7 Mar 2009

Бүх эмэгтэйчүүд ээж нартаа олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье


Холын бүдэгхэн цагын минь хонины нэхийн өлгий чи
Энэ хорвоод юуг шүтдэгийм гэж эзнээсээ одоо асуу
Тохойн чинээхэн нялх үед минь толгойн дээр зүүлттэй байсан
Эсгийгээр хайчилсан үнэг чи эзнээсээ одоо асуу
















Шүтлэгтэн биш гэлээ ч би шүтдэг ганцхаан шүтээнтэй
Огторгуй тэнгэрт би шүтдэггүй одон гаригт би шүтдэгүй
Омголон догшин байгалын сүрт үзэгдэлд би шүтдэггүй
Олны хэл ам хараал ерөөлд би шүтдэггүй
Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй
Нүгэл буян бурхан чөтгөрийг ч би шүтдэггүй ээ
Би эмэгтэй хүнийг шүтдэг Би эх хүнийг шүтдэг Би Ээжийгээн шүтдэгийм
Би гагцхүү бие гэдэг дотоод ертөнцийн минь биеийн минь хүчин чадлын минь бишдэд итгэх итгэлийг минь бүтээсэн Аугаа их тэр уран хүнд амьд баримал амьд зураг амьд дууг бүтээж бурхан багшаас ч ид чадлаараа давсан буурал үстэй бяцхаан эмгэний өмнө өөрийн эрхгүй сөхөрнөм.
Он цаг хүмүүс хоёрыг бүрхэг байх үеээр онгон элгэндээ намайг тэвэрч өсгөсийм Ижий минь .
Онгойж үлдсэн аавын минь орон дээр яруу найргийг бүүвэйлж өсгөсийм Ижий минь
Учирсан бэрхийн өмнө унаж сөгдөлгүй улирсан сар жилүүдийн хойноос уйлж унжилгүй
Хэлхээ сувдан нулимсаан бүүвэйн дуу болгож Хэнтий нутгийн боржигон тал дунд айлын ганц багана болж явахдаа энэ хүн арай ч ийм эмгэн байгаагүй юм .
Өнөө харахнээ намрын навчис шиг өчүүхэн шар эмгэн . Намрын навчис шиг өчүүхэн шар эмгэн Намрын навчис шиг биш хаврын цэцэг шиг найган дэлгэрч явсийм
Найган дэлгэрч явсан хаврын цэцгийг хаврын цэцэг байхад
Наян нэгэн сүлжээ хархан гэзэг нь одоогын бүсгүйн булчин шиг байхад
Нас нь залуу шүд нь бүрэн ухаан нь саруулхан байхад
Нар шиг залуус сар шиг гэрэлд нь эрвээхэй шиг эргэж хоргож байхад
Алтан дэлхийн бүсгүй хүний адармаатайхан хувь заяа ард гаралтай энэ хүнээр арай хатуу тоглосийм .
Гал цог шиг залуу насны ган төмөр шиг бие цогцос ганган үзэмж онгон хайрыг гар таталгүй хайрласан мөртлөө хамтад нь бас хар толгойг нь цагаан болтол нь хайрын сэтгэлээр үүрд өнчирөх хатуу тавилан заяасан байна.
Эс танихаас панзчин шиг эрхэм дотноос архичин шиг элдэвтэй хорвоо миний Ижийгийн элэг зүрх рүү цөм өшиглөж эрийг нь булааж гэрийг нь хоослоод энхрий үрсий нь тэврүүлээд ээрэм талын хөдөөгийн нэгэн өвөлжөөнд эргэж харалгүй орхисон байна.
Цаг өөр байж цагаан гурил үйтэн хуарнаас үнэтэй байж Цай алт шиг талх мөнгө шиг байж Цатгалан панзчид эзэн хаан шиг байж . Бугуйвч бөгжнийх нь оронд будааг шанагаар нь биш ширхэгээр нь тоолох дөхөж байж ээмэг даруулганы нь оронд эрээн даавууг уртаар нь биш утсаар нь хэмжих шахаж байж .
Тэгэвч Монгол хүний сайхан сэтгэлийг тэр дайн цуст шанагаараа хэмжиж чадаагүй юм Тэвчээр эхийн итгэл хоёрыг тэр жилүүд шуугиант зээл дээрээ худалдаж амжаагүй юм Эрчүүдийн худал үнэн үгэнд итгэж эрдэнэ болсон залуу насаа худалдаа нь үгүй Ижий минь хуруугаан цоорч нуруугаан бөхийтөл ажил хийж эргэх дөрвөн улиралд орон гэрээн ганцаараа тэжээсийм .
Хүйтэн харанхуй шөнө хотны захад чоно ульхад хүүхдүүдээ айлгахгүй юм шүү гэхдээ өөрөө айгаагүй дүр үзүүлж сүх барин сууж .
Тэсэхэд бэрх салхи шуурганаар чагтаганаасаан зуурч тэнгэр ниргэсэн ширүүн мөндөрнөөр үр хүүхдээ харамлан халхалаж .
Тэмээгээр орон газар очиж чихэр авчирж тэр жилүүдэд биднийг юугаар ч дутаалгүй хүн болгосийм .
Бид инээж баясаж хөөрч элэг бүтэн өсгөсийм Биднээс нуугдаж харин хааяа Ижий минь уйлж биднийг хүн болгосийм .
Ээжийнхээ зовлонг мэдэхгүй бид байн байн аавыгаа асууж элэг зүрхнийх нь шархыг урж хөндөж хүн болсийм .
Гэвч амьдралд өвдөг сөхрөлгүй гэрийнхээ ганц алтан багана болж Гэргий хүнд заяасан хүнд ачааг үүрч Гэрэлт хөшөө мэт бат зогсож чадсиймаа Ижий минь
Одоо больж дээ зайлуул ой ухаан нь уймраа аймхай болж олон үгтэй амархан баярладаг амархан гомддог болж оочсон цайндаа цацдаг үмхсэн хоолондоо зогьсдог болж .
Үг хэлхээр буруу дуулаал хадуурдаг болж үнс бужигнуулж зуухны өмнө хөөрдөг болж Үүлэн сүүдэр дайрхад даардаг болчихож үдийн цай холдохыг даадаггүй болчихож .
Ийм ч хүн байгаагүй юм шүү дээ гэж Ижийгийн тухай хүн бүхэн ярьна
Ийм байгаагүй нь үнээн ийм болгосон хүн нь би байна Гэвч чи намайг ийм болгосон шүү гэж гэмлэж зэмлэж нэг ч удаа хэлээ нь үгүй Тэнгэр шиг уужим тэвчээртэйд нь Тэнгис шиг гүн нинжин сэтгэлтэйд нь эгэлийн эгэл энэ хүнийг би шүтдэгийм .
Энхрий сэтгэлтэн олон чиг надад миний Ижий шиг байгаа ч билүү
Эх хүн олон чиг намайг миний Ижий шиг хайрлаач билүү
Эр бие эндэж тэнгэрт тулмаар хэрэг дэгдээвч эрх багынх шиг минь уучланхан суудаг Эвдэрч хүний нүдний булай болсон ч эвий дээ эрдэнэ мэт үр минь гэж энхрийлэн байдаг Энэ миний шүтээн .
Өсөхөөс өдий болтол өвдөг сөхрөөгүй Өнө мөнх ганц миний шүтээн
Өнөөдөр намрын навчис шиг болсон өчүүхэн шар эмгэн Ижий минь миний шүтээн .
Өөр би юуг шүтэхийн бэ .

Р.Чойном

2 сэтгэгдэл:

Mugi Munkhtsetseg on 8 March 2009 at 02:13 said...

Uneheer saihan shuleg baina.

Anonymous said...

Bayarlalaa. goyo shuleg bn. God bless you!

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Баярлалаа

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

:
 

Copyright © 2008 D.Galbadrakh. All rights reserved.