31 Mar 2009

Миний Аав



Маргааш 4 сарын 1 . монголчуудын инээдмийн баяр хэмээн бие биендээ инээд бэлэглэдэг өдөр . Энэ өдөр миний болон манай гэр бүлийн хувьд бусад энгийн өдрүүдээс онцгой өдөр . Учир нь хайрт аав минь энэ өдөр Элдэв зураг нэртэй өөрийн зохион найруулж тоглодог инээдмийн хөтөлбөрийг ард түмэндээ бэлэг болгон барьдаг байсан юм . Энэ л өдөр Хүүхэд залуучуудын Театр хөл гишгэх зайгүй шахам үзэгчидээр дүүрч монголчууд маань бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр цалгиж баяр хөөрөөр бялхдаг байв .

Энэ хөтөлбөр бол аавын минь насан өөд болтлоо үзэгч олон ард түмэндээ барьж байсан уран бүтээлийн бэлгүүдийн нь томоохон байр суурь эзлэх нэгэн хэсэг нь байлаа . Бид ч энэ өдрийг энэ хөтөлбөрийг бүтэн жил төрсөн өдөр шигээ л хүлээдэг байсан тийм сайхан өдөр . Миний аавыг Гончигийн Дашхүү гэдэг 1948 онд Баянхонгор аймгийн Богд сумын "Хоёр худаг" гэдэг газар малчин ард Ишжанцангийн Гончигийн ууган хүү болон мэндэлсэн юм . Аав минь 1970 оноос насан өөд болтлоо Хүүхэд залуучуудын Театрт урлагт уран бүтээлд бүх амьдралаа зориулсан юм . Миний аавыг хүмүүс хадам ээжээс эхлээд олон дүрүүдээр нь овоглож харж үзэж ойлгодог харин миний хувьд өмөг түшиг хоргодох газар минь хайр , халамж хамгаалагч , итгэл найдвар урам зориг минь болсон хайртай аав минь бүх юм минь байв . Аавд минь хошин урлагыг тайзны бүрэн хэмжээний хөтөлбөр болтол нь хөгжүүлсэнээс эхлээд тайз дэлгэцийн урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө их хувь нэмэр оруулсан олон бүтээлүүд бий ч эдгээрийг ярьж бичих нь миний хувьд хэтэрхий ахадсан хэрэг учраас миний хувьд бүх юм минь байсан аавыгаа л дурсахыг хүссэн юм .
Миний бага нас аав гэдэг хүнгүйгээр төсөөлөгдөхөөргүй өнгөрсөн .
Би багаасаа л их өвддөг хүүхэд байлаа толгой шүд гэдэс гээд л ер нь өвдөхгүй юм тун ховор эмнэлэг рүү аавтайгаа л хамт явна жигтэйхэн өвдсөн толгой аавыг барихаар л зүгээр болно , халуураад хэвтэхээр аав гараа хүйтэн болгож байгаад толгой барьна юу ч өвдөөгүй юм шиг л сайхан болно , аавын гар бол миний хувьд шидэт гар л гэсэн үг , хэзээ ч зүглэхээргүй газар луу ч аавтайгаа хамт бол юунаас ч айлгүй явна . Надад аавгүйгээр хийдэг зүйл бараг байсангүй . Аав гэртээ хэвтэж байхдаа байнга л амандаа зохиолоо давтаад л гараа хөдөлгөөд хэвтэнэ би гэдсэн дээр нь үлээгээд л пар пар гэж дуугаргаж тоглох их дуртай байж билээ . Аавын бүдүүн гэдэс миний хувьд юутай ч зүйрлэшгүй сайхан тоглоом . Аавтайгаа байхад ямар ч зүйл хэцүү санагддаггүй байлаа харин одоо өөр болж Аавтайгаа байхад амьдрал их хялбархан байж дээ.
Хэдийгээр өнөөдөр аавтайгаа хамт байхгүй байгаа ч миний зүрх сэтгэлд үргэлж байж надад одоо ч урам зориг өгсөөр байдаг . Аавыгаа бодох бүр надад итгэл найдвар сайн сайхан төсөөллийг аав минь өгдөг .
Мэдээ орсон цагаасаа л би аавтайгаа хамт байнга л ийш тийшээ явж үргэлж л хамт байдаг байв , цэцэрлэгийн оронд Аавын театр ( Хүүхэд залуучуудын Театрыг бид ингэж хэлдэг юм) миний цэцэрлэг болдог байсан юм өглөөнөөс орой хүртэл театрын тайз , жижиг хэрэглэл хувцасны өрөөнүүд дамжин тоглох үнэхээр сайхан гаднаас бол ховорхон олдох буу сэлэм зэвсэг хэрэглэлүүд эртний баатруудын хувцас ардын хувьсгалчдын хувцас гээд эрэгтэй хүүхдийн хорхой хүргэхээр зүйлс тэнд захаасаа аваад мундахгүй их байна . Аав дээр өрөөнд юмуу тайзан дээр сургуулилт хийгээд л би тоглоод л өдрийг бардаг байв да . Мөн аавтайгаа хамт цөөхөн ч гэсэн тайзан дээр гарах боломж олдсонд би маш их баярладаг , хайрыг хайрла , гарын таван хуруу зэрэг жүжигт аавтайгаа хамт тоглодог байв коршонкоо бариад л ааваа гээд тайзан дээр аавруугаа гүйдэг байсан тэр үе миний амьдралын хамгийн сайхан дахин хэзээ ч давтагдашгүй үе . Жүжиг тараад аав ах хоёртойгоо жигтэйхэн том үйл бүтээчихсэн хүн шиг л маадгар таван буудал руу гэрлүүгээ харьдаг байв . Манайх Театрын байр гэдэг жүжигчид хөгжимчидийн амьдардаг таван буудлын байранд байдаг байлаа . Орой театраас гараад Хайлаастын автобусанд суугаад гэртээ харьна автобусанд хүмүүс аавтай мэндлээд л бүгд л танина би хажууд нь бас өөрөө сүрхий мундаг амьтан шиг л явдаг байж билээ . Театраас зуны жүжигчдийн бригад гэж явна аавтайгаа хамт бас л явна жүжигчдийн ярих дуулахыг сонсоод пааз автобусныхаа урд мотор дээр чихрээ идээд л хэвтээд явдаг байв . Бригадаар явах үнэхээр сайхан хэдийгээр жоохон байсан ч хэзээ ч мартдаггүй олон дурсамж надад үлдсэн Монголын 21-н аймгийн бараг ихэнхээр аавтайгаа хамт явсан тэр замуудад аав минь надад жүжигчин хүн урлагын хүн гэдэг ямар хүн байх ёстойг анх мэдрүүлж өгсөн юм .
Анх намайг хөгжим бүжигт шалгуулаад тэнцэхэд Театр дээр очоод л хүмүүст гайхуулаад л миний хүү хөгжимчин болно та нар энэ гарыг нь хар гээд миний гарыг үзүүлээд хуруунуудыг минь суулгаж үзүүлээд л хөгжимчин хүн чинь ийм уян гартай байдаг байхгүй юу гээд жигтэйхэн онгирч билээ . Би ч жүжигчдийн дунд од болдог байлаа . Аавтайгаа хамт өнгөрүүлсэн миний бага нас хэн хүнд олддоггүй тийм ховор өдрүүд байсан юм . Аав минь бас хөгжимийн их авъяастай морин хуур , баян хуур сайхан тоглоно бас цэрэгт үлээвэр хөгжим тоглодог байсан гэдэг . Надад заримдаа чи ингэж тогловол яасан юм гээд зөвлөнө тэхээр нь би танд би жүжигт яаж тоглохыг заадаггүй биз дээ гээд томроно . Нэг монгол ая тоглоод өг гэхээр нь дургүй гээд л бас томроно тэнэг байж дэ тэр үед . Аав бид хоёр их маргалдана , маргалдана ч гэж би л хирээ мэдэхгүй том том юм их ярьна , аав иш миний хүү хошуу нь цорвойчоод л юм хэлж байгаа үгүй нь мэдэгдэхүй юм ярьхийн ядаж чанга яриач гээд л инээдэг байж билээ . Нэг удаа аав жаахан халамцуухан бид хоёр маргалдаад би ч чаддагаараа уйлаад л суучихав . Аав минь надад тэхэд миний хэзээ ч мартдаггүй үгийг хэлсэн юм , миний хүү урлагын хүн л урлагын хүнээ ойлгодог юм тийм болхоор би чамайг намайг илүү ойлгох ёстой гэж боддог юм , миний хүү жоохон байна чи ирээдүйд олон юмыг ойлгоно . . . улаанаа (намайг гэрийнхэн маань ингэж дууддаг) хүнд дурлаж хайрлана гэр бүлтэй үр хүүхэдтэй болно , уран бүтээлийн төлөө яаж явдагыг мэднэ тайзан дээр олон гарна , чи олон юмны учрыг ойлгоно гэж билээ . Аав бид хоёр цорын ганц удаа ийм зүйлийн талаар ярилцсан нь энэ байх . Үнэхээр энэ үгс амьдралд минь бүгд биелсэн үнэхээр урлагын хүн урлагын хүнээ жинхэнээр нь ойлгож чаддагыг би одоо маш сайн ойлгодог , мөн амьдралд тохиолддог заримдаа ойлгож ухаархыг ч хүсмээргүй олон зүйлсийг би ойлгож эхэлж байна . Аавтайгаа байхад олон хэцүү зүйлс хичнээн амархан байсан юм бэ гэж би унах бүрдээ боддог .
Миний аав Баянхонгор аймагт энгийн малчны гэрт төрж өссөн нэгэн харин би Монголын нэрт жүжигчиний гэрт төрж алдарт жүжигчдийн өвөр дээр тоглож үгийг нь сонсож өссөн . Энэ их өвийг аав минь бидэнд их хүсэл мөрөөдөл , нөр их хөдөлмөр бусдад өгсөн их хайраараа олж өгсөн юм . Аав минь 1970 онд цэргээс халагдаад Улаанбаатар хотыг хоёр шуудай байцаа төмснөөс өөр зүйлгүй эд хогшил гэх юмгүй толгойдоо Баянхонгорын номын санг хийчихсэн жүжигчин бол их хүслээ тээн ирсэн хүн . Аавд минь эцэг эхээс нь заяасан авъяас билиг өөрийнх нь хүсэл мөрөөдөлөөс өөр зүйл байсангүй , гэвч бидэнд оргүй хоосон суурийг энэ өндөр байшин болтол барьж өгсөн юм . Аав минь их зөөлөн гэнэн цайлган хүн , өөрөөсөө илэрхий сул дорой нэгэнд хүртэл заамдуулчихсан зогсож байхыг нь хараад би аав минь их тэвчээртэй хүн юм гэж боддог байлаа харин аав минь тэвчээрээсээ илүү тэр хүнийг хайрладаг байсан болов уу , би дөнгөж аавыхаа тал насан дээр яваа хэдий ч түүнтэй харьцуулашгүй олон удаа хүн заамдаж үзсэн . Би хааяаа аав минь хэрвээ бусдад муу санаддаггүй хэлсэнд нь л итгэдэг хүүхэд шиг гэнэн цайлган хүн байгаагүй бол илүү урт удаан амьдрах байсан бол уу гэж боддог . Гэхдээ тийм байсан бол урлагт , хүмүүсийн бидний зүрх сэтгэлд үлдээсэн түүний дүрүүд , Дашхүү гэдэг хүн байхгүй байх байсан болов уу энэ чанар бол аавын минь салгаж боломгүй нэгэн хэсэг . Аав минь урлагт өөрийн эцсийн өдрөө хүртэл бүхнээ зориулсан 1990 оноос хойш Хүүхэд Залуучуудын Театрыг үгүй болтол нь миний аав авч явсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх . Гэртээ хомсхон хоол ундтай байсан ч аав минь жүжигийнхээ санхүүг олох гэж бүхнээ зориулдаг байлаа түүний сүүлийн уран бүтээлүүдийг жүжигчид найруулагч уран бүтээлчид юм үзсэн юм шиг боллоо , удаан хугацаанд монголд тавигдаагүй бүтээл боллоо гэж үнэлж байлаа . Уран бүтээлийнхээ төлөө өөрийнхөө бүхнээ зориулж өөрийгөө золиослон бүтээлээ амьдруулсан агуу хүмүүсийг тэхэд би Ааваасаа харсан юм . Эдгээр бүтээлүүдийг аав минь бараг бүхий л зүйлийг нь өөрөө хийсэн юм , бие нь муу байгааг ч анзааралгүй уран бүтээлдээ бүхнээ зориулсан юм . Хэрвээ ингэж зүрх сэтгэл эрүүл мэнд эд эрхтэн бүхнээ зориулаагүй бол одоо ч бидэнтэй хамт байх байсандаа гэж би боддог гэхдээ жинхэнэ уран бүтээлч хүнд бүтээлээс нь бусад нь чухал биш байдаг болхоор Аав минь энэ л жамаар бүхнээ зориулсан юм . Аавыг минь биднээс явсан өдрөөс л түүний бүх амьдралаа зориулсан Хүүхэд Залуучуудын Театр эзгүй хоцорсон юм . Тэр өдөр тэнгэр ханараад унаад ирж байгаа юм шиг л болж билээ , гэр маань ч хов хоосон болчихож билээ . Би ийм аавын хүү болж төрсөндөө дэндүү азтай хүн бас аавтайгаа 19-хөн жил хамт байх хувьтай азгүй хүн . Би аавыгаа маш их санадаг . . . тоглосон юм аа гээд ороод ирж байна гэж би одоо ч зүүдэлдэг магадгүй өөрөө очтолоо зүүдлэх байх . Байхад нь заримдаа маргалдаад л үүрд надтай хамт байх юм шиг л аашилдаг байлаа харин одоо би аавдаа ганц удаа загнуулаад уйлаад суухсан гэж маш их хүсдэг . Аав шигээ хүн болохыг би маш их хүсдэг бусдад инээд баяр хөөр бэлэглэж үнэн зүрхнээсээ хайрладаг тэр зүрх сэтгэлийг нь өөртөө авахыг маш их хүсдэг . Уран бүтээлч хүнд үхэл гэж байдаггүй юм даа гэж нэг хүн хэлж билээ үнэхээр ч аав минь биеэрээ надтай хамт байхгүй ч мөнхрөн үлдсэн дүрүүдээрээ үргэлж над руу инээмсэглэн байдаг .



Дараах хаягаар орж миний аавын амьдрал, уран бүтээлтэй танилцана уу...

Жүжигчин Г.Дашхүүгийн блог : dashkhuu.blogspot.com



6 сэтгэгдэл:

Anonymous said...

Yep sure he was a great actor and did big work on Mongolian culture.

mglaus on 1 April 2009 at 11:27 said...

Saihnaar dursagdah, aviyaslag udamtai aztai hun yumaa.

Ineedmiin bayariin mend!

www.mglaus.com

Maya said...

Jujigchin Dashkhuugiin huugiin dursamjiig unshlaa, aavtai hairtai, odoo ingeed blogiig ni hiisen bn. Huud ni Bayar hurgie, ter hunii buteesen duruud uurd monkh yum da.

bugsana on 2 April 2009 at 06:34 said...

Bichij bga zuileer ni huniig magadgu yariltssanaas ch iluu oilgoj boldog, ene bichlegiig tani unshih uneheer saihan bla :-.) Aav bur huudee ingej nuluuldug bgasai...

Anonymous said...

Dashkhuu agsan bsan bol uneheer chamaar baharhah bsan daa mundag...

awe said...

nice nice

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Баярлалаа

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

:
 

Copyright © 2008 D.Galbadrakh. All rights reserved.