтдаа үзээд л , мундаг хөгжимчдийг бишрээд л хөөрсөн сэтгэлээрээ гараад л өрөө өрөөндөө ороод давтдаг байлаа . Энэ үе-ийг би хэзээ ч мартахгүй , тэр үед хамт сурч байсан найз нар ах дүү нар , бид бие биенээ маш ихээр босгон байгуулж хурцалдаг байж . Орой хамт сургуулиас гарцгаана би өнөөдөр тэдэн цаг тэгж давтлаа гээд бие биедээ ярина чамаас илүү давтлаа гээд нөгөөхдөө онгирно , гэхдээ муу санаагаар онгирч байгаан биш нөхөрсгөөр л өөрийнхөө давталтанд хангалуун байгаагаа хэлж байгаан . Бид тоглож байгаа зохиолийнхоо талаар ,хөгжимийнхөө талаар маш их ярилцдаг байсан хэдийгээр дөнгөж суралцаж байгаа жоохон хүүхдүүд ч жинхэнэ хөгжимчид шиг уран бүтээл туурьвах гал халуун сэтгэлтэй хүүхдүүд байж . Хэн нэг нь концерт тоглохоор тараад жоохон чихэр боовхон аваад бүгдээрээ жаал сууна , багш нар хөгжимчдөөс илүү найз нөхдийн маань үг жинхэнэ үнэн хэрэгтэй үгнүүд байдаг байлаа . Ийм сэтгэл зүрхтэй найз нөхөдтэй байсан болхоор хэдийгээр буруу муу сургалтан дунд байсан ч бид сүйрчихэлгүй үлдсэн байх гэж боддог . Буруу муу гэж хэлж байгааг минь уучлаарай гэхдээ яагаад ингэж хэлсэнээ би дараа тайлбарлаж бичнэ . Өнөөдөр хөгжим бүжгийн хүүхдүүдийн дунд ийм хөгжимөө гэсэн , бие биенээ уран бүтээлээр босгосон харилцаа байгаа үгүйг сайн мэдэхгүй юм . Ямартаа ч мэдээлэл харилцаа өндөр хөгжсөн энэ үед хөгжимийн хүүхдүүд маань ямар нэгэн бичлэг нотоор битгий дутаасай гэсэндээ энэ блог дээр хэрэг болох болуу гэсэн зүйлүүдийг оруулж байгаа юм . Хэрвээ танд ямар нэгэн бичлэг нот хэрэгтэй байгаа бол энд надад бичээд үлдээж байгаарай , африкийн хөгжим л биш бол би олж өгч чадах байх мөн хэрэгтэй бол бичлэгүүдийг татаж авхаар оруулж болно шүү . За анхааран уншсанд баярлалаа бичсэнийг минь битгий мартаарай нөгөө сэтгэгдэлээ :-)

6 сэтгэгдэл:

Д.Өлзий-Орших on 23 February 2009 at 22:08 said...

Хахаха, дөнгөж нээсэн юм чинь аргагүй.

Ах нь уншлаа. Эхний сэтгэгдлийг бичье. Хүмүүс чиний блогийг сайн мэдэхгүй байхгүй юу даа. Ялангуяа блог бичиж байгаа нөхдүүд ихэвчлэн IT салбарынх байдаг учраас сонгодог хөгжим гэхээр 1,2,3-с цааш нэр мэдэхгүй улсууд байгаа.

Тэдэнд чиний сонсож байгаа хөгжим бол бүүр ойлгоход хүнд санагдана.

Тэгэхээр чи блогтоо байнгын зочидтой байхын тулд өөрийн мэргэжлийн эсвэл ядаж урлагийн нөхдүүдийн (яруу найраг, уран зохиол сонирхдог блогчид олон байгаа байх) блогоор зочил, санал сэтгэгдлээ үлдээ. Мөн тэдний блог чамд таалагдвал FOLLOWER дээр нь өөрийгөө нэм. Ингэснээр тэр блогоор зочилсон хүмүүс сэтгэгдэл үлдээсэн бичлэг, Follower дээрх холбоосоор дамжин чинийх рүү орж ирэх болно.

Ө.х эхлээд өөрөө бусдын блогоор зочил сэтгэгдэл үлдээж сураа.

За амжилт хүсье, дүүдээ !

bugsana on 28 February 2009 at 04:21 said...

za ahiin blogiig unshlaa, bi bas uuriin saind olj unshlaa shu. ta surtalchilah heregtei, ulziiorshig gedeg hunii heldeg tun zuv. minii huvid blogoo tegtlee olond hurteegeed baiy gej boddoggu, gehdee taniihiig bol humuus unshih heregtei gej bodoj bna, songodog gedeg zuiliig uuriin untsguus goy bicheed, humuust hurgevel teel goy shd te. za duu ni unshij bnaa :-.)

Anonymous said...

Sain uu? Galaa ahaa!
TAnii blogiig ingej unshih gej...ta ooroo blogiinhoo linkiik bnga taviad bval hvmvvs unshiishdee.haa yavsan gazar holbogdson hotdoo bnga tavij bai.ilvv olon unshigchtai bolohiig erooe! he he.neeree ene goe oruulsnuudiig chini daraa zaaval vznee.Delle

Anonymous said...

sainu galaa ahaaa
puuh ta chny ymar mundag ym be???
wow amjilt
Barak Obamagiin araas orloosht gd bhkuyu heheh
amjilt
humuus yahavdee comment uldeehees surdeel tegej bhkuyu hehe
Saran

Anonymous said...

Sainuuu Galka ! ene bichseniig chini say l olj unshlaa,sorry ! Yutai ch chinii blog d talarhaj yavdagaa heley, heregtei goy bichlegnuud oruuldagt bas, chinii bichlegiin hev mayag nadad ih taalagddag bolohoor bichsen ymnuudiig chini unshih bas ih dajgui bdiin shoo. Tegeed hugjim bujgiin ter saihan tsaguud neeree bidend ih uram, davtah husel, zorilgo ugdug bsan.Tiimee bichleg oldohgui neg oldohoor n buunuuruu tsuglan uzne, zarim bichlegee hed dahin uzne, Enhtuya bagsh ih nandin ymnuud haaya avchirdag bsan shig sanajiina.Tegeed l Audio Vidiogiinhoo Dolgorma egchiig nairaad l uzdeg, sonsdog bj dee.Odoo ch harin tsag uur bolj... hugjim bujgiin huuhduuded dund deer uyiinh shig tiim hugjimlug orchin bga bol uneheer talarhuushtai.baihgui bol ...harin hetsuu dee.Manaid hugjmiin, ter dundaa songodog hugjmiin orchin yamar bilee. Bga hed n l biy biydee uram, dem, chih n nud n bolj bosgon baiguulahgui bol hun bolgon hugjimchin eej aavtai bish bolohoor maaash ih heregteim bgam da uul n tiimee hu !
Odko

Anonymous said...

sn bn

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Баярлалаа

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

:
 

Copyright © 2008 D.Galbadrakh. All rights reserved.