19 Feb 2009

Хөгжимөө хайрлаж амьдарцгаая ! ! !


Хөгжим бид хоёр хамтдаа амьдраад 18 -н жил болж байна . Гэтэл би өнөөдөр түүнээс маш их ичмээр байдалд байгаагаа гэнэт ойлголоо . Өнөөдөр би мэргэжилийнхээ хичээлд орлоо , багш маань багадаа хамт сурч байсан төгөлдөр хуурч найзаа авчирлаа авчирсан шалтгаан нь надтай хамт тоглуулах гэж бас намайг сонсгох гэсэн юм байна .


Тэгээд л бид хоёр хамтдаа тоглолоо харин би даанч уур хүрмээр хачин муухай юм тоглолоо . Хэдийгээр гар хөдөлж байсан ч зүрх хөдөлсөнгүй яаж ч хичээгээд хачин өрөвдмөөр л юм тоглолоо . Багшаасаа ч ичлээ найзаас нь ч бас ичлээ сүүлд нь хөгжимнөөсөө бүр их ичлээ . Яагаад ч юм одоо хүртэл дотор нэг л сонин байгаад байгаа болхоор бодоод л сууж байна . Хөгжим бид 2 гээд л бодож байна , би хэзээ ч хөгжимдөө талархаж байгаагүй юм байна мэдээж амьгүй зүйлд талархах хэрэггүй мэт бодогдох байх харин хөгжим бол амьтай бөгөөд маш урт удаан амьдралтай , миний амьдрал дуусахад ч хөгжим үлдээд л амьдарна . Сонин хийсвэр сэтгэлгээ шиг боловч энэ бол үнэн л зүйл цаасан дээр бичигдсэн нот бүр хөгжим дотор амьдрал болдог . Тэр буй болсон амьдралаар хөгжим миний амьдралыг буй болгодог . Энэ юу гэсэн үг вэ гэвэл хөгжим бол миний зүрх сэтгэл , оюун санаа бие махбодын тусгал . Би ямар байна надаас тийм л хөгжим гарна , би гунигтай бол миний хөгжим гунигтай байна баяртай бол бас адилхан баяртай байна , би өвчтэй байвал миний хөгжим ч бас өвдөнө . Тийм болхоор үнэн хэрэгтээ хөгжим бид хоёр нэг л зүйл . Ийм болхоор л би өнөөдөр яаж ч хичээгээд сайн тоглож чадсангүй гар бол давталтаар үүссэн рефлэксээрээ нэг муу юм хөдөлөөд явдаг харин зүрх сэтгэл давталтаар үүсдэггүй , бас суларсан биенээс хөгжим тоглоход хэрэгтэй жинхэнэ өнгө гардаггүй . Би яагаад эдгээрийг бичиж байна вэ гэвэл хэрвээ та миний бичсэн энэ зүйлийг уншиж байвал тэгээд хөгжимчин бол энэ зүйлийг анхаарч байгаасай гэж хүссэн юм . Бид хамгийн эхлээд хөгжимөө хайрлаж сурах хэрэгтэй хайрлахгүйгээр бид хөгжимчин болж чадахгүй . Өнгөрсөн 18 жилийн хугацаанд миний хөгжим намайг хэзээ ч орхиж байсангүй өгсөж уруудах аль ч үед тэр надтай л хамт байсан , харин би тэгж чадсангүй дургүйгээ хүрвэл хаячихаад дураа хүрвэл гаргаж барьсаар л өдийг хүрж . Бүр автобусанд ,айлд гээд тэр чигт нь хаяж байсан тохиолдол ч байх юм . Наанадаж л яаж ч хандсан миний зүрх сэтгэлийг хүлээж авдагт нь би талархах хэрэгтэй , хайртай гээд хэлхэд минь үргэлж уриалгахан угтдагт нь , хархаас дургүй хүрээд хаашаа ч хамаагүй хаяхад ч байгаагаар минь хүлээж авдагт үнэхээр талархах хэрэгтэй , амьдралд өөр ийм зүйлтэй та хэзээ ч учрахгүй . Тийм учраас хөгжимөө хайрлаж бай түүний үнэ цэнийг мэдэрч үргэлж түүнийг амьд байлга . Харин хөгжимөө амьд байлгах гол зүйл нь та өөрөө амьд бай . Хөгжимчин хүнд энэ маш чухал , юуны түрүүнд зүрх сэтгэл оюун санаандаа дараа нь эрүүл мэнддээ анхаар . Хэрвээ эдгээр зүйлс чинь өвдвөл чиний хөгжим хүссэн хүсээгүй өвдөнө . Яагаад зүрх сэтгэл оюун санаа нь хамгийн чухал вэ гэвэл чиний бие бага зэрэг сульдсан байсан ч зүрх чинь халуу шатаж байвал чамаас сайхан хөгжим гарч чадна харин зүрхгүй гар хичнээн хөдлөөд ч нэмэргүй . Гэхдээ бүр гаргүй болчихвол тэгээд л гүйцээ шүү дэ , тэхээр эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй . Энэ бол бидний маш ихээр орхигдуулдаг зүйл , миний эргэн тойрон дахь хөгжимчин найз нар маань бараг ихэнхи нь мистер сульдаа тэмцээнд ороход бэлэн болчихсон хүмүүс байдаг харин сонгодог хөгжимийн өндөр хөгжил соёлтой улс орнуудын хөгжимчид олимп-д орох гэж байгаа тамирчин шиг л эрүүл чийрэг хүчтэй биетэй байдаг . Ийм эрүүл чийрэг биетэй байж л бидний дотроос жинхэнэ хүчтэй өнгө хүчтэй эрүүл хөгжим гарна . Мэдээж сайн хөгжимчин болоход өөр олон зүйл хэрэгтэй нарийн системтэй зөв сургалт , уйгагүй хүчин чармайлт , нарийн чанд сахилга бат гээд олон юмыг хэлж болно гэхдээ дээр дурьдсан хоёр зүйл юун түрүүнд танд байхгүй бол бусдыг нь бодох хэрэггүй гэж хэлж болно . Шууд л хоёр өгүүлбэрт хэлчихэж болох юмыг ингэж нуршиж бичсэний учир нь энэ зүйлийг зүгээр нэг мэдлэг төдийхнөөр бус мэдэрч байгаасай гэсэндээ юм . Хөгжимдөө хайртай байцгаая !!!

4 сэтгэгдэл:

Anonymous said...

sainuu galaa yamar goy yum bichee ve mongoldoo hezee ireh gej bna?

Anonymous said...

chadval id-gaa uguurei. enkhbayasgalan

Anonymous said...

bur setgel hudulchluu yamar sonin hun be.

Ganbaa said...

Odkotoi yriltsaj xo'gjimchin hu'n ymar bdg, yu mederch, yaj yugaa gardaj toglodog talaar sonsoogu'i bol chinii end yu bichseniig baga ch gsn oilgohgu'i yum bnaa, nzni!!! Odoo bol arai oo'roor hardag bolson gehuu'de:-D

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Баярлалаа

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

:
 

Copyright © 2008 D.Galbadrakh. All rights reserved.