28 Mar 2009

Go Maradona Go Argentina


Өнөөдөр дэлхийн аваргын урьдчилсан тоглолтууд хэсэг завсарласны дараа дахин явагдаж эхэллээ . Миний хувьд хэдэн сар хүлээсэн нэг тоглолтоо ашгүй интернетээс олж үзэж чадлаа . Алдарт Марадона бол миний шүтээн хөлбөмбөгчин хар багаасаа л энэ хүний тоглохыг үзэх гэж үхэн хатан зүтгэдэг хөлбөмбөг тоглохдоо ч Марадона шиг гоол оруулж байна гэж мөрөөддөг байлаа .

Энэ агуу хөлбөмбөгчин маань их спортоо орхисоноос хойш хар тамхи архи гээд муу зүйлүүдтэй орооцолдож амьдрал нь таагүй байсан ч хэдэн сарын өмнө Аргентины хөлбөмбөгийн холбоо түүнийг шигшээ багын дасгалжуулагч болох санал тавьснаар зүрх сэтгэл амьдралаа зориулсан их спортдоо эргэн ирсэн юм . Миний хувьд бол энэ үнэхээр сайхан мэдээ байлаа . Өнөөдөр агуу хөлбөмбөгчин маань дасгалжуулагчын хувиар 2 дахь дэлхийн аваргын анхны тоглолтоо Венесуэлтэй хийлээ хэдийгээр Аргентиныг хожно гэдэгт итгэж байсан ч өмнөд америкийн багууд бүгд хоорондоо их өрсөлдөөнтэй тоглодог болхоор жоохон эмээж байв . Харин өнөөдрийн тоглолт Марадона бид хоёрын хувьд ёстой янзын сайхан тоглолт боллоо . Аргентина Венесуэлийг 4-0 оор бут ниргэв тоглолтын хөтлөгч төгсгөлд нь энэ орой бол Марадонадын орой байлаа гэж байв . Үнэхээр Марадонагын үдэш болов түүний дасгалжуулалтын анхны үр дүн гялалзсан ялалтаар өндөрлөлөө . Эхний гоолыг одоо ид гялалзаж яваа дэлхийн бүх хамгаалагчдын зүрхийг чичрүүлдэг гайхамшигтай тоглогч Leo Messi хийлээ тэгээд л Carlos Tevez , Maxi , Kun Aguero гээд нэгэн үеийн шилдэг залуу тоглогчид ар араасаа залгасан сайхан гоолуудыг хийв . Би ч гэртээ ганцаараа байсан болхоор ганцаараа орилоод л үзлээ . Агуу тоглогч маань агуу дасгалжуулагч болж чадах уу Аргентинийг дэлхийн аварга болгож чадах уу гэсэн асуултыг одоо хүн бүхэн тавьж байгаа түүхэнд агуу тоглогч агуу дасгалжуулагч болсон тохиолдол 2-с хэтрээгүй харин гуравдахь нь Марадона болж чадах уу гэсэн асуулт хаа сайгүй бичигдэх болж . Аргентинийг дэлхийн аварга болхыг арван тав зургаан жил хүлээж байгаа миний хувьд бол түүнийг энэ агуу амжилтыг дахин давтаасай гэж хамгийн их хүсэж байгаа хүний нэг . Leo Messi , Carlos Tevez , Maxi , Mashcerano , гээд эдгээр залуучууд хамтдаа залуучуудын дэлхий аварга болсон Олимпийн аварга болсон одоо тэдэнд ганцхан Дэлхий аварга л үлдэж байна тийм болхоор урагшаа залуусаа . Алдарт Марадонад эргэн ирэхийг хархад үнэхээр сайхан байна Урагшаа Марадона Урагшаа Аргентина дэлхийн аварга болох болтугай .



0 сэтгэгдэл:

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Баярлалаа

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

:
 

Copyright © 2008 D.Galbadrakh. All rights reserved.